Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, огцруулах саналд үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: “Улс эх орныхоо хувьд ч УИХ-ын хувьд ч бүхэлд нь бид маш эвгүй байдалд оруулж байна. Ямар ч тохиолдолд бид өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах ёсгүй гэсэн байр сууринаас хандаж, өнөөдөр ч …
Tag Archives: улс төр
November, 2018
-
27 November
Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар Кувейтээс орж ирсэн 1.2 сая ам долларыг завшжээ
Манай ихэс дээдэс завшиж болох бүх зүйлээс мөнгө “залгих” аргыг хэрэглээд, сүүлдээ шинэ аргад суралцсаныг тэр бүрий хүмүүс мэддэггүй аж. Тэгвэл Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үедээ /2015.06.05/ өөрийн нэр дээр “Монгол Кувейтын судалгааны төв” нэртэй ТББ байгуулан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон өөрсдийн хамаарал бүхий нөхөдтэй нийлээд 1.2 сая ам.доллар “гулгуулчихсан” нь өдгөө сөхөгдөж эхэлжээ. Учир нь Кувейт улсын …
-
27 November
МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа.Удирдах зөвлөлөөс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл нийт 29 гишүүнтэй ч өнөөдрийн хуралд 13 гишүүн суусан гэж УЗ-ийн гишүүн С.Бямбацогт мэдэгдсэн. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон С.Бямбацогт гишүүн нар ЖДҮ-ээс зээл авсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нарын гишүүн санал өгөх …
-
23 November
МАН-ын бүлэг хуралдахаар болж, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.23) нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 50.6 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, энэ сарын 22-ны өглөө Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Улсын Их Хурлын даргад хандаж ирүүлсэн шаардлагын талаарх байр сууриа Улсын Их Хурлын өчигдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд илэрхийлсэн бөгөөд …
-
23 November
Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүлэв
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулга хийв. Тэрбээр “Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон. Энэ талаар би 2018 оны 11 дүгээр …
-
23 November
УИХ-ын 32 гишүүний шаардлагад албан ёсны хариу өглөө
Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод хандан шаардлага хүргүүлсэн билээ. Энэ талаарх байр сууриа УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы хуралдааны төгсгөлд илэрхийлсэн билээ. Өнөөдөр (2018.11.23) албан ёсны хариуг бичгээр өглөө. Уг бичгийг бүрэн эхээр нь толилуулъя. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН, Х.БАДЕЛХАН, Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД. Х.БОЛОРЧУЛУУН, Ж.ГАНБААТАР, Ц.ГАРАМЖАВ, Ц.ДАВААСҮРЭН, Б.ЖАВХЛАН, Г.ЗАНДАНШАТАР, Х.НЯМБААТАР, М.ОЮУНЧИМЭГ, Ш.РАДНААСЭД, …
-
22 November
Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, та шударга ёсноос дахиад л урвалаа
Улс төрийн хэрүүл Их хурлын чуулганы танхим, намын байр, төрийн ордноос аль хэдийнээ хальж, иргэдийг үймээн самуунд уриалан дуудсан, турхирсан өнгө аястай элдэв мэдээлэл цацагдах боллоо. Одоогоос хэдхэн жилийн өмнө 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн О.Магнай, Ц.Элбэгдорж тэргүүтэй АН-ынхан иргэдийг өдөөн турхирч, жагсаал цуглаан зохион байгуулж, сүүлдээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэн, 5 хүний халуун амь эрсдэж, их хэмжээний …
-
22 November
Т.Аюурсайхан:УИХ-ын даргыг чөлөөлсний дараа чуулганы хуралдаанд оролцоно
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан “УИХ-ын даргыг хуульд захирагдаж ажиллахыг шаардаж байна. Ж.Батзандан нарын албан тоотын хүрээнд Нийтийн сонсголын тухай хуулийг хэлэлцээгүй. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ нарын шаардсан 60 тэрбум төгрөгийн хэргийн талаар Нийтийн сонсгол хийх шаардлагыг хэрэгсээгүй. Мөн ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг ч авч хэлэлцээгүй. Харин Ерөнхий …
-
21 November
Хууль зүйн Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийн талаар хуралдаанд танилцууллаа. УИХ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн …
-
21 November
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн гэдгийг хэллээ. …
-
21 November
Ж.Батзандан: Дараагийн Засгийн газарт “ Мафийнхан” гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандантай Засгийн газрыг огцруулах эсэх талаар байр суурийг нь сонслоо. -АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн та биелүүлэх ёстой юу? Танай намын дүрэм дээр юу гэж заасан байдаг вэ? -Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн АН-ын бүлгийн шийдвэр гарсан байгаа. Намаас чиглэл ирсэн учраас шийдвэрийг биелүүлэх талдаа байх. Гэхдээ олон …
-
21 November
АН-ын генсекийн чиглэл УИХ дахь АН-ын бүлгээ хоёр хуваалаа
Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын генсек Ц.Туваан өнөөдөр улс төрийн шийдвэр гаргаж, Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байж, Засгийн газрыг огцруулахыг дэмжих чиглэл өгсөн тогтоол гаргажээ. Гэвч үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн 4:5 гэсэн харьцаагаар хоёр хуваагдаад байна. Учир нь Эрдэнэтийн 49 хувийн луйвар зэрэг том …
-
20 November
УИХ-ын гишүүдийг АТГ сүрдүүлж, мөнгө амлаж эхлэв үү?
Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуруулах, дэмжүүлэх зорилгоор АТГ-аас УИХ-ын гишүүдийг дуудаж эхэлсэн гэх мэдээлэл дөнгөж сая ирлээ. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр АТГ гишүүдийг дуудан, айлган сүрдүүлж дарамтлах ажиллагааг эхлүүлсэн бололтой. Үүнтэй зэрэгцэн зарим гишүүдэд санаанд багтамгүй их хэмжээний мөнгө амлаж, олигархууд үүнийг нь санхүүжүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна. АТГ УИХ-ын даргын заавраар ажиллаж, гар хөл нь болж байгааг …
-
20 November
Д.Лүндээжанцан ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өчигдөр (2018.11.19) Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулалтын хорооны дарга Андрей Александрович Клишас тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа,О.Содбилэг, Д.Эрдэнэбат, Б.Энх-Амгалан нар байлцав. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан уулзалтын эхэнд, хоёр улсын харилцаа болон …
-
20 November
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг чөлөөлжээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Төрийн албаны зөвлөлөөс чөлөөлөх санал хүргүүлсэн байна. Б.Бат-Эрдэнийг 2018 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилж байжээ. Тэрбээр МАН-ын НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл