Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.27) хуралдаан 11 цаг 56 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар санал хэлсэн. Хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн горимын санал, банкны салбарын эрх зүйн зохицуулалтыг хийх хуулийн төслүүдийн ажлын хэсгүүдийн нэгдсэн …
Tag Archives: улс төр
December, 2017
-
27 December
Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт талархал илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ 12 дугаар сарын 24-ний өдөр ажиллах үеэрээ тус төвд хүүхдийн мэс засал хийж буй Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд олон хүүхдийн …
-
25 December
Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгууллаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа. Дэд хороо хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна. Дэд хороог Үндэсний …
-
25 December
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг ханиад томууны улиралд хүүхдүүдэд зориулах боломжтой
Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн талаар эмч нар ярьж байна. Ойрын хоёр, гурван сарын хугацаанд энэ байдал үргэлжлэх болон нөхцөл байдал илүүтэй хүндэрч болзошгүй, …
-
23 December
УИХ-ын гишүүн Б. Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар өнөөдөр Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байна. Үндсэн Хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. Тэгвэл Улсын Их Хурлын …
-
22 December
Ерөнхийлөгч Б.Хурцын асуудал тодорхой болтол БНСУ-д суух Элчингээр томилох боломжгүй гэж үзжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлээ. Уг албан бичигт Монгол Улсыг төлөөлөн гадаад улс оронд ажиллах Элчин сайд нарыг яаралтай томилоход анхаарал хандуулж, Засгийн газрын зүгээс томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу …
-
22 December
М.Энхболд: УИХ Элчин сайдыг зөвшилцсөн асуудлыг хэлэлцсэн, түүнээс биш томилоогүй
Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудалтай холбогдуулан тайлбар өглөө. Тэрбээр “УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Элчин сайдыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. УИХ арваннэгдүгээр сарын 8-ны өдөр энэ асуудлыг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, таван долоо хоногийн дараа үүнийг хэлэлцсэн. Гишүүдээс гаргасан саналын дагуу энэ таван долоо хоногийн хугацаанд Нийтийн сонсгол явуулах тухай …
-
21 December
О.Баасанхүү:Бусдын биеийг үнэлүүлэх, орон байраар хангах тохиолдлуудыг гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржид албан шаардлага хүргүүллээ. Тус албан бичигт “Сүүлийн үед Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудтай холбоотойгоор иргэдээс өргөдөл, гомдол их ирж байна. Энэхүү гомдлуудыг судалж үзэхэд дараах агуулгатай байна. Хүчингийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлыг Эрүүгийн хуульд хөнгөрүүлсэн заалттайгаар баталсан. Тухайлбал бусдын биеийг үнэлүүлэх, орон байр эд материалаар хангах тохиолдлуудыг өмнөх Эрүүгийн …
-
20 December
Ж.Батзандан: Б.Хурц Д.Энхбат агсны гэр бүлээс албан ёсоор уучлал гуйх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Уг сонсголоос гарсан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж буй талаараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Б.Хурцын бүлэглэлийн нэрийг он гаргаад зарлана гэдгээ мэдэгдэв. Энэ тухайгаа Ж.Батзандан “Б.Хурц гэх этгээдийг тойрсон мафийн бүлэглэлийн нэрсийг зарлана. Б.Хурцын төлөөлөл болж прокурорт ажилладаг таван хүн байна. Түүний төлөөлөл болж хүн хэлмэгдүүлдэг дөрвөн …
-
20 December
У.Хүрэлсүх: Түүхий нүүрсний хэрэглээ 2019 он гэхэд 10 хувиар буурна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.12.19/ Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороон дахь Хилийн дугаар анги болон ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг шалгаж, тус дүүргийн Бага нарангийн оршин суугч иргэн …
-
18 December
МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ
Монгол Ардын Намын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Монгол Ардын Намын даргаар Ухнаагийн Хүрэлсүхийг сонгосныг, мөрийн хөтөлбөрийг болон дүрмийн өөрчлөлтийн зарим хэсгийг бүртгэв.
-
18 December
Ө.Энхтүвшин: Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Энэ нь Шадар сайд Ө.Энхтүвшиний хувьд Стандарт, хэмжил зүйн газрын ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, ажил хэрэгтэй нь танилцав. Ийнхүү Шадар сайд өөрийн харьяа бүх агентлагийн ажил байдлыг сонсож салбар, салбарт зайлшгүй гүйцэтгэх үүрэг даалгавар өгч шинэ оны босгон дээр дараа жилийн ажлаа тодорхой төлөвлөх зорилтоо биелүүлэв. Стандарт, хэмжил зүйн газрын …
-
16 December
Х.Баттулга: Агаарын бохирдлыг бид олон жил ярьсан ч оновчтой шийдэлд хүрч чадаагүй байна
Монгол Улсад Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж сонордууллаа. Уг илгээлтэд энэ салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, ахмадууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд Та бүхэнд чин сэтгэлийн …
-
15 December
Ц. Нямдорж:Б. Хурцын томилгоог эрс эсэргүүцэж байна
Улсын Их хурлын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилох асуудлаар хаалттай хэлэлцэж, түүнийг томилохыг дэмжсэн. Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийж байгаа энэ үед УИХ хаалттай хуралдаж БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжсэн явдалд Хууль зүйн сайд Ц. Нямдорж, Эрчим хүчний сайд …
-
15 December
Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Д.Сарангэрэл нар ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их …