УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахаар нэр бүхий 40 гишүүн нэгдэж, гарын үсэг зурлаа. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон зэрэг хэд, хэдэн үндэслэл тавьж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэргээр нь Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл дээрх нэр бүхий 40 гишүүн байнгын …
Tag Archives: улс төр
December, 2018
-
13 December
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт 38 гишүүн гарын үсэг зуржээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа татгалзах өргөдлөө гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын дарга М. Энхболдыг огцруулахыг дэмжиж УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зуржээ. Энэ талаар УИХ-ын гишүүнТ.Аюурсайхан”УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа татгалзах шаардлагад 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна” гэв. УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын даргатай уулзахад …
-
13 December
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана
Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда бараалхлаа. Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд тэмдэглэсэн. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2,517 байна. Цаашид …
-
12 December
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн …
-
11 December
УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаа мэдэгдлээ
УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан эсэхээ шалгуулахаа мэдэгдэж мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.БатЭрдэнэ“Иргэдэд очих, ядуурлыг бууруулах байсан мөнгийг авсан ёс зүйгүй үйл ажиллагаа дарагдах бүдгэрэх хандлагатай байна. Хууль эрх зүйн үндэслэлээр шалгах зүйл байгаа. Гэхдээ хуулийн байгууллагаар явахгүй байна. Тиймээс УИХ-ын 22 гаруй гишүүн гарын үсэг зурж, шударга бус явдалтай эвлэрэхгүй …
-
11 December
Ц.Цогзолмаа сайдыг огцруулахыг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: Я.Содбаатарыг чөлөөлж байна гэсэн. Ц.Цогзолмааг нь болохоор огцруулж байна гэж байна.Я.Содбаатар нь ёс зүйн хариуцлагаа үүрч албан тушаалаа өгч байна гэсэн. Гэтэл Ц.Цогзолмаа шударга ёсны төлөө, Монголын төрийн 28 жилийн хугацаанд ард …
-
10 December
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ. АЛБАН БИЧИГТ: Төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын удирдлага, гишүүдийн дотоод зөрчил, тэмцлээс улбаатай хямрал даамжирч, төрийн үйл ажиллагааг цалгардуулан доголдуулж байгаагаас шийдэл хүлээсэн олон ажил гацаанд орж, улс орон ард иргэдийн амьдралд хүндрэл учруулахуйц нөхцөл байдалд хүрч мэдэхээр болсон …
-
7 December
УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй улмаас хуралдаж чадсангүй. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХЭД ХҮРГҮҮЛЭХ ШААРДЛАГА Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны …
-
7 December
М. Энхболд: “60 тэрбумын” хэргээр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлгээ хий
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт эхэлж, Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өнгөрсөн 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр …
-
7 December
Гадаад харилцааны дэд сайд Б. Батцэцэг Балигийн ардчиллын форумд оролцож байна
Индонез Улсын Бали аралд 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болж буй Балигийн Ардчиллын форумд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож байна. “Хөгжил цэцэглэлтийн төлөөх ардчилал” сэдвийн хүрээнд болж буй энэ жилийн Бали-гийн Ардчиллын форумын Ерөнхий хэлэлцүүлэгт дэд сайд Б.Батцэцэг оролцож, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ ардчилал болон хөгжил цэцэглэлт нь хоорондоо харилцан хамааралтай бөгөөд Монгол Улс ардчиллын замыг сонгосон нь …
-
6 December
Б.Гүнбилэг:Гишүүд хуульд заасны дагуу асуудалд хандах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар чуулганы танхимын өмнө суулт зарлаад байгаа. Энэ асуудалд Улсын Их Хурлын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг Монгол Улсын Их Хурлын даргыг огцруулах талаар хуульд хэрхэн заасан байдаг талаар тайлбар, мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн …
-
5 December
Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг зарцуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар болов. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой юм. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, …
-
4 December
Г.Ганбаяр:Боловсролын тухай хуульд 24 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.04/ хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав. УИХ-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт …
-
4 December
Сайд чөлөөлөх, огцруулах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг …
-
4 December
Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдлээ
Ардчилсан намын Үндэсний дүрмийн хороо өчигдөр хуралдан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Тус шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр/2018.12.03/ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарна гэдгээ мэдэгдсэн бол өнөөдөр /2018.12.04/ Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдлээ. Тэрбээр”Лувсанвандангийн Болд миний бие …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл