Улсын Их Хурлаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо. D-parliament цахим системээр дамжуулан уг хуулийн төсөлд иргэдийн ирүүлсэн саналыг багцалж төсөлд тусгах …
Tag Archives: улс төр
April, 2022
-
14 April
Үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын …
-
13 April
УИХ дахь АН-ын бүлэг:Алдагдлыг мөнгө хэвлэж, улсын төсвөөс нөхөөд ч үнэ буурахгүй
Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьж УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хууль баталж үнэ тогтворжихгүй. Харин хил гааль, ложистикийн гацаагаа хурдан гаргаж бараа, бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс дээрх хуулийн …
-
13 April
“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы …
-
13 April
Х.Баттулга:Ардчилсан намын нийт гишүүдийн саналаар дарга тодорсон
Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар намын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр /2022.04.13/АН-ын удирдлагууд Улсын дээд шүүхэд хүргүүллээ. Энэ үеэр Ардчилсан намын даргаар сонгогдсон Х.Баттулга “Улсын дээд шүүхийн 38-р тогтоолын дагуу Ардчилсан нам даргынхаа сунгааг зарлаж, Ардчилсан намын нийт гишүүдийн саналаар дарга тодорсон. Өнөөдөр өдрийн сайныг харж, Ардчилсан намынхан маань даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байна. …
-
11 April
С.Одонтуяа:УИХ, Засгийн газар хэмнэлтээс гадна орлого яаж олох бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.04.11/ энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэх “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийг бүлгийн ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж бэлтгэн танилцуулсан юм. Инфляц өнгөрсөн хоёрдугаар сард улсын …
-
11 April
У.Хүрэлсүх:Үнийн өсөлт, хүнсний хомсдол, шатахууны нөөц зэрэгт анхаарах шаардлагатай
Өнгөрсөн долоо хоногт залуучууд “Ажлаа хий” уриатай тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт 15 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч залуучуудын тавьсан шаардлагыг нэн яаралтай ажил хэрэг болгоход Улсын Их Хурал, гишүүд, Ардчилсан намын бүлэг онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг сануулав. Тэрбээр “Ардчилсан Монгол …
-
11 April
Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, түргэн шуурхай, дорвитой арга хэмжээ авахыг санууллаа
Сүүлийн өдрүүдэд өрнөсөн ард иргэд, залуусын тайван жагсаалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн зарим гишүүнтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч улс, орны нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэн ард иргэд, залуу үеийнхэн тайван жагсаал хийж, үзэл бодлоо зөв, боловсон …
-
11 April
Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тогтоол боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв
УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн 7 хоногт сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн залуус жагсаалынхаа үеэр тавьсан шаардлагад бодитой хариу өгөх ёстой. Тэдний тавьсан шаардлагын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, ажлаа хий гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байлаа. Бусдын явцуу эрх ашгаас …
-
11 April
Г.Занданшатар: Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нартай уулзаж, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан санал солилцохын сацуу үүрэг, чиглэл өглөө. Өнгөрсөн өдрүүдэд болсон залуусын жагсаалын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, АЖЛАА ХИЙ гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байсан. Залуус эмх замбараагүй …
-
8 April
Х.Булгантуяа:Төсвийн тодотголыг яаралтай хийж, төсөвт нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй
Улсын Их Хурлын даргын захирамжаар өнөөдөр /2022.04.08/ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх …
-
8 April
Г.Занданшатар: Нэг тэрбум гаруй төгрөгийн тендерийг зогсоолоо
УИХ-ын дарга Г.Занданшатар хэмнэлтийг төсвөөс эхлэе гэдэг санаачилга гаргасны дагуу өнгөрсөн хугацаанд үр ашиггүй гэж үзсэн нэг тэрбум гаруй төгрөгийн худалдан авалтын тендерийг зогсоосон байна. Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2022 төсөвт тодотгол хийж, төрийн хэмнэлтийг үргэлжлүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр, “Цар тахлын хорио цээр хоёр жил үргэлжиллээ. Хорио цээрийн улмаас эдийн засагт хүндрэл бэрхшээл учирсан. Дэлхий даяар тээвэр …
-
8 April
Ван И:Цар тахлын улмаас хаагдсан зарим боомтуудын үйл ажиллагааг сэргээх, боомтын бүтээн байгуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр утсаар ярьж, олон улсын нөхцөл байдал, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлууд болон хилийн боомтуудыг нээх, экспорт, импортыг нэмэгдүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Монгол, Хятадын хилийн ажиллаж байгаа боомтуудаар хийгдэж буй экспорт, импортын хэмжээг эрс нэмэгдүүлэх, …
-
7 April
“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.14 цагт эхэлж, “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын …
-
7 April
Х.Баттулга:Ялалт байгуулахын тулд бидэнд сахилга бат хэрэгтэй байна
Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал өнөөдөр болж байна. Тус хурлын намын даргаа батламжлах санал хураалт явагдаж дууслаа. Ийнхүү АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжилж, тамга гардуулан өглөө. АН-ын даргаар сонгогдсон Х. Баттулга журмын нөхдөдөө хандан үг хэллээ. Тэрбээр “ Монголын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл