Tag Archives: улс төр

December, 2018

  • 27 December

    Гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдаан дахин хойшлов

    Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 75 гишүүнээс 7 гишүүн хүндэтгэх шалтгаантай, хуралдаанд ирвэл зохих 68 гишүүнээс 10 цаг 54 минут гэхэд 32 гишүүн хүрэлцэн ирсэн байв.      Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр тогтсоныг …

  • 25 December

    УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэв

    УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардсан шаардлага хүргүүлсэн билээ. УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргаж өгнө үү хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Өнөөдөр хуралдсан Байнгын хорооны хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан дээрх шаардах бичгийг уншиж танилцуулсныхаа дараа “Энэ асуудлыг манай Байнгын хороогоор хэлэлцэх …

  • 25 December

    “Уушгины хатгалгааны эсрэг вакцин”-д 72,264 хүүхдийг хамруулжээ

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан аар  Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтууд Улсын Их Хурлын 2018 …

  • 25 December

    Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-аас туршлага судаллаа

    УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс 2018 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн нийтийн сонсголын зохион байгуулалтын талаар туршлага судаллаа. …

  • 25 December

    УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардлаа

    Улсын их хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдод  өөрийн хүсэлтээр 48 цагийн дотор  огцрох шаардлагыг өнөөдөр хүргүүлсэн. Хэрэв УИХ-ын дарга 2018.12.27-ны пүрэв гарагийн 11:00 цаг гэхэд огцрохгүй бол “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Улсын их хурлын гишүүн Т.Аюурсайхан“УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөхийг шаардсаар …

  • 24 December

    Ерөнхийлөгчид “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг хүргүүлэв

    Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ. Тус албан бичигт:      “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2018 …

  • 21 December

    Гишүүдийн ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан дахин хойшилж буйд ард иргэдээс хүлцэл өчив

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанд 10 цаг 56 минутад Улсын Их Хурлын 34 гишүүн хүрэлцэн ирсэн байв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийг, мөн хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй байгаа долоон гишүүнийг нэр дурдаад бусад 34 гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоог бүрдүүлэхийг хүслээ.     Өнөөдрийн нэгдсэн …

  • 20 December

    Гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдлоо

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа хойшлогдлоо. Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахаар болсон Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 11 цаг 10 минутад гишүүдийн ирцийн байдлыг танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 75 гишүүнээс одоогоор гадаад томилолттой 6, орон нутагт ажиллаж байгаа …

  • 20 December

    М.Энхболд: Ц.Нямдоржийг шүүхэд өгнө

    УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөх шаардлагыг ирүүлсэн. Энэ шаардлагыг Үндсэн хууль болон, УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцсэн шаардлага надад тавихад албан тушаалаа өгөхөд асуудал байхгүй.Өчигдөр манай намын бага хурал хаалттай болсон. …

  • 19 December

    Ц.Нямдорж: 60 тэрбумын билэг тэмдэг нь М.Энхболд та өөрөө

    Олон жил намдаа зүтгэлээ. Одоо бидэнд 60 тэрбумын асуудал байна. Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр Энхболдод схемээ танилцуулж, М.Энхболд асууж тодруулсан нь үнэн. 2016 онд Ч.Сайханбилэг алдаа гаргаагүй бол бид хэцүү байдалд байсан. Харин үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд ард түмнээс санал авч чадаагүй шалтгааны нэг нь цагаан сарын золголт, нөгөө нь 60 тэрбумын асуудал. Тэр үед л ёс зүйгээ дагаад явцгаа …

  • 19 December

    С.Сүхбаатар: Зарчим ярьсан хүнийг хууль хяналтын байгууллагаар дарамталдаг

    МАН–ын 28-р их хурлын III бага хурал үргэлжилж байна. Шударга нийгмийн төлөөх олон олон нааштай шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлт болсон тус хуралдаанаар бага хурлын гишүүд нээлттэй үзэл бодлоо илэрхийлсээр байна. ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДиЙН ХУРЛЫН ДАРГА С.СҮХБААТАР: Дундговь гэж жижигхэн аймгийн жижигхэн дарга үгээ хэлж байна. У.Хүрэлсүх даргын илтгэлийг дэмжиж байна. Асуудлаа шударга ярьж нэг талдаа гарах нь зөв. Ийм нөхцөл байдлыг би өөрийн …

  • 19 December

    МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаанд гишүүд санал хэлж байна

    МАН-ын III бага хурал түр завсарлаад эргэн хуралдаж эхэллээ. Ирц 80 хувьтай, хуралдаан хаалттай хэвээр үргэлжилж байна. Яг одоо Бага хурлын гишүүд санал хэлж байгаа юм байна. МАН-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН Н. БАТСҮМБЭРЭЛ: Сүүлийн үед зарим Их хурлын гишүүд нам руугаа дайрдаг намаа гүтгэдэг асуудал байна. Энийгээ болиосой гэж хүсч байна. Тэр тусмаа Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн бусдыг …

  • 19 December

    Д.Дэмбэрэл: УИХ-ын дарга ёс зүйн хуулийг баримтлах хэрэгтэй

    МАН-ын 28-р их хурлын III бага хурал үргэлжилж байна. Шударга нийгмийн төлөөх олон олон нааштай шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлт болсон тус хуралдаанаар бага хурлын гишүүд нээлттэй үзэл бодлоо илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:2012 онд Ардчилсан нам олонхоороо сонгогдон хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон юм. Бид …

  • 19 December

    М.Энхболд:Ажлаа өгөх боломжгүй 

    Монгол Ардын Намын бага хурлын гуравдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд хаалттай үргэлжилж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх хуралдааныг нээж  илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд “Өнөөдөр М.Энхболд даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна.Намынхаа 200 гаруй гишүүн, Монголынхоо гурван сая иргэний итгэл найдвар, шударга ёсыг хангасан ийм бага хурал болно гэдэгт итгэж байна” гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга  байр сууриа илэрхийлж”Одоогоор ажлаа өгөх боломжгүй” гэв.    

  • 19 December

    У.Хүрэлсүх: Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна

    Монгол Ардын Намын бага хурлын гуравдугаар хуралдаан өнөөдөр 12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Тус хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавив. Тэрбээр “Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий …