Өнөөдөр Хөдөлмөрийн яаманд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар гарын үсэг үзэглэлээ. Энэхүү санамж бичигтээ гурван гол асуудлыг тусгасан байна. 1.Барилгын салбарт ажиллагсдын амь нас, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, даатгалд хамруулдаг болох, ажилчдын бэртэл гэмтэл, амь насыг тухайн ажил олгогч хариуцах тухай. 2.Шинэ …
Tag Archives: улс төр
March, 2015
-
23 March
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо
Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. АСЕМ-ын уулзалтаар Ази, …
-
23 March
С.Жавхлан Ерөнхийлөгчийг дахин мэтгэлзээнд дуудлаа
МУГЖ С.Жавхлан Төрийн гурван өндөрлөгийг мэтгэлзээнд дуудаад хэд хонож буй. Тэрбээр олон нийтээс ирсэн асуултыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргэх зорилготой. Хэд хоногийн өмнө МҮОНРТ-д Төрийн гурван өндөрлөг болоод УИХ-ын гишүүдийг мэтгэлзээнд дуудсан боловч хэн ч ирээгүй. Мөн тус телевизийн зүгээс нэвтрүүлгийн цагийг хойшлуулсан нь нэлээн маргаан үүсгэсэн юм. Энэ талаар С.Жавхлан хэвлэлийн хурал хийж, тус телевизийн захирал Оюундарийг …
-
23 March
С.Баярцогт: Оюутолгойн гэрээ ямар ч алдаагүй гэсэн байр суурь хэвээрээ /Цензургүй яриа/
C1 телевизээс 7 хоног бүрийн даваа гаригт бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн дугаарт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо. Өнөөгийн улс төрчдөөс хамгийн ихээр чичлүүлж буй хүн бол С.Баярцогт. Гадаадын дансанд их хэмжээний мөнгө нуусан, цээжээрээ хамгаалаад байсан Оюутолгойн гэрээ Монголчуудад “наалдаагүй”, гадаадаас өндөр үнээр зөвлөх авчирна гэж “турхирсан”, тэр ч бүү хэл гадаадын дансны хаяг нь Хятадын Монгол …
-
23 March
Өөрөө огцрох “хоншоортой” улс төрч Монголд бий юу?
Хийж байгаа хүн нь ажилдаа эзэн болж, мэдлэг чадвар, хувийн зан чанар, туршлага бүх талаараа тэнцэж байвал алба амины ямарч ажил урагштай байх нь мэдээж. Хувийн том жижиг компаниудад ажиллагсад нь дээрх шаардлагуудыг хангахгүй бол ажил олгогч нь тэр ажлын байранд нь байлгаад байхгүй, хална эсвэл өөр жилд шилжүүлнэ (ховорхон тохиолдолд). Харин төрийн албанд, тэр тусмаа хариуцлагатай гэж ярьдаг өндөр …
-
22 March
Шилдэг эмэгтэй улс төрчдийг шалгаруулах сүүлийн шатны санал асуулга emegteichuud.mn сайтаар үргэлжилж байна
Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулж буй Монгол Улсын шилдэг эмэгтэй улс төрчдийг шалгаруулах санал асуулга үргэлжилж байна. “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай энэхүү төсөлд УИХ, нийслэл, хороо, дүүрэг, олон нийтийн байгууллагуудын 200 гаруй бүсгүйчүүдийн нэр дэвшсэнээс сүүлийн шатанд 100 эмэгтэй тунаж үлдээд байна. Төслийн үр дүнд 10 эмэгтэй “Шилдгийн шилдэг эмэгтэй” улс төрч, 50 нь “Шилдэг улс төрч”-өөр шалгарах …
-
20 March
Шадар сайд Японы Парламентын гишүүдтэй уулзлаа
НҮБ-ын хуралд оролцоод буцах замдаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши, Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хирофуми Рью,Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Шин Такебе нартай Токио хотноо уулзлаа. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа улам гүнзгийрч, харилцан итгэлцэл бэхжин, хоёр талын төдийгүй …
-
19 March
Шадар сайд Японы Парламентын гишүүдтэй уулзлаа
НҮБ-ын хуралд оролцоод буцах замдаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши, Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хирофуми Рью,Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Шин Такебе нартай Токио хотноо уулзлаа. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа улам гүнзгийрч, харилцан итгэлцэл бэхжин, хоёр талын төдийгүй …
-
19 March
Өргөдлийн байнгын хороо дахин төлөвлөлтийн асуудлаар хуралдлаа
Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын нөхцлийг сайжруулах, дахин төлөвлөх, орон сууцжуулах асуудлуудаар хийсэн өргөтгөсөн уулзалтыг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны Г танхимд зохион байгууллаа. Уулзалтад Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг …
-
18 March
Мьянмарын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчидтэй уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Өнөрбаяр, Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, Хэвлэл, мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар Монгол Улсад айлчилж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Мьянмарын талаас тус улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Ко Ко Хлайн, хуулийн бодлогын ахлах зөвлөх Сит Ай И, улс …
-
18 March
Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Иргэний хэргийн сайдтай уулзлаа
Монгол Улс, БНХАУ-тай Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээрийг 1999 онд байгуулжээ. Энэ хэлэлцээрийн дагуу хоёр орны онцгой байдлын хэлтэс, ой хээрийн түймэр хариуцсан байгууллагууд хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал 2009, 2010 онд Халх голын дархан цаазат бүсэд гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд ӨМӨЗО-ны Хянган, Шилийн гол …
-
18 March
Хилээр зорчигчийг хил зөрчигч болгодог байдлаа зогсоохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол хүнд дэлхий нээлттэй, дэлхийн хүнд монгол нээлттэй байх учиртай. Монголчууд өөрийн хүн байтугай малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол олон байна гэж лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд хилээр зорчигчийг хил зөрчигч мэт болгодог байдлаа зогсоох ёстой гэлээ. Энэ уулзалтад …
-
18 March
Хилээр зорчигчийг хил зөрчигч болгодог байдлаа зогсоохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол хүнд дэлхий нээлттэй, дэлхийн хүнд монгол нээлттэй байх учиртай. Монголчууд өөрийн хүн байтугай малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол олон байна гэж лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд хилээр зорчигчийг хил зөрчигч мэт болгодог байдлаа зогсоох ёстой гэлээ. Энэ уулзалтад …
-
17 March
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хууль бус хувьчлалыг эсэргүүцлээ
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Харин ийнхүү хувьчлах объектын тоонд улсдаа ганцхан байдаг “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв”, “Автобус-3” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /НӨҮГ/ зэрэг 19 объектыг нийслэлийн өмчөөс хасч, хувьчлах …
-
17 March
Эдийн засгийн зөвлөлийн дэд бүлгүүд хуралдлаа
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагийн хурлаараа дөрвөн бүлэгт хуваагдан, санал боловсруулж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр бизнесийн орчныг сайжруулах болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох дэд бүлгүүдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар бүлгийн ахлагчийг сонгох, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөний төсөлд санал авах болон татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл