Tag Archives: улс төр

September, 2017

  • 21 September

    “60 тэрбумын эцэг”М.Энхболд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёроор“ цодолж” сууна

     Монголын төр цэвэрших шатандаа орж байна гэтэл тээг гарсаар л. Гэхдээ тулхтай хүчтэй, боловсон хүчин олонтой гэгддэг МАН-ын удирдлагуудаас шүү. “МАН-АН” бүлэглэлийг задлах эхлэлийг тавьсан У.Хүрэлсүхийн дэргэдүүүр дайрах “цөөвөр”-үүд мундахгүй бололтой. “Баас хатавч өмхий”-гөө гэдэг шиг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарын гэгдэх “МАНАН” бүлэглэл амь бөхтэй юм. Одоо Ерөнхий сайдад Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг М.Энхболдын зүгээс зүтгүүлж байгаа гэх мэдээлэл …

  • 20 September

    Х.Баттулга: Бүх төрлийн спортоор үндэсний баатрууд төрүүлэх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг төрлөөр амжилт гаргасан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш нар, олимп, дэлхийн аваргын медальт тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үеийн үед спортын амжилт бол тухайн орны нүүр царай болдог. Төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дэлхийд эгшиглүүлнэ гэдэг бол бахархал. Хүүхэд, залууст спорт үлгэр жишээ, цаг …

  • 19 September

    З.Энхболд Ерөнхий прокуророор томилогдохгүй

    Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокуророор томилох тухай мэдээллийг зарим мэдээллийн сайт нийтэлсэн. Энэ мэдээллийг үгүйсгэж, Ерөнхийлөгчийн тамгын газраас тайлбар хийлээ. “Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж байгаад харамсч байна. “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 50 мянга болгох тухай зарлиг гаргалаа” гэсэн ор үндэсгүй …

  • 18 September

    УИХ-ын гишүүн С.Жавхлан:Монголчууд хохирч байна

    УИХ-ын гишүүн С.Жавхлан   Засгийн газрын асуудлаар  байр сууриа илэрхийлж  хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Есдүгээр сарын 8-нд УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцсэн. Миний бие энэ үеэр өвлийн бэлтгэлийн талаар хуралдах ёстой байсан гэсэн байр суурь илэрхийлсэн. Засгийн газрыг унагах, намынхаа хэрүүлийг урдаа барьснаас болж Монголчууд хохирч байна.Монголчууд намар, зунжингаа хэрэлд гэж та нарыг гаргаагүй. Хүйтэн өвөл дөхөж байгаа энэ …

  • 18 September

    У.Хүрэлсүхийн дайснаа дарах цаг

    Улс төрд уухай хашгираад босоод ирэхээрээ сүйд хийчих шахдаг нэг хүн бий. Түүний тухай өнөөдөр хэлтэй бүхэн жиргэж, амтай бүхэн ярьж байна. Нэрийг нь Хүрэлсүх, хочийг нь Топор гэнэ. Дараагийн Ерөнхий сайд, цаашлаад эрх баригч намын дараагийн дарга болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж дуулдаж байна. МАН-ын дотоодод үүссэн нүргээн бол яг үнэндээ түүнээс эхтэй. Бүх эрх мэдлийг гартаа зангидаж, ЦЕГ, ТЕГ, …

  • 18 September

    Шинэ засгийн баг бүрэлдэхүүний шалгуурт

    Онолын хувьд ч,  амьдрал дээр  ч ардчилсан нийгэмд  Засгийн газар зөвхөн ард түмний итгэл дээр тогтдог. “Ард түмний итгэл” гэгч үнэ цэнэтэй, үнэн бодит  чанарт худал хэлэх, хууран мэхлэх, хууль зөрчих, хувиа бодох  зэргээр хариу өгсөн тул Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон.  Тэгвэл шинэ засаг  Ерөнхий сайдаасаа эхлээд   ард түмний итгэлийг дааж чадах уу?  гэдэг асуултад хариулт болж  чадахуйц  багийг бүрдүүлэх шаардлага МАН-ын …

  • 15 September

    Ерөнхийлөгч УИХ-ын Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулахыг шаардлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв. Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө. Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын …

  • 14 September

    Манай улсад Польш улс тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргав

    Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон. БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Тус компани хэд …

  • 14 September

    Ц.Нямдорж, Н.Энхболд, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайдад нэр дэвшив

    65-ын бүлэг Засгийн газраа унагав. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын гишүүд шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгэхээр шинээр бүрдэх Засгийн газарт хэн орж ажиллах вэ гэдэг нь тун ихээр сонирхол татаж байгаа юм. МАН-ын удирдах зөвлөл өчигдөр даруухан хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулсан тухайгаа мэдээллээ. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр МАН-ын …

  • 14 September

    ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу

    CHUHAL НИЙТЛЭЛ: Одоогоос яг найм хоногийн өмнө Монгол Улсын улстөрийн түүхэнд нэгэн шинэ хуудас эргэв. МАН-ын нэр бүхий 31, АН-ын бүлгийн 9 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сү.Батболд нар УИХ-ын чуулганы үеэр Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кнопдсоноор Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорлоо. Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээ. Энэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА …

  • 14 September

    Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална

    Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ж ахуйн нэгжийн …

  • 13 September

    Зуудаг ганц хоточ

    ХҮН БА НОХОЙ “Би бол сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай. Тэгээд л болоо”. 1992 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан нууцаа тэр ингэж тайлбарладаг. Тийм ээ, түүнд үнэхээр ямар ч магтаал, эсвэл шүүмжлэл наах шаардлагагүй. Тэр бол хүлээн зөвшөөрөгдсөн гол тоглогч. Ц.Нямдорж бол хэрсүү нь дэндсэн, хэгжүүн зэвүүн нь бүр хэтэрсэн, хэрүүлч …

  • 13 September

    М.Энхболд: Шинээр байгуулагдах Засгийн газарт бидний үйл ажиллагааны бодлого, зорилт хэвээр үргэлжлэх болно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Цүтомү Такэбэ-г хүлээн авч уулзлаа. Ноён Ц.Такэбэ УИХ-ын дарга М.Энхболдод хандан хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон жилийн турш хамтран зүтгэж яваа, анд нөхөр Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, “Монголын улс төрийн тогтвортой байдлын төлөө, эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн улсынхаа …

  • 13 September

    Манан сөрсөн өдрүүд

    Шуудхан хэлхэд алдах юмгүй угсаа гаралгүй, эгэл ардын хүүхдүүд л энэ улс орны хувь заяаг эргүүлчихсэн байдаг. Түүнээс эрх мэдэл эд хөрөнгө эцгээс өвлөж эд хөрөнгөнд эрдэж эрх мэдэлд шунасан. Өөхөнд хучаатай бөөр шиг энхрий нөхдүүдэд улс гэрийнхээ хувь заяаг үүрээд гарчих зориг зүрх, чадвар чадамж угаасаа байдаггүй байгаа ч үгүй. Харин ч харийн нөлөөнд автаж хадаг ембүүнд сөгдөж улс …