Tag Archives: улс төр

March, 2020

  • 13 March

    БНТУ-аас нутаг буцах монгол иргэдийг “COVID-19” вирусын шинжилгээнд хамруулахад дэмжлэг хүсэв

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 3 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзаж, ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу БНТУ-д богино хугацааны визтэй зорчсон хүндэтгэн …

  • 13 March

    БНСУ-аас ирэх монгол иргэдийг COVID 19-ийн шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэйг Элчин сайд Ли Ё Хун тайлбарлалаа

    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 3 дугаар сарын 12-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзаж, ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай …

  • 11 March

    Засгийн газар хуралдаж байна

    Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан, үргэлжлүүлэн Улсын Онцгой комиссын 11 дэх удаагийн хуралдсан. Өнөөдөр мөн Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах, шилдэг уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Удлаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, …

  • 10 March

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө

    Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний /2020.03.10/ 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө. Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан 10:00 цагаас эхэллээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай …

  • 7 March

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын төрсөн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Холбооны хурлын Төрийн Думын дарга, ноён В.В.Володин нар баярын мэндчилгээ ирүүлжээ. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам мэндчилгээ дэвшүүлсэн байна. Баярын мэндчилгээнүүдийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өчигдөр (2020.03.06) УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж, баяр хүргэлээ.Холбооны …

  • 7 March

    ДЭМБ, “ASB” байгууллагынхан COVID-19-ийн эсрэг Монгол Улсын авч буй арга хэмжээг сайшаалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг хүлээн авч уулзлаа. Ноён Сергей Диордица дэлхий дахиныг түгшээж буй корона вирусийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр. Гэхдээ ийм хүмүүс нийт халдвар авагчдын 20 хувийг л эзэлж байгаа тул үлдэж буй …

  • 6 March

    УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлохоор хойшлуулснаа дуулгалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.03.05) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа хэлээд “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим, Сенатаар хэлэлцүүлэх болон Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гаргах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, “Шинэ корона …

  • 5 March

    Г.Занданшатар: Төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Covid-19 вирусийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө. Мэдээллийн эхэнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар танилцуулга хийсэн юм. Шинэ коронавирусийн …

  • 5 March

    Эдийн засаг, санхүүгийн эрсдэлээс сэргийлэхэд Засгийн газар, Монголбанктай хамтарч ажиллана

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагуудтай уулзлаа. Шинэ коронавирусын эрсдэлтэй холбоотойгоор Монгол улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эдийн засагт сөрөг үзүүлэлтүүд мэдрэгдэж, тэр нь эдийн засагт нөлөөлж болзошгүй байгаа энэ үед төв банкны зүгээс бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газар,  УИХ-тай хэрхэн хамтран ажиллах талаар Монголбанкны удирдлагуудтай санал солилцлоо. Дэлхий нийтийг хамарсан аюулт …

  • 5 March

    М.П.Сингх: Энэтхэг Улс Монгол Улсаас коксжих нүүрс авах боломжтой

    Монгол, Энэтхэг Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны  боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Монголоос тус улс руу коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцээ хийхээр  Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 01 дүгээр сард БНЭУ-д айлчилсан юм. Энэ айлчлалын дүнд хоёр орны хоорондын харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид шинэ шатанд гаргах хэд хэдэн асуудлыг …

  • 3 March

    С.Шаарийбуу: Гүйцэтгэгчид бусдын даалгавраар хэргийг үйлдсэнээ хүлээсэн

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.03) иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа. Түүний охин Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ч одоо болтол хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Австралийн Канберра хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ  Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснон-той …

February, 2020

  • 29 February

    Б.Батцэцэг: Хятадын тал нөхрийн чанараа таниулсан айлчлал боллоо гэж дүгнэсэн

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй  Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго юунд оршиж байв? Энэ зорилго хэрхэн хэрэгжсэн, айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ? –2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, мөн өдрийн орой эх …

  • 29 February

    Нүүрс, газрын тосыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс экспортолж эхэлнэ

    Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Нүүрс, газрын тос экспортлохын өмнө хилийн боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллах, дараалал үүсгэхгүй байх, тээвэр хийж байгаа иргэдийн хоол, хүнсний хангамж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, ариутгах зэрэг бэлтгэлээ хангахыг холбогдох сайд, …

  • 28 February

    Тапан Мишра: Монгол Улс дэлхийд үлгэр жишээ болж байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Уулзалтын эхэнд, дэлхий нийтийг түгшээж  буй шинэ коронавирусын халдвар Монгол Улсад орж ирэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй …

  • 28 February

    БНТУ-ын Засгийн газар Монгол Улсын иргэд тус улсын хилээр нэвтрэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй

    Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгэмийн дарга Т.Аюурсайханд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас мэдээлэл ирүүлсэн байна. Тус мэдээлэлд:      Бид коронавирусын (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын авч буй шуурхай арга хэмжээг мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк …