Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Түүнд: “Парис хот, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. 1. Энэхүү айлчлал нь Монгол, Францын …
Tag Archives: улс төр
November, 2015
-
20 November
БНХАУ-аас зээл авч байгаатай холбоотойгоор хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард манай улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын …
-
20 November
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/: 2. Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.20-ны …
-
19 November
Нийслэлийн засаг даргын БНАСАУ-д хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёнъян хотын даргын урилгаар тус хотод 2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан …
-
19 November
“Авлигын эсрэг санаачилга”-ын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар амжилттай болж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Ази-Номхон далайн орнуудын “Авлигын эсрэг санаачилга”-ын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцов.Улсын Их Хурлын дарга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, Монгол Улс авлигын асуудлыг төрийн бодлогын түвшинд авч үзсэн. 2005 онд Монгол Улс …
-
19 November
М.Батчимэг: Энэ УИХ-ын хийх ёстой хамгийн чухал зүйл бол үндсэн хуулийн өөрчлөлт
УИХ-ын гишүүн М.Батчимэгийг “Ардын эрх” сонины “Онцлох зочин”-оор урьж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа. -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д ороод ирлээ. Гишүүдийн 60 гаруй хувь нь энэ төслийг дэмжиж гарын үсгээ зурсан гэсэн. Та тэдний дунд байгаа юу? -Байгаа, би гарын үсэг зурсан гишүүдийн нэг. -Цаг хугацааны хувьд Үндсэн хуулийг өөрчлөх боломж бий юү. Арай л оройтсон юм биш …
-
19 November
Өнөөдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай: 2. Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт: 3. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох …
-
17 November
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Улаанбаатарт шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлнэ Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа. 1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, …
-
16 November
МАХН-ын дарга Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудав
Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига хээль хахууль авсан хэргээр АТГ-аас баривчлан хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрээр энэ явдалтай холбогдуулан огцрох хүсэлтээ өгсөн тул Эрүүл Мэнд, Спортын яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж байгаа юм. Тэгвэл тус яамны шинэ сайдыг томилох асуудлаар өнөөдөр Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдэгдэл хийлээ.Эрүүл мэндийн салбар нь улс орны нэн …
-
16 November
Н.Энхбаяр: Энэ бол хоёр нам алхам хийх асуудал
С.УЯНГА МАХН, МАН-ын нэр бүхий ахмад гишүүд хоёр намаа эвсэж сонгуульд орох саналыг тусгасан өргөх бичгийг энэ сарын 4-нд удирдлагууддаа өргөн барьсан билээ. Цагтаа сайд, даргын алба хашиж байсан хүмүүсээс гадна эрдэмтэн доктор, хөдөлмөрийн баатар, академич, гавьяатууд нийлсэн 43 хүн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Хоёр намын ахмадууд өргөх бичигтээ “Үзэл бодол угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга, ерөнхий нарийн …
-
16 November
Б.Батзаяа: Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилсан. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулаад байсан юм. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан. Тэгвэл өчигдөр 17:00 цагийн үед шүүхийн шийдвэр гарч С.Батзаяаг батлан даалтад гаргасан. Түүнийг батлан даалтад гаргах эсэхийг нэлээд удаан хэлэлцэж шийдвэрлэсний …
-
16 November
Өнөөдөр Засгийн газрын ээлжилт хуралдаан болно
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН №64 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө Хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр батлах тухай Ц.ОЮУНБААТАР Вируст гепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр батлах тухай Ц.ОЮУНБААТАР Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Олон улсын эдийн засгийн хамтын …
-
16 November
УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно
Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд: НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь …
-
12 November
Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийгээд эх орондоо ирэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөлөө. Тэрбээр өнөө үдэш 21.30 минутаас эх орондоо ирэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал талуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, харилцааны найрсаг уур амьсгалыг бататгах, хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүллээ гэж Хятадын хэвлэлүүд …
-
10 November
Олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Грив манай оронд айлчилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг болон олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гривийг хүлээн авч уулзан, ардчилал, авлигын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “Би тантай 1994 онд анх уулзаж, Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын талаар ярилцаж байсан. Харин …