Tag Archives: улс төр

May, 2019

  • 7 May

    “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг эхэллээ

    Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг  өнөөдөр (2019.05.07) Төрийн ордонд зохион байгууллаа. Үндэсний хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох яам, агентлагын албан тушаалтнуудаас гадна 21 аймаг, 331 cумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хүнс, хөдөө аж …

  • 7 May

    Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжив

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, түүний оронд Д.Занданбатыг томилохыг байнгын хорооны гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Улмаар байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм. Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат байнгын хорооны гишүүдийн асуултад хариулах үедээ “Би хуулийг дээдэлж, зарчимч ажиллана. Надад шударга, үнэн ажиллах хүсэл бий” хэмээн байр …

  • 7 May

    Хятад ямар хариу барих бол…

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ажилласан Тамгын газрын дарга З.Энхболдын Цаофэйдянь боомтоос хийсэн мэдэгдэл одоо ч дуулиан дагуулсан хэвээр байна. Учир нь төрийн тэргүүний айлчлалаар хэлэлцсэн гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт, түүгээр Монголын нүүрсийг гаргах тухай байсан ч Тамгын газрын дарга З.Энхболд нь төмөр замын маргаан хөндөж, хоёр гишүүнээ Хятадын талд үйлчилдэг үү …

  • 6 May

    МАН-ын бүлэг Ерөнхий аудиторт Д.Занданбатыг дэмжив

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.06/ ээлжит хуралдаанаа хийлээ.Тус хурлаараа Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм. Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн …

  • 6 May

    Хүүхдийн эрхийн асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.05.06/ хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ. УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудыг …

  • 6 May

    Х.Баттулга: Хүнсний ногооны тариалалт, үйлдвэрлэл явуулах нөөц бидэнд хангалттай байгаа

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болж байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрээр Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлуудын нэг бол Мах, хүнсний ногооны хангамж, түүний баталгаат байдлын асуудлыг …

  • 6 May

    Хүнсний ногоо тариалагчдыг дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллаж дараах асуудлуудыг шийдлээ. Хэнтий аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг хангадаг Мөрөн сумын ногоочид гар аргаар ногоогоо тарьж буй цөөн хэдэн сумын нэг юм байна. Иймээс таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өглөө. Мөн трактор, 60-70 метрийн гүний худаг гаргаж бариулахаар боллоо. Түүнчлэн соёлын төв, ерөнхий боловсролын сургууль шинээр барьж …

  • 4 May

    Ё.Баатарбилэг: Байгалийн түүхийн музейн газар дээр музей барина

    Монгол Улсын Засгийн газар Байгалийн түүхийн музейн томхон бүтээн байгуулалтыг Их тэнгэрийн аманд буюу хотын захад барихаар болсон. Энэ шийдвэр гарсан даруйд Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн авах нь гэх хардлага олон нийтийн дунд гарч байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс энэ талаар тодрууллаа -Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэрхэн ашиглах юм бэ? -2014-2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Байгалийн …

  • 4 May

    Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь хорих хуулийн төсөл дээр ажиллаж байна

    УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ялыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах талаар УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Оюунхорол нар өчигдөр /2019.05.03/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлаж зовоосон эрчүүдийн гаргаж байгаа авир аашийг байнга ярьдаг ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хууль гарсан. Харин ялын бодлого нь тодорхой ач …

  • 3 May

    МАН УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжаа гардан авлаа

    Монгол Ардын Намын Бага хурлын IV хуралдаанаар УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж албан ёсоор оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. Өнөөдөр /2019.05.03/ Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан хуагцаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн улстөрийн намуудын бичиг баримтуудтай танилцаж оролцох эрх олгох батламж гардууллаа. Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Ардын Намыг …

  • 3 May

    Ерөнхийлөгч УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хүүхдийн хүчирхийллийн асуудлаар уулзаж, ярилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд …

  • 2 May

    Түр хорооны дарга Ж.Батзандан НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг өнөөдөр хүлээн авч уулзав.  Уулзалтын эхэнд Мишель Форст хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, Монгол Улсад тэдэнд …

  • 2 May

    УИХ-ын гишүүн С.Жавхлан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан намд элслээ

    УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр /2019.05.02/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд элсч байгаагаа албан ёсоор зарлалаа. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдээс улс төрийн ганцаардлыг харж байна. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдгийг  өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. …

  • 2 May

    42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд 13 нам оролцох хүсэлтээ өгчээ

    Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгсөн байна. Тус тойрогт 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Хөдөлмөрийн Үндэсний Нам Ард Түмний Олонхийн Засаглал Нам Монголын Ногоон Нам Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам Ардчилсан Нам Монгол Ардын Хувьсгалт Нам Монгол Ардын Нам Дэлхийн Монголчууд Нам …

  • 2 May

    С.Зоригийн хэргийг шалгах түр хороог Ж.Батзандан ахална

    Улсын Их Хурлын 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар С.Зоригийн хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороо өчигдөр /2019.05.01/ анхны хуралдаанаа хийв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох …