Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, БНХАУ тэр дундаа ӨМӨЗО-ны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд ӨМӨЗО-нд зочилсон нь ӨЗО-ны Монгол, Хятадын харилцаанд гүйцэтгэж байгаа үүргийг …
Tag Archives: улс төр
August, 2018
-
28 August
Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд ажлаа өгнө
АТГ сар бүрийн 25-ний өдөр хийсэн мэдээлийнхээ үеэр Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна гэх мэдээллийг өгсөн юм. Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл …
-
28 August
Вэйсел Акчайгийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Турк улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлах оролдлогод Монгол Улсын Засгийн газар оролцсон эсэх, хэрэв оролцсон бол буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг тодруулахаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тиймээс УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 3.1.12, 33.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү асуулгыг тавьж буйгаа тодотгожээ. Тэрээр асуулгын хариуг УИХ-ын …
-
27 August
60 тэрбумын ба Монголын улс төр
New media гэж нэрлэгдэх уламжлалт бус мэдээллийн хэрэгслүүд буй болсоноор улс төрийн менежмент, сонгуулийн кампанит ажил бүхэлдээ өөрчлөгдөж, сошиал сүлжээний нөлөөгөөр мэдээллийн их урсгал сонгогчдыг живүүлэх дөхсөн цаг үед бид амьдарч бас “улс төршиж” байна. Мэргэжлийн судалгааны “Хөгжлийн эрэлд” ХХК-ны хийсэн судалгаагаар дундаж монгол хүн долоо хоногт 282 орчим улс төрийн мэдээллийг авдаг аж. Ийм их мэдээллийн довтолгоонд өртсөн жирийн …
-
24 August
БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /08.23/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Ноён Ван И уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлаад, ийнхүү хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргад хариу мэндчилгээг …
-
24 August
Р.Бурмаа нарын гишүүдийн батлуулсан хууль нөхөн сонгуулийг хойшлуулав
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, “Хэнтий аймаг дахь сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын тогтоол нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна. Иймд УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэв” гэсэн шийдвэрийг гаргасан. Үндсэндээ бол УИХ хурал хууль баталдаг. Хуулийг ард нийтээрээ дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ дагуу УИХ 62-р тогтоол гаргаж …
-
23 August
УИХ-ын гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын уулзалтад оролцож байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Филиппин Улсын парламентаас хамтран зохион байгуулж буй Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын 4 дүгээр уулзалт Филиппин Улсын нийслэл Манила хотноо өнөөдөр (2018.08.23) эхэллээ. Уулзалтаар Ази, Номхон далайн бүсийн 21 орноос 50 гаруй парламентын гишүүд хуран чуулж байгаагийн дотор УИХ-ын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны Удирдах …
-
23 August
Ван И:Хоёр талын харилцааг үндсэн дөрвөн чиглэлд хөгжүүлэхэд анхаарч ажиллана
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, тус улсын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр 14.30 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хамтарсан мэдээлэл хийлээ. Монгол …
-
23 August
“Ялтан шилжүүлэх тухай” ЗГ хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хон Конгтой 2016 онд “Ялтан шилжүүлэх гэрээ”, 2018 оны гуравдугаар сард “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийг тус тус байгуулсан юм. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хон Конгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг …
-
22 August
Г.Занданшатар: Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдвол ажлаас хална
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ дарга Г.Занданшатар төрийн байгууллагуудад хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас дэг журмыг чангатгах, сахилгын тогтоол гаргалаа. Төрийн байгууллага, тэр дундаа төрийн албан хаагчдын сахилга хариуцлага сүүлийн 10-аад жилд үндсэндээ маш их алдагдсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчилэн баталсан нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн Засгийн газраас НҮБ, …
-
22 August
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг …
-
22 August
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдана
Хуульзүйн байнгын хороо өнөөдөр /2018.08.22/ 14:00 цагаас хуралдахаар болжээ. Байнгын хорооны хурлаар ээлжит бус чуулган болгон, 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлыг хэлэлцэх юм байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ‘Нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлах асуудлаар УИХ-ын даргад хандаад байсан бөгөөд УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлээд байсан юм.
-
22 August
Монголын төрд шударга ёсны салхи сэвэлзэж эхэллээ
Монголын жирийн иргэн та биднийг найр наадам, амралт зугаалгаар хөдөө гарч, фэйсбүүк орчинд зургаа сэлфидэж, зуны 2 сарыг үдэж байхад УИХ-ын нэгэн гишүүн шударга ёсны төлөө ганцаар дуугарч, ганцаар тэмцсээр хэн хүн санахааргүй амжилтанд хүрчээ. Уншигч та хэний тухай ярьж байгааг гадарлаж байгаа биз. Өнөөдрөөс яг 2 сар 5 хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн дуулиант “60 тэрбум”-ын хэргийг шалгуулахаар АТГ-т УИХ-ын гишүүний албан бланкаар хаягласан бичиг хүргээд сэтгүүлчидэд мэдээлэл хийж байсан. /https://www.youtube.com/watch?v=JJL1jz4o0_4/ Өнгөрсөн хугацаанд ар …
-
18 August
Уругвай улс Монголд Консулын газраа нээнэ
Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр /2018.08.17/ Монгол Улсад айлчилсан Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Фернандо Кабрал, Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис, Уругвайн Хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих “Uruguay XXI” агентлагийн захирал Антонио Карамбула нарыг хүлээн авч уулзав. Д.Даваасүрэн 2018 оны дөрөвдүгээр …
-
17 August
Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргалд ИЖБ гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргалд өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг гардуулаа. Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Боловсрол: 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон Улсын Васедагийн их …