Tag Archives: улс төр

January, 2016

  • 22 January

    Засгийн газрыг огцоруулах асуудалд Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийллээ

    УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал өргөн бариад байгаа билээ. Энэ асуудлаар “Давос”-ын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийллээ. -Сүүлийн үед Монголын улс төрийн хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудал анхаарал татаж яригдаж байна. УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналаа албан ёсоор гаргалаа. Та ямар байр сууринаас хандаж …

  • 22 January

    Өнөөдөр чуулганаар юу хэлэлцэх вэ?

    09.00 цагаас: 1.“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/: -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна. 2.Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/: -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын …

  • 22 January

    Ерөнхий сайдыг огцоруулах асуудлыг хойшлуулав

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцоруулах тогтоолын төслийг   УИХ-ын байнгын  хорооны хуралдаанаар ирэх долоо хоног болтол хойшлуулав. Г. Уянга гишүүн тогтоолын төслийг танилцуулсан ч МАН-ын бүлэг завсарлага авчээ. Ерөнхий сайд огцрох эсэх ирэх долоо хоногоос шийдэгдэх ажээ.  

  • 21 January

    УИХ-ын гишүүн Г.Уянга тайлбар хийж байна

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өглөөнөөс хойш хойшлогдож байгаа хурал сая л ирц бүртэж хуралдаан эхэллээ.  Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Төрийн ордоноор хайгаад олдохгүй байсан УИХ-ын гишүүн Г.Уянга  Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлийг байнгын хорооны гишүүдэд танилцуулж байна. МАН-ын төлөөл хуралд оролцож байна.

  • 21 January

    МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ

    МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын нэр бүхий 19 гишүүн Үндсэн хуулийнхаа бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт гаргаад байна. Үүнтэй холбогдуулан бизнес, хувийн хэвшлийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ-аас мэдэгдэж байна. Нэг. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа  Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, санхүү, бизнесийн орчин хүнд байгаа. Үүндбайгаль цаг уурын нөхцөл …

  • 21 January

    “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг огцруулахгүй гэдгээ мэдэгдлээ

    УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өнөө өглөө 07.30 цагт хуралдаж Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ удаагийн бүлгийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцов. Ингээд “Ч.Сайханбилэгийг огцруулахгүй, Засгийн газраа авч үлдэе” гэсэн шийдвэрт хүрсэн байна. Ямартай ч Г.Уянга гишүүний Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал талаар болж байх шиг байна.

  • 21 January

    Г.Уянга гишүүнийг хайж байна

    УИХ-ын гишүүн Г.Уянга болоод МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн бариад байгаа. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар дээрх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч асуудлыг өргөн барьсан Г.Уянга тэргүүтэй гишүүд хуралдаа ирэхгүй байгаа учир байнгын хорооны хурал хуралдаж чадахгүй байна. Хурал өглөө 8 цаг 30 минутаас эхлэх ёстой байсан. Харин байнгын хорооны хуралдаан зохион байгуулалтынхан УИХ-ын …

  • 21 January

    “Шудрага ёс” эвсэл хуралдаж байна

    УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд байр сууриа нэгтгэж байгаа гэсэн шуум байна. Тус бүлгийн хуралдаан өглөө 07.30 цагт эхэлжээ.

  • 20 January

    Нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөлийг өргөн барив

    УИХ-ын дарга З.Энхболдод   нэр бүхий 20 гишүүн  Монгол Улсын  Ерөнхий сайд Сайханбилэгийг  огцоруулах  тухай хуулийг өргөн мэдүүлжээ. УИХ-ын Уянга тэргүүтэй гишүүд Үндсэн хуулийн 20 зүйлийн нэг дэх хэсгийн зургаа, УИХ-ын долдугаар зүйлийн нэг дэх хэсгийн  3,  засгийн газрын тухай хуулийн 4 зүйлийн хоёрт заасан тус тус үндэслэн өргөн мэдүүлсэн байна.

  • 20 January

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр  Эдийн засгийн байнгын хороо,  Төсвийн байнгын хороо,  Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан тус тус болно. 1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай; Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох …

  • 19 January

    С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийг тэргүүлнэ

    Нам, улс төрийн бодлого тодорхойлоход, эх орноо удирдах үйлсэд эмэгтэйчүүд манлайлан оролцдог болоод удаж байна. Тэгвэл өнгөрөгч өдөр Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган Төрийн ордонд болж, тэргүүнээ сонголоо. Ирэх сонгуулиар Ардчилсан намын эмэгтэйчүүдийн бодлогыг хариуцаж ажиллах энэ чухал албанд энэ үеийн шилдэг гэгдэх 10 эмэгтэй нэрээ дэвшүүлж, хоёр нь тунаж үлдсэн юм. Тодруулбал, эхний санал хураалтаар Боловсрол шинжлэх …

  • 18 January

    С.Бямбацогт гишүүн мөнгөн аяга тараасан уу

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тойргийнхон нь мөнгө аяга нэхсэн гэх “бор шувуу” нисэж байна. Цахим сүлжээгээр түүнийг тойргийнхондоо мөнгөн аяга тараасан гэх “жиргээ” нэг хэсэг хүчээ авсан. Ийм нэг зөрүүтэй мэдээллийн талаар бид лавлабал холбогдох албаны хүн “С.Бямбацогт гишүүн иргэдэд мөнгөн аяга тараагаагүй. Цахим сүлжээгээр цацагдсан нь баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээний үеэр хүндэтгэл үзүүлж гардуулдаг дурсгалын зүйл. …

  • 18 January

    УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно

    Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 18-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд: НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь …

  • 15 January

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ

    УИХ-ын дэд дарга, Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулж байна. 2015 онд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хөгжлийн суурь болсон дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарын шинэчлэл, хөгжилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа. Найдвартай, чанартай бөгөөд боломжийн үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг …

  • 15 January

    Ипотекийн зээлээр орон сууцыг та өөрөө борлуулах эрхгүй

    УИХ-ын  чуулганы өчигдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэ үеэр хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдээс С.Ганбаатар, Г. Уянга хоёроос бусад нь бүгд хуулийн төслүүдийг дэмжихээ илэрхийлж кноп дарсан юм. Энэхүү хууль УИХ-аар батлагдсанаар 8 хувийн хүүтэй орон сууцны зээл үргэлжлэх боломж нээгдэнэ. Энэ …