Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар гэргий Б.Тунгалагийн хамт ерөнхий боловсролын 84 дугаар сургууль дээр байрлах 1709 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө. Үүний дараа Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар “Монгол ард түмний шууд ард түмнээсээ сонгодог энэхүү сонгууль бол эрх баригч, намуудыг Монголын улс төрчдийг хариуцлагатай …
Tag Archives: улс төр
June, 2017
-
26 June
Ц.Элбэгдорж: Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадъя
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , эхнэр Х.Болормаагийн хамт ерөнхий боловсролын Орос III сургууль дээр байрлах 1851 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө. Үүний дараа тэрээр” Энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгуулийн зохион байгуулж байгаа хүмүүс сонгуулиа хуулийн дагуу …
-
26 June
М.Энхболд:Сонгууль шударга сайхан болно гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, эхнэр Ж.Туяацэцэгийн хамт ерөнхий боловсролын 23 дугаар сургууль дээр байрлах 1937 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө. Үүний дараа тэрээр “Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу саналаа өглөө. Энэ жилийн сонгууль шударга сайхан болно гэдэгт итгэж байна. …
-
22 June
Ж.Эрдэнэбат:Алт, мод хоёроор оролдохгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017.06.21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум болон аймгийн төвд ажиллаж иргэдтэй уулзлаа. Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарч байгаа үр дүн зэргийн талаар танилцуулж иргэдийн асуултад хариулав. Ерөнхий сайдын ажлыг авснаас хойшхи 10 гаруй сарын хугацаанд төсвийн алдагдал буурч, орлого ч нэмэгдсэн. Гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, экспорт сүүлийн саруудад тогтмол 40 гаруй …
-
16 June
МАХН-ын дарга Н.Энхбаяр өмгөөлөгч Г.Батбаяраас хууль зүйн зөвлөгөө автлаа доройтсон хэрэг үү
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар өөрөө ч мэдэлгүй өмгөөлөгчтэй болчихсон байж магадгүй. Тэр нь үйлчлүүлэгчээ мэдээгүй байхад нь өмгөөлөл хийж, өмнөөс нь хэвлэлийн хурал зарлаж, мөрдөн байцаагчийг хахуульдаж, бусдад ял тулгаж явдаг Г.Батбаяр гэгч. Яагаад ингэж хардах болов гэхээр, Г.Батбаяр нэр дэвшигч С.Ганбаатартай татуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа байршуулж, ихэд сайрхаж яваа сурагтай. С.Ганбаатар сонгуульд ялалт байгуулвал дагаад албан …
-
15 June
Ази, Номхон далайн бүсийн Жембори Улаанбаатар хотод болно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.06.14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. 1000 айлын орон сууц барьж эхлэх бэлтгэлийг хангажээ БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн зарим хороонд гэр хорооллыг дахин төлөвлөж 1000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих бэлтгэл ажлаа хангасныг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээг нэн …
-
14 June
УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гарлаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гарын үсэг зуржээ. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган зургаадугаар сарын 14-нөөс 28-ны өдрийг дуустал хугацаанд завсарлах ажээ хэмээн УИХ-ын …
-
12 June
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрээр уг хуралдаанд оролцон үг хэлэхдээ “ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага …
-
12 June
Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг энэ сарын 26-ны өдөр тоолно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 иргэн энэ 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өглөө. Facebook, twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна. Сонгуулийн тухай …
-
10 June
Ц.Элбэгдорж:ШХАБ-ын өргөжин тэлэх үйл явц, хөгжил дэвшил, цаашдын төлөв байдлыг анхааралтай ажиглан харж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “ Төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Эрхэм зочид , төлөөлөгчид өө, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев танд болон танай Засгийн газарт …
-
9 June
Телевизийн холбоо нэр дэвшигчдийг халз мэтгэлцэхийг уриаллаа
Монголын телевизийн холбооноос санаачлан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд оролцохыг уриаллаа. Тус холбоо уг мэтгэлцээнийг зохион байгуулах саналтай байгаа ажээ. Өнгөрсөн нэг сарын турш Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ дэвшүүлсэн гурван намын удирдлагууд нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн зохион байгуулах асуудлаар уулзаж, гурван телевизээр, гурван удаагийн мэтгэлцээн зохион байгуулах нь зүйтэй гэж тохиролцсон. Харамсалтай нь АН-ын сонгуулийн штабаас мэтгэлцээн хийх боломжгүй хэмээн …
-
9 June
БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Г.Чулуунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах саналаа танилцууллаа. Г.Чулуунбаатар нь 1957 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн бөгөөд 1975 онд …
-
8 June
БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилуулах саналыг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа өнөөдөр (2017.06.08) Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Г.Чулуунбаатар нь: – 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн – 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн …
-
8 June
Валерий Никитич: МАН нийгмийн асуудлыг эерэг хөгжүүлэхээр зорьж байгаа нь харагдаж байна
“Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны удирдлага, гишүүд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооны гишүүд өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжин, хамтран ажиллах зорилготой иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” багтаж байсан юм. Уулзалтыг …
-
8 June
ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Ц.Элбэгдорж оролцохоор Астанаг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохоор өнөөдөр мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлж, …