Tag Archives: улс төр

December, 2016

  • 17 December

    ОХУ-ын Төрийн Думын болон Холбооны зөвлөлийн дарга нартай уулзлаа

    ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзлаа. Уулзалтуудын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хооронд тогтсон олон жилийн түүхтэй, уламжлалт, найрсаг харилцааны …

  • 16 December

    Ж.Эрдэнэбат: Монгол Улсын хөгжлийн гарц нь эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн

    УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дэд дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хийх Засгийн газрын ээлжит мэдээллийг Дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага гэсэн сэдвээр бэлтгэж, холбогдох мэдээллийг УИХ-ын гишүүд та бүхэнд …

  • 16 December

    АН-ын даргын өрсөлдөөнөөс Лу.Болд нэрээ татахаар боллоо

    Ардчилсан намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд УИХ-ын гишүүн Лу.Болд нарын 6 хүн нэрээ дэвшүүлэхээр болоод байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Лу.Болдыг хэзээ бүртгүүлж, албан ёсоор нэрээ дэвшүүлэх гэж байгааг тодруулахад: Тэрбээр “Би даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлээгүй байна, ер нь ч нэрээ дэвшүүлэхгүй гэж бодож байгаа. Сая болсон намын их хурлаас гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй, сунгааг зохион байгуулах тухай чиглэл их өөрчлөгдсөн байна. …

  • 16 December

    П.Цагаан өрсөлдөөнөөс гарч, АН-ын даргад зургаан хүн нэрээ дэвшүүлэв

    Ардчилсан намын даргын сунгаа нэлээдгүй хоног үргэлжилсний эцэст сая нэг юм нэр дэвшигчид тодорлоо. Тэгвэл даргын сунгаанд дээгүүр байр эзэлж явсан Л.Болд, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын гишүүдээс гадна Г.Батхүү, С.Эрдэнэ, М.Чимиддорж нарын хүмүүс намынхаа даргын тулаанд нэрээ дэвшүүлжээ. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгч намын даргын өрсөлдөөнд оролцохоо мэдэгдээд байсан П.Цагаан уг өрсөлдөөнөөс гарч буйгаа мэдэгдэв. Ямартай ч, …

  • 15 December

    Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч уулзав

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдөр /2016.12.15/ ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “ТҮЦ эрхлэгчид Өргөдлийн байнгын хороонд хандсан. Үүний дагуу төлөөллийг хүлээн авч уулзаж байна. Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудыг ирүүлсэн” гээд ТҮЦ эрхлэгчдийн өргөдлийг уншиж сонсгов. ТҮЦ эрхлэгчид өргөдөлдөө “Газрын зөвшөөрөлгүй нэрийдлээр бидний ажлын …

  • 15 December

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, З.Нарантуяа нар Вьетнамын элчин сайд Фан Дан Дуонг-той уулзав

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар, тус хорооны гишүүн З.Нарантуяа нар өнөөдөр /2016.12.15/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Дан Дуонг-той уулзалт хийлээ. Уулзалтад Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Хоанг Дук Нам байлцав. Уулзалтын эхэнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар …

  • 15 December

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Тус байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 06, 13-ны өдрүүдийн …

  • 15 December

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:Гишүүдийн туслах гишүүдээ унтаж байгаа юм бол гэрээс нь очиж авчир

    УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10 цагт эхлэх ёстой байтал гэтэл өнөөдрийн чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д ажлын айчлал хийж байгаатай холбогдуулан өнөөдрийн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалсан юм. УИХ-ын дэд дарга Ц. Нямдорж гишүүдийг чуулганы хуралдаандаа ирэхийг сануулж чуулганы хуралдаанд ирээгүй 9 гишүүнийг нэрийг дуудав. Дэд дарга Ц.Нямдорж:Д.Хаянхарваа дарга энэ 65 ийнхээ бүлгийн …

  • 15 December

    “Үнэ хүндгүй” гишүүн буюу О.Баасанхүүгийн “яншилт”

    УИХ-ийн гишүүн О.Баасанхүү “дүрээ” дэндүү мэдэрсэн нэгэн. МАХН-даа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг авч ирсэн гэх хүндэт нэгэн. Түүнийг ард түмэн сонгосон. Харин тэрээр УИХ цуулганы танхимд хэнд ч үнэ цэнэгүй болсон үгээ чулуудсаар л сууна. Хэт их ярих, хэт их мэдэмхийрэх, хэт их асуудлыг хөндөх нь түүнийг “үглээ авгай” болгон хувиргасан. Нэг үгээр үг нь үнэ цэнээ алдаад түүнийг хэн …

  • 15 December

    Москвагийн Эрчим хүчний сургалт, судалгааны дээд сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Москвагийн Эрчим хүчний сургалт, судалгааны дээд сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өгч, баяр хүргэлээ. Тус сургууль Монгол Улсад эрчим хүчний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлэн ийнхүү шагнасан байна. “Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийн бакалаврын түвшний сургалтыг Монголын 300 гаруй хүн төгсөж, 20 гаруй хүн эрдмийн …

  • 15 December

    УИХ-ын дарга М. Энхболд ОХУ-д айлчилж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-д ажлын айлчлал хийхээр  (2016.12.14) Москвад ирлээ. Тэрбээр айлчлалаа ОХУ-ын “Нэгдмэл Орос” намынхантай зөвлөлдөх уулзалт хийснээр эхэллээ. “Нэгдмэл Орос” намын төв байранд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдыг тус намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов угтан, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав. Ноён Б.Грызлов хөрш зэргэлдээ …

  • 15 December

    Засгийн газрын ээлжит хуралдаан болов

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Дотоодын цэргийг сэргээн байгуулахыг дэмжив УИХ-аас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгосноор Дотоодын цэргийн чиг үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байдаг. Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байгуулж, бие даасан байдлыг нь хангах нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзэж байна. …

  • 15 December

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэнэ

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооны 45 жилийн ойг 2017 онд тэмдэглэхээр болов. Ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны даргаар Гадаад харилцааны сайдыг томилж бүрэлдэхүүнийг нь батлав. Ойн хүрээнд шуудангийн марк хэвлүүлэх, лого тэмдэг гаргах, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх, Япон орны тухай зохион бичлэг, илтгэлийн уралдаан зарлах зэрэг 40 орчим арга хэмжээ хийхээр төлөвлөөд байна. Бүтэн …

  • 15 December

    Дипломат албаны томилолтын хугацааг 4 жил болгоно

    Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжиж хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, – Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн  газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах, – Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгох, – Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат албаныхны цалин хөлсийг 3 …

  • 14 December

    УИХ-ын дарга М.Энхболд гурван улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Арабын Вант Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2016.12.14/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо. Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 14-16-ны өдрүүдэд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович …