Tag Archives: улс төр

July, 2019

  • 16 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 …

  • 16 July

    З.Энхболд: Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн байх ёстой гэж үзсэн

     Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: “Олон жил яригдсан, одоогийн амьдралд саад болж байгаа хэд, хэдэн жижиг зүйлийг засаж байгаа. Жишээ нь, “хот” гэдэг үг одоогийн Үндсэн хуульд байхгүй. /Байгаа боловч аймагтай зэрэгцдэггүй/ Тэгэхээр …

  • 14 July

    УИХ-ын ээлжит бус чуулган Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

    УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт буюу долоодугаар сарын 16-19-ны өдрүүдэд хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал долоодугаар сарын 16-ны мягмар гарагийн 10:00 цагаас Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлнэ. Харин долоодугаар сарын 17-19-ний лхагва, пүрэв, баасан гарагийн 10:00 цагаас …

  • 13 July

    Х.Баттулга: Монгол үндэстэн байсан цагт Монгол наадам жилээс жилд өргөжин дэлгэрч, хүн зоныг баясган цэнгүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ: Монголчууд аа, Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа, Монгол оронд морилон ирсэн эрхэм зочид, жуулчид аа Дээдсийн сүр сүлдийг баясгаж, түмэн олны цог золбоог мандуулсан монгол наадам …

  • 12 July

    БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-ийн айлчлал өндөрлөв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг, харилцаа хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог байв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар хэлэлцээ …

  • 12 July

    Засгийн газрын удирдлагууд Хөдөлмөрийн баатар Б.Шаравт хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар хүртээд удаагүй байгаа тэрбээр төрөөс хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж буйд талархал илэрхийлээд улам ихийг хийж бүтээхийн даалгавар гэж ойлгож байна гэсэн юм. Мөн Засгийн газраас бүх талаар дэмжлэг үзүүлж, баяр наадмын …

  • 10 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламыг хүлээн авч уулзав

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын урилгаар энэ сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён То Лам айлчлалынхаа хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой Гэмт этгээд шилжүүлэх тухай …

  • 10 July

    Ерөнхий Х.Баттулга Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтэд оролцож, үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ. Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар, УИХ-ын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд …

  • 10 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл …

  • 10 July

    Г.Занданшатар: Азербайжаны баялгийн сангийн туршлага бидний сонирхлыг татаж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол оронд тавтай морилон саатахыг хүсээд, “Монгол, Азербайжан хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд бидэнд түүх, соёлын адил …

  • 9 July

    Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив. Байнгын ажиллагаатай парламентын нийт гишүүдийн 75 орчим хувь нь дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн сонгогддог болохыг холбогдох тоон мэдээллийн дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл сонгогчид энэ хэмжээгээр өөрийн сонгосон парламентийн гишүүндээ хариуцлага хүлээлгэн, шинэ нэр дэвшигчийг сонгодог байна. Ард түмэн /сонгогчид/ …

  • 5 July

    Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-ын шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт яаралтай бэлдэх чиглэл өглөө

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг     Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,     Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын хуульд заасны дагуу товлосон хугацаандаа өндөрлөх гэж байна. Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа. Нийгэмд шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг сайжруулах, ард …

  • 5 July

    Ээлжит бус чуулган есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ

    Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хаалт, Ээлжит бус чуулганы нээлт болж байна. 2019 оны Хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм гишүүд ээ, УИХ-ын Хаврын ээлжит чуулган ачаалал ихтэй  байлаа. Чуулганы ажлыг үндэслэж чухал үр дүнтэй ажлуудыг танилцуулъя. Энэ парламентын үйл ажиллагааг өмнөх чуулгантай харьцуулахад баталсан хуулийн тоо болон чанараар илүү байлаа. Энэ парламент хариуцлагатай, чанартай ажилласан. Гишүүд хурууны хээгээр …

  • 5 July

    УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаана

    УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаана. Монгол Улсын их хурлын тухай хуулийн дагуу хаврын ээлжит чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 05-нд нээж, долоодугаар сарын 01-нд хаадаг. УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганы хугацааг энэ сарын 10 хүртэл сунгах захирамж гаргасан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …

  • 4 July

    Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын Улаан загалмай нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рока тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Баялаг түүхтэй, дэлхийд нэр хүндтэй энэ байгууллага Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж байдагт нь Шадар сайд талархал илэрхийлэв. УИХ 2016 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа хүмүүнлэгийн чиглэлээр төрд туслах …