Tag Archives: улс төр

January, 2019

  • 9 January

    Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн /2018.01.09/ хуралдаанаар Б.Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилов. Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар төрсөн. 1992 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус суралцан төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны …

  • 9 January

    С.Батболдыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилов

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С. Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. С.Батболд нь 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 1988 онд Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, 1992 онд Цэргийн их сургууль, 2000 онд Удирдлагын академи, 2006 онд Тагнуулийн ерөнхий газрын дээд сургууль, 2011 онд Батлан хамгаалах их сургуулийг тус тус суралцан дүүргэсэн байна. Авто …

  • 8 January

    Г.Занданшатар: Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ

    Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрээр “Засгийн газар хариуцлагатай уул уурхайг ямагт дэмжинэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд холбогдох хуулийн хүрээнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, татвар, төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлдөг, эдийн засгийн үр …

  • 7 January

    Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг үүрэг болголоо

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзав. Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхийг сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг …

  • 7 January

    Ж.Батзандан:Сүхбаатарын талбайд 200 гэр барьж, улс төрийн суулт зарлана

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг удаа дараа шаардаж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар энэ сарын 10-ны өдөр “МАНАН дэглэмийг эсрэг бүх ард түмний жагсаал”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулах болсон талаараа Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:УИХ-ын нэр бүхий 40 гишүүн “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт …

  • 7 January

    Төрийн албаныхны ажил, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулна

    Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр  улсын хэмжээнд үнэлж дууслаа.   “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн …

  • 4 January

    Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн

    Улсын Их Хурлын  ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 12 минутад эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, намын бүлэг хуралдах шаардлагатай байгаа тул чуулганы хуралдааныг түр хойшлуулах хүсэлт  гаргасныг онцлоод энэ талаарх МАН-ын бүлгийн байр суурийг сонслоо. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ, өчигдөр гишүүдийн ирц хүрээгүй учраас бүлэг …

  • 4 January

    МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр /2019.01.04/ 11.00 цагт эхэлсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.Иймээс чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн төсөл өргөн барьсан.МАН …

  • 4 January

    Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын Тамгын газарт “Тайлбар” хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг илгээлээ. ТАЙЛБАР ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ: Монгол Улсын Их Хурлын 40 орчим гишүүн өнөөгийн Улсын Их Хурлын даргыг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 …

  • 4 January

    Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах хуулийн заалтыг Засгийн газар дэмжжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Нэр бүхий гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган хууль санаачлагчид уламжлахаар болов. Төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь …

  • 3 January

    Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр Ч. Хурцыг томиллоо

    Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргаж Чойжингийн Хурц, Жамбын Бямба нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо. Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба, Хөдөлмөрийн баатар, Геологи-эрдэс зүйн ухааны доктор Чойжингийн Хурц нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Уул уурхай, ашигт малтмалын асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллах юм.

  • 3 January

    МАН-ын бүлэг хуралдахаар болж чуулганы нэгдсэн хуралдааныг түр хойшлуулав

    Улсын Их Хурлын шинэ оны анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр10 цагаас хуралдаж, өнгөрсөн оны сүүлчээр хэлэлцэж амжаагүй асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байв. Улсын Их Хурлын дарга М.Энхболд 10 цаг 32 минутад чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн гишүүдэд шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхныг ерөөгөөд гишүүд хуралдааны танхимд хүрэлцэн ирж ирцээ бүрдүүлэх шаардлагатай байгааг сануулав. Улсын Их Хурлын дарга …

December, 2018

  • 30 December

    Б.Жаргалсайхан: С.Амарсайханаас өөр сонголт бий гэж үү

    Гурван сая монголчуудын тал буюу 1,3 сая иргэн Улаанбаатар хотод шавааралдан сууж, шавар шавхай, утаандаа угаартан унаж босч явдаг. Овсгоо самбаатай, шийдэмгий даргатай байсансан бол агаарын бохирдолгүй, аймаар муухай үнэргүй метрополис хотод амьдарч болох байлаа. Миний хувьд Улаанбаатар хотын шийдэмгий хүн удирдах ёстой гэж боддог. Бөөрөнхий, аймхай, олонхийг (намаа) дагадаг эрхмүүд газрын наймааг дэвэргэхээс хэтэрсэнгүй. Хотын даргад С.Амарсайхан дэвшиж байна. …

  • 28 December

    ГХ-ны сайд Д.Цогтбаатарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол олгов

      Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дипломат цол олгох тухай” зарлиг гаргаж, Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж: Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрах Улсын Их Хурлын гишүүн, Гадаад …

  • 28 December

    2018 оны чуулганы отгон хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй

     Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар найм дахь удаагаа хойшиллоо. Энэ өдрийн 11.03 цаг гэхэд хуралдаанд ирвэл зохих 68 гишүүнээс 35 гишүүн ирж, ирц 46.7 хувьд хүрсэн байлаа.     УИХ-ын 75 гишүүний долоо нь хүндэтгэх шалтгаантай нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирээгүйг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан мэдээлээд энэ өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөөд …