Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл” нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш орон даяар 36,000 гаруй ахлах ангийн сурагч, оюутантай уулзаж, тэдний …
Tag Archives: улс төр
August, 2019
-
22 August
Армийн генерал О.Л.Салюков Монгол Улсад айлчилж байна
ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, Армийн генерал О.Л.Салюков энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм генералыг өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр байгаад сэтгэл ханамжтай байгааг хоёр тал дурьдаад, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй …
-
21 August
Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэлээ. Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, …
-
21 August
1.2 сая га газрыг шинээр улсын тусгай хамгаалалтад авлаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Онон, Балжийн байгалийн газарт Биндэр сумын зарим хэсгийг Дэглийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сумын зарим хэсгийг Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын заагт орших Ачит нуурыг байгалийн цогцолбор газраар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг …
-
21 August
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн-тэй уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын Бага хурлыг ахлан оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ыг өчигдөр хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ази тивийн орнуудын эдийн засагт тулгамдаж буй нэн чухал асуудлыг хэлэлцдэг, бүс нутгийн нөлөө бүхий улс орнуудын төлөөлөл уригдан оролцдог, …
-
21 August
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзлаа. Тэрээр “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, форумын санаачлагч орнуудын нэг болох Монгол Улс нь форумын үйл ажиллагаанд …
-
21 August
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ноён Бан Ги Мүн бүс нутгийн төдийгүй дэлхий дахины хэмжээнд байгаль, орчны асуудлуудыг түлхүү анхаарч ажиллах нь чухлыг тэмдэглээд энэ жилд бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдах томоохон хурлуудын талаар танилцуулан Монгол Улсыг идэвхитэй оролцон …
-
20 August
ФОТО: Улаанбаатар хотноо Азийн төлөөх Боао форумын бага хурал болж байна
Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох Улаанбаатарын Бага хурал 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Улаанбаатарын Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Ерөнхий сайд …
-
20 August
А.Алисжабана Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцоно
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг өчигдөр /2019.08.19/ хүлээн авч уулзаж, Монгол Улс-НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын …
-
19 August
Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг даалгавар өглөө. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “2019 онд Улсын хэмжээнд 502 мянган га-д үр тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн. …
-
19 August
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Монгол Улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана манай улсад наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 9 жилийн дараа манай улсад айлчлах гэж байгаа бөгөөд тэрээр Монгол …
-
16 August
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэслэл, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг түлхүү зохицуулж байгаа аж. Улсын Их …
-
16 August
Д.Тогтохсүрэн: Манай бүлгийн гишүүд 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн
УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн өдөр хуралдаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх эцсийн санал хураалтыг цаасаар буюу нууц санал хураалтаар авсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус намын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, 40 гишүүн цаасаар саналаа хураагаад тарсан. Харин өнөөдөр тав дахь өдрөө хуралдаж цаасаар авсан саналуудаа нэгтгэв. Гэвч МАН-ын бүлгийнхэн ямар ч зөвшилцөлд хүрч чадалгүй учраас ирэх даваа гаригт дахин хуралдахаар болсон. …
-
15 August
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг ирэх Даваа гарагт хийхээр болов.
-
14 August
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа. Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар …