Tag Archives: улс төр

March, 2015

  • 2 March

    МАН-ын хүний нөөцийг JCI байгууллага бэлддэг үү?

    Хэдхэн хоногийн өмнө МАН-ын 94-н жилийн ой болж өнгөрсөн. Энэ жилийн баярын онцлог нэгэн үйл явдал нь МАН-д гишүүнээр элсч буй таван залууд намын батлах гардуулан өгсний дотор Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн  элссэн явдал байлаа. Ж.Дамдинцэрэн нь JCI Монгол байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа тухай хуралд оролцогчид ам дамжин ярилцаж байсан бөгөөд МАН шинэ залуу боловсон хүчнээ  JCI байгууллагаас сонгон, бодлогоор татан  ажиллуулдаг гэх яриа чих дэлсэв. …

  • 2 March

    Хүндэтгэлийн “алдаа” буюу он цагийн хэлхээс

    Монголын улс төрийг сүүлийн 10 гаруй жил бужигнуулж, туг ч барьж, тугал ч хариулж асан Н.Энхбаяр Хан улсад эмчлүүлж, хэсэгтээ намжмал байснаа оны өмнөхөн гэнэт ирж, “засаг унагаад” явж одсон. Харин хонь жилийн босгон дээр дахин ирж, ээлжит дуулианаа Бөхийн өргөөнд битүүний өдөр “санамсаргүй” юм шиг “санаатай” зочилж, анхаарлын төвд орсноор, АТГ-аас саатуулах оролдлогод “бараг” л өртсөн зэрэг үйл явдлуудаар …

  • 2 March

    Л.Эрхэмбаярын маш нууц гэрээг дэлгэв

    Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам, дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс бүрдсэн хэсэг нөхөд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Чингэсний учир нь тэд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг өрсөлдөгч улстөрийн хүчинтэйгээ “маш нууц” гэсэн таван заалт, 20 зүйл бүхий гэрээ байгуулсныг юуны түрүүнд дуулгасан юм. Тиймээс энэхүү гэрээнийхээ дагуу төрийн албаны наймааг гардан гүйцэтгэсэн хүн нь Л.Эрхэмбаяр аж. Түүнчлэн …

  • 1 March

    Монгол улсын Шилдэг 50 эмэгтэй улс төрчийг нэрлэнэ

    Сонгуулийн Менежментийн Төвөөс МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ 50 ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧ-ийг олон нийтийн санал асуулгаар нэрлэх шалгаруулалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтанд Emegteichuud.mn, Elegance сэтгүүл хамтран ажиллаж байгаа бөгөөд та Emegteichuud.mn сайтад зочилж дэмжиж байгаа улс төрчдөө саналаа өгөх боломжтой. “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай энэхүү төслийн үр дүнд нийгэм, улс төрийн салбарт амжилт гарган ажиллаж …

February, 2015

  • 27 February

    Н.Энхбаяр шинэ гишүүддээ батламж гардуулав

    МАХН-ын Төв байранд өнөөдөр Монголд улс төрийн байгууллага үүсэн байгууллагдсаны 94 жилийн ой, “Эх орончдын баяр”-т зориулсан шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй тус намын удирдлагууд оролцов. Энэхүү арга хэмжээнд орон нутгаас 100, нийслэлээс 150 гаруй иргэд оролцож МАХН-ын шинэ гишүүнээр элссэн бол …

  • 27 February

    Удирдагч ба Урвагч

    Индонезийн Ерөнхийлөгч Ж.Видодо “Үндэсний баатар” хэмээн дуудагдаж байна. Түүний их гүрнүүдийн өмнө толгой гудайгаагүй явдлыг ард түмэн нь үнэлэв. 2014 онд Австрали, Бразил, Францын иргэд хар тамхи тээвэрлэж яваад Индонезид саатуулагдсан юм. Тэдэнд Эрүүгийн хуулинд заасны дагуу цаазаар авах ял оноож, удахгүй гүйцэтгэх болсон юм. Гэвч Австрали, Бразил, Францын удирдлагууд иргэдээ шилжүүлэн авахаар Индонезийн талд уриалга, хүсэлт сүүлдээ тулган шаардлага …

  • 27 February

    Ерөнхийлөгчид 35 тэрбумаас давсан эрх ашиг байв уу ?

    Манай улсын Төрийн тэргүүн Монголдоо хайртай, бас уучламтгай. Монголдоо хайргүй монгол хүн үгүй. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг ийм уучламтгай гэж бодсонгүй. Магадгүй үе үеийн Ерөнхийлөгчдөөс хамгийн өрөвч зөөлөн нь тэр болж мэдэх юм. Уг нь уучлал үзүүлж, иргэдээ ивээхэд буруу нь юу байхав. Гэхдээ түүний энэ удаагийн уучлалыг “Уучлахын тулд уучилсан явдал боллоо” гэж дүгнэхээс өөр арга алга. Учир нь, тэрбээр …

  • 26 February

    С.Бямбацогт: Эдийн засгийн уналтыг зогсоох, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зэрэг олон санаачилга гаргасан

                УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы үр дүн, энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа тайлагналаа. МАН-ын бүлэг бүлэг 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллав. Хаврын чуулганы хугацаанд холбогдох албан тушаалтнуудад 76 албан бичиг илгээж, 16 албан бичигт хариу хүссэнээс 10-т нь хариу иржээ.          МАН-ын бүлгээс хийсэн ажлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн …

  • 26 February

    Авилгатай тэмцэх газрынхан Н.Энхбаярыг саатуулахыг завджээ

    Битvvний өдөр эх орондоо ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас саатуулахыг завджээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлэв. Тэд 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан юм. Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн эх орондоо ирээд удаагүй байгаа Н.Энхбаярыг намын байрандаа байхад нь АТГ-ын …

  • 24 February

    УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын эзэн хаан, хатан хаан нарт бараалхана

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр үдээс хойш Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарт бараалхана. Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарын …

  • 23 February

    Жирэмсэн эмэгтэйг эсэргүүцэл үзүүлсэн хэмээн хорьжээ

    Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй байх, Ноён уулыг ухуулахгүй байхын төлөө “Босоо хөх Монгол” бүлгэмийн залуус өлсгөлөн зарлаад 13 хоносон. Тэгвэл сар шинийн өмнө УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахтай зэрэгцэн урт нэртэй хуулийг баталсантай холбоотойгоор өлсгөлөн зарлаж байгаа иргэд өчигдөр ажлын цаг дууснаас эхлэн хуурай өлсгөлөн зарлахаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэвч өлсгөлөн зарлаж байсан иргэдийг биеийн байдлын улмаас албадан буулгасан юм. …

  • 22 February

    УИХ-ын дарга З.Энхболд Япон улсыг зорилоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, …

  • 17 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд айлчлахдаа “болчимгүй” үг хэллээ

    Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг  хэдхэн  хоногийн өмнө япон улсад айлчилсан. Тэрээр энэхүү айлчлалынхаа үеэр  Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзан  Японы  иргэдийг нь  барьцаалж, амийг нь хөнөөсөн Исламын улс бүлэглэлийн тухай түүнтэй  ярилцсан байна. Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ Японы иргэд Исламын улсын гарт алагдсан явдалд эмгэнэл илэрхийлээд “Монголын зүгээс Абэгийн тэргүүлж буй Терроризмтай тэмцэх ажлын хэсэгт хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлнэ” гэж амлажээ. Үүнийг сонсоод мэл гайхаж, цэл …

  • 16 February

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны  мягмар гарагт 14.00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд, – Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,  соёрхон батлах/; – “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, эцсийн хэлэлцүүлэг/; – Ашигт малтмалын тухай …

  • 16 February

    УИХ-ын дарга З.Энхболд, С.Е.Нарышкин нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ

       Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, миний урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улс Оросын …