УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаан эхэлсэнтэй холбогдуулан өчигдөр хуралдаж, шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны талаар, 2017 оны намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Шинэ Засгийн газар бодлогын Засгийн газар байх ёстой Шинээр байгуулагдах Засгийн газар, …
Tag Archives: улс төр
October, 2017
-
3 October
Ерөнхийлөгч Х.Баттулга ДАШТ-д амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, шатрын их мастер Ц.Батчулуун, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт сурагч Д.Батсүрэн, хүрэл медальт сурагч Б.Тэнүүнболд нар оролцлоо. Энэ жил өсвөрийн шатарчин хөвгүүд дэлхийн аварга шалгаруулах …
-
3 October
Нийслэлийн ИТХ-д шударга ёс ялах уу,шударга бус бугшиж үлдэх үү?
Өчигдөр нийслэлийн ИТХ даргатай болох ёстой байсан боловч асуудал шийдэгдсэнгүй. Учир нь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Ийнхүү нийслэлчүүдийн төлөөлөл болсон ИТХ дахин долоо хоног үйл ажиллагаа нь гацахаар болж, дарга нь тодорсонгүй. Энэ хооронд ажлаа нэгэнт өгсөн Ц.Сандуйгийн ажиллагаа үргэлжилсээр байх нь бололтой. Нийслэлийн ИТХ өнгөрсөн тавдугаар сараас хойш огт хуралдахгүй байгаа нь нөгөө л 60 тэрбумтай холбоотой гэнэ. УИХ …
-
2 October
Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын намрын чуулганд хэлсэн онцлох ишлэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага -Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна -Би …
-
2 October
М.Энхболд:Улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэллээ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган өнөөдөр 10 цаг 10 минутад гишүүдийн 74.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент …
-
2 October
Х.Баттулга:Цаг алдалгүй Засгийн газраа томилж, богино хугацаанд эмхлэн байгуулах хэрэгтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр “Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна. Хэдийгээр …
-
2 October
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
Монгол Улсын Улсын их хурлын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10:00 цагаас болно. УИХ-ын Намрын чуулганаар Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, мөнгөний бодлого зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-нд УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ.
September, 2017
-
30 September
Ж.Мөнхбат: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоорой
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Ерөнхий сайд болж байгаа хүний зовлон өнөөдрөөс ирж байгаа юм. Хоолойны чанга, булчингийн хатуугаар парламентад асуудал шийдэхгүй. Үндсэндээ намынхаа асуудлыг төрийн зовлон болгож, Монгол төрийг бужигнуулсныг эмх цэгцэд оруулах нь уу, яах нь. Дахиж ийм зарчимгүй алхам битгий хийгээрэй. Биенээ тагнасан …
-
29 September
У.Хүрэлсүх:Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр У. Хүрэлсүх байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Төрийн ажил эмх цэгтэй зохион байгуулалттай хэвийн үргэлжлэх ёстой.Яамдуудыг нэмж хассанаараа амжилт олвол олохоор л боллоо. Харамсалтай нь үгүй байна. Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй.Нэг ёсондоо аль нэг яам агентлагыг татан буулгахгүй. Давхар дээлний тухай асуудлыг …
-
27 September
Х.Баттулга: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв. Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм. Уг хариу албан бичигт “Монгол Улсын Их Хуралд Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны …
-
27 September
У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барилаа
Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор …
-
25 September
Ерөнхий сайдад горилогсдын хэн нь хэн бэ
Монгол Улсын 30 дахь буюу шинэ Ерөнхий сайд өнөөдөр МАН-ын Бага хурлаас албан ёсоор нэрлэгдэнэ. У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар Ерөнхий сайдад өрсөлдөж байна. Ө.Энхтүвшин МАХН-ын сэргэн мандалтын эхэн үе гэж тодорхойлж болох 1996-2000 онд Н.Энхбаярын дэргэд Ө.Энхтүвшин байсан. Ө.Энхтүвшин тэр үед улс төрийн ажлын мэдлэг, туршлага, намын гишүүдтэй ажиллах арга барилын хувьд Н.Энхбаяраас хавьгүй илүүгийн хувьд түүнд заах, зөвлөх, түшиж …
-
25 September
Д.Амарбаясгалан:Одоогийн байдлаар заалнаас нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн хүн алга
Монгол Ардын намын IX бага хурлын үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хурлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”МАН-ын IX Бага хурлаар МАН-ын 28-р их хурлыг 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийхээр болсон. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал болгоод байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гурван нэр дэвшигчийг хэлэлцэж эцсийн …
-
25 September
МАН-ын хөзөр буюу У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын хэн хожих вэ?
Улстөрчдийн гарт ямар хөзөр байгаагаар нь хожил хаашаа эргэхийг тааж мэдэж болдог. Тэгвэл өдгөө эрх баригч МАН-ын дотоодод нэгнийхээ хөзрийг нөгөөгөөр дарахын тулд хэнд ямар хөзөр байгаа гэдгээ дэлгэж эхлээд байна. Тоглолтын дүр зураг, ерөнхий төлөв байдлыг хөндлөнгөөс нэг харцгаая. Ажиглавал, хөзөр атгасан хоёр хүн байх шиг. Өөрөөр хэлбэл, МАН-ын хөшигний ард хоёр хүн л гол хөзрийг атгачихсан хоорондоо үзэж …
-
25 September
МАН-ын Бага хурал эхэллээ
Монгол Ардын намын бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Тус хурлаар Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болжээ. Үүний дараа шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл