Tag Archives: улс төр

July, 2015

  • 20 July

    Шинэ сайд нарын сураг

    УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хаалтаар хэлсэн үгэндээ тодорхой мэдэгдэл хийсэн. Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 3-наас зарлана. Ээлжит бус чуулганаар эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиудыг батална. Мөн Ардчилсан нам МАН-тай байгуулсан гэрээг цуцалж байгаатай холбоотойгоор сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга …

  • 18 July

    Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагналаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.07.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хаврын чуулганы хугацаанд Байнгын хороо 19 удаа хуралдаж, 85 асуудлыг хэлэлцсэн бөгөөд 64 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 13 тогтоолын төслийг  хэлэлцэн, 37 санал, дүгнэлт, 8 танилцуулга, зарчмын зөрүүтэй 317 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар …

  • 17 July

    Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнана

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2015.07.17/ 11.00 цагт Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хууль зэрэг хууль, …

  • 10 July

    БНХАУ -ын дарга Си Зиньпин: Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна

    Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч В.В.Путин, эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сард бид Душанбе хотод гурван улсын Төрийн тэргүүн нарын анх удаагийн уулзалтыг зохион байгуулснаар гурван талын хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Энэ нь гурван улсын хамтын хөгжлийг бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр гаргасан чухал шийдвэр мөн. Бидний тохиролцооны дагуу гурван тал Гадаад хэргийн  дэд сайдын зөвлөлдөх уулзалтын механизм байгуулж, …

  • 9 July

    Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Ж.Батзандан нар мэдээлэл хийв

    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга …

  • 9 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор мордов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо энэ 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр мордлоо. Эдгээр арга хэмжээнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талт уулзалт болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн …

  • 8 July

    “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтвортой өсөлт” хэлэлцүүлэг боллоо

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтвортой өсөлт” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, хэлэлцүүлгийг зохион байгуулахад идэвхтэй хамтарч ажилласан байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхиилье! Энэ хэлэлцүүлгээр “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход газар, мал амьтны гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлээс дэвшилтэд техник технологи, хүний хөгжилд суурилсан мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлд шилжих, …

  • 8 July

    Ц.Элбэгдорж: Хариуцлагатай байя. Ярьсан, хэлсэндээ байя

    Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д суудалтай намуудын дарга нар болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар,УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” …

  • 8 July

    Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжив

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, эхлээд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийсэн юм. Дараа нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”; “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”; “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай …

  • 7 July

    Гэр бүл хүүхдээ мартаад “амиа хаацайлсан” Парламент

    Монголын төрт ёсны их баяр цэнгэл наадам тун удахгүй болох гэж буй, иргэд олон нийтийн анхаарал сарнисан энэ цаг үед хууль тогтоох дээд байгууллага болох Монгол Улсын их хурал хэд хэдэн амин чухал хуулийг батлахаар “улайрч” байна. УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар болсон. …

  • 6 July

    Макс Д.Ганбаатар сонгуульд өрсөлдөнө

    Говь-алтай аймгийн уугуул ах дүү хоёр Монгол улсын тод манлай уяач Макс Д.Ганбаатар улс төрчидтэй хамтарч бизнес хийж улс төрд яваа ах нараа дэмжиж явсан болохоос өөрөө сонгуульд өрсөлдөнө гэж нэг ч удаа ам нээж байгаагүй. Улс төрд дэмжиж явсан зарим нэг нутгийн ах нартайгаа хэвлэлээр ганц нэг гомдлийн үг чулуудаж байсанаас өөр хүнтэй муудаад байдаггүй мань эр хотын төвд …

  • 6 July

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлалаа дүгнэж ярилцлага өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Тус айлчлалыг сурвалжилсан Монголын хэвлэл мэдээллийн баг Ерөнхий сайдаас зарим асуултад хариулт авчээ. ММ агентлаг: Их Британид хийж буй таны айлчлал өндөрлөж байна. Айлчлалын дүнд сэтгэл хэр хангалуун байна? Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: ИБУИНВУ-д хийсэн айлчлалдаа сэтгэл хангалуун байна. Тавьсан зорилго, хийх ёстой уулзалтууд, хүрэх ёстой мессежүүд минь хангалттай хүрч байна. …

  • 3 July

    БНСВУ-ын төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна

    Монгол Улсын Хууль зүйн сайдын урилгаар БНСВУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг Ван Хиеү тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 7 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцов. Мөн БНСВУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг …

  • 3 July

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-Д өргөн мэдүүлнэ УИХ-ын тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн , аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн …

  • 3 July

    Тэднийг буцааж томилох уу, та төрхөмдөө буцах уу?

    Улс төрд өрнөж буй үйл явдал дундаас яг өнөөдөр ийм асуулт хариулт нэхэж байна. Энэ нь ажлаас чөлөөлөгдсөн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг хуучин албан тушаалд нь буцаан томилох уу, эсвэл тэднийг үндэслэлгүйгээр халсан Засгийн газрын тэргүүн огцрох уу гэсэн туйлын эмзэг асуулт юм. Ерөнхий сайдыг Дубайд байгуулсан гэрээтэй холбогдуулан огцруулах саналыг УИХ-ын зарим гишүүн гаргаад байгаа ч түүнээс …