Монгол Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр (2016.11.11) Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Нийтийн танхимын гишүүн, Хөдөлмөрийн намын гадаад бодлогын хорооны гишүүн Жон Гроганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр намын хамтын ажиллагаанд ноён Жон Гроган ихээхэн хувь нэмэр оруулж буйг онцлоод УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн дүн, Монгол орны эдийн засгийн өнөөгийн …
Tag Archives: улс төр
November, 2016
-
11 November
Хууль, тогтоолын төслүүд өргөн барив
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ахмад настны тухай” болон ”Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, “УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив. Хуулийн төслүүдийг ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар …
-
11 November
Гадаад харилцааны сайд БНАУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхартыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр /2016.11.11/ Бүгд Найрамдах Автсри Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхарт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ноён Михаел Линхартыг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд …
-
11 November
УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжлээ УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 05 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Чинзоригийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, …
-
11 November
Монгол улсын 2017 оны төсөв, нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг баталлаа
Ирэх оны улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа УИХ-ын чуулганы /2016.11.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх …
-
10 November
Н.Энхболд ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.11.10/ Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Орлогч дарга Савада Хироми тэргүүтэй тус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Орлогч дарга Савада Хироми энэ жилийн наймдугаар сард Монгол Улсын Засгийн газар Жайка-д хандан “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх, …
-
10 November
2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталлаа
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.10 Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтсоны дараа Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай …
-
10 November
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Зөвлөлийн бүрэлдэхүүний Монголын хэсгийн даргаар Монгол Улсын Шадар сайд ажиллана. Зөвлөлийн анхдугаар хуралдаан ирэх сард БНХАУ-ын Бээжин хотод болох юм. Уг хуралдаанд болон хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. …
-
10 November
БОХХАА-н байнгын хороо УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /2016.11.09/ үдээс хойш хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд …
-
10 November
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн шинэ номын нээлт боллоо
УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцангийн бичсэн “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” номын нээлт /2016.11.09/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд болов. Шинэ бүтээлийн нээлтэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Х.Нямбаатар, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн …
-
10 November
Нийгмийн даатгалын сан, хүүхэд харах үйлчилгээний талаар ХНХ-ын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2016.11.09/ хуралдаан 09 цаг 43 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр …
-
9 November
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.09/ хуралдаан 14 цаг 32 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцов. Тогтоолын төслийн талаархи танилцуулгыг Засгийн …
-
9 November
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт иргэд “ам сайтай” байна
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрээр эрх баригч нам ард түмэндээ амалсан амлалтаасаа буцаж, Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, мөнхөд засаглахаар санаархаж байгаа тухай дурдаад, “Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж, үнэнийг эрх мэдэл, мөнгөөр хаана гэж бардамнаж байна” гэсэн юм. Мөн энэ үеэр Н.Алтанхуяг Монголд болж бүтэхгүй байгаа бүхнийг …
-
9 November
Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.09/ хуралдаан 9 цаг 56 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийсэн юм. Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан …
-
9 November
“Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг /2016.11.08/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Л.Элдэв-Очир, Б.Батзориг, А.Сүхбат, Б.Саранчимэг, С.Жавхлан, Ц.Цогзолмаа, Засгийн газрын гишүүн, Барилга, …