Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Дөрвөн тэгш ой тохиосон наадам өнгө төгөлдөр эхэлж байна. Үндэсний их баяр наадам бол монголчуудын бүтээсэн гайхамшигт соёл, ундарга булаг юм. Ард түмний сонголтоор УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн шинэлэгдэн өөрчлөгдөж байна. Монголчууд бид нэг …
Tag Archives: улс төр
July, 2016
-
9 July
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад амжилт хүсэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатыг өнөөдөр гэр өргөөндөө хүлээн авч уулзан алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээж өргөн барьж Засгийн газрыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүсэн ерөөлөө. president.mn
-
9 July
Уих-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон засгийн газрын тэргүүнийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шинээр эмхлэн байгуулах Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
-
8 July
29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат томилогдлоо. Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг томилохыг дэмжлээ. Ж.Эрдэнэбатын намтар: -1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, -1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, -1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, -2002-2004 онд Удирдлагын академи, -2003-2005 онд Хөдөө аж ахуйн …
-
8 July
Сум,дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай саналыг УИХ-д хүргүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомын Энхболдод Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр /2016.07.07/ Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасны дагуу Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулснаа хүргүүлэв. Тус …
-
8 July
Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилох тухай саналыг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр /2016.07.08/ Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам нь Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын …
-
8 July
Улсын Их Хурлын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр сонгогдсон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан нарыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ үеэр хэлэхдээ. нийслийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай болж, сонгуулийн үр дүнгийн дагуу бүтэц, зохион байгуулалтаа хурдан …
-
8 July
Ерөнхий сайдыг өнөөдөр томилно
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлсэн. Хоёр хоногийн өмнө хуралдсан МАН-ын Бага хурлаас олонхын саналаар Сэлэнгэ аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод буй Ж.Эрдэнэбат гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн юм. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтэй уг асуудлаар зөвшилцсөн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг зарлан хуралдуулж, шинэ Ерөнхий сайдаа үүрэгт ажилд нь томилохоор зэхэж байгаа аж. …
-
7 July
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Сая МАН-аас гарсан шийдвэрийг МАН-ын дарга М.Энхболдоос хүлээж авлаа. МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байна. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбаттай уулзаж ярилцъя гэж бодсон юм” …
-
6 July
Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбат нэр дэвшлээ
Ардын нам 70 -аад оны залуустаа итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдад С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын нэрийг дэвшүүлсэн. Өнгөрсөн 4 жилд сөрөг хүчний хүндхэн ачааг нэр төртэй үүрч, гал барьсан, нүрээ ширлэн намынхаа төлөө зүтгэсэн, хийж бүтээснийг нь харгалзаж үзвэл С.Бямбацогт гарцаагүй Ерөнхий сайд болохоор байв. Ж.Мөнхбатын хувьд ч намынхаа генсекийг сайн хийж, намаа ялуулахад тодорхой үүргийг гүйцэтгэсэн. Ж.Эрдэнэбатын хувьд …
-
6 July
МАН-ын УЗ-өөс Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дөнгөж сая МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулжээ. Удирдах Зөвлөлөөр хэд хэдэн хүний нэр Ерөнхий сайдад яригдаж байсан бөгөөд эцсийн мөчид УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тохирчээ. Ж.Эрдэнэбат гишүүн нь эдийн засгийн хүнд нөхцөлд байдалд хамгийн сайн ажиллаж чадах Ерөнхий сайд байж магадгүй хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна. zaluu.com
-
5 July
С.Бямбацогт, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нэгийг Ерөнхий сайдад томилно
УИХ-ын энэ удаагийн сонгуулиар иргэд МАН-ынханд итгэл хүлээлгэж 65 нэр дэвшигчийг нь УИХ-д сонгосон. Хуулийн дагуу олонх болсон нам нь Засгийн газраа бүрдүүлж, улс төрийн томилоог хийх ёстой. Тэгвэл үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан өнөөдөр өглөө УИХ-ын даргаар намын дарга М.Энхболдыг томилуулсан юм. Ингэснээр Ерөнхий сайдад хэнийг томилох вэ гэдэг асуулт олны анхаарлыг бүр ч ихээр татаж эхэллээ. Асуудал анхаарлын төвд …
-
5 July
З.Нарантуяа гишүүн кнопоо андуурав уу ?
2016 оны УИХ НИТХ-ын сонгууль дуусч цаашид 4 жил төр түших эрхэм гишүүдээ ард түмэн сонгосон билээ. Өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөсөн юм. Тангараг өргөхөөс өмнө гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тогтоолын төслийг батлах эсэхийг асуусан асуулгад гишүүдийн 98,7 хувь нь зөвшөөрсөн юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа л ганцаараа кнопныхоо товчлуурыг андуурсан уу эсвэл будилсан …
-
5 July
Өмнөговийн хоёр нэр дэвшигч давж заалдах шатны шүүхэд ялжээ
Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр материалаа бүрдүүлэн өгсөн ч баримт бичиг дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариу аваад байсан тус аймгийн Номгон сумын наймдугаар тойрогт нэр дэвшигч С.Цэрэнбаяр болон Булган сумын гуравдугаар тойрогт нэр дэвшигч Б.Батаа нар Өмнөговь аймгийн сонгуулийн хороог хууль зөрчиж үндэслэлгүйгээр нэр дэвшигчийг хассан гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд хандаж анхан шатанд ялалт байгуулсан. Тэгвэл …
-
5 July
М.Энхболд: Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Хүндэт зочид оо, Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцож зөв мэргэн сонголт хийсэн туурга тусгаар Монгол орныхоо бүрэн эрхэт ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Улсын Их Хурлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл