Tag Archives: улс төр

April, 2015

  • 10 April

    Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржид хүнтэтгэл үзүүллээ

    Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадоржийн 80 насны ой тохиож байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нар Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийг хүлээн авч уулзан, хүнтэтгэл үзүүллээ. Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө түүний оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөж дурсгалын зүйл гардууллаа гэж …

  • 10 April

    Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д тайлангаа тавина

    УИХ-ын өнөөдрийг чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын тайлангаа тавих юм. Хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хийсэн ажлаа тайлагнах ёстой хэмээн заасан байдаг. Энэ удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа тайлагнах гэж буй нь анхны тохиолдол юм гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтийн үеэр тодотгож байсан юм. Ерөнхийлөгч өнгөрсөн жил хийсэн ажлаа УИХ-д 14.00 цагаас тайлагнана.

  • 9 April

    “Сайдын цаг” уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцлоо

    Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцож, хот байгуулалт, газрын харилцаа, салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Барилгын тухай хуулийн үзэл баримтлалыг батлуулж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж дэмжигдсэн. Нийгмийн даатгалын тухай хуульд …

  • 9 April

    Хэвлэлийн бүсгүйчүүд улс төрд

    Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулдаг ТОП50 эмэгтэй улс төрч шалгаруулах олон нийтийн санал асуулгын ялагчид дотор хэвлэл, мэдээллийн салбараас нийт есөн бүсгүй тодорчээ. Одоогийн парламентад МҮОНТ-ээс ажлын гараагаа эхэлж, хожим хувийн телевизийн захирал болсон Д.Сарангэрэл, сэтгүүлч Г.Уянга нар сонгогдсон. Төрийн сэнтий, улстөрийн намуудад сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс өндөр байр суурь эзэлдэг нь тохиолдлынх биш биз ээ. Дэлхийн нийтэд ч ийм жишиг …

  • 9 April

    Зохиомол хээлтүүлэгч

    Бидний багад, сүүн тасаг үнээн зэлэн дээр цагаан халад бүхий нөхдүүд л үнээний бөгсөнд гараа шургуулж явдаг нь санаанд тодхон үлджээ. Тэднийг зохиомол хээлтүүлэгч гэх. Өвгөд настангууд ингээд л хээл авдаг юм байхдаа. Хээл авлаа гэхэд ямархуу мал төрдөг юм бол доо. Яасан ч гэлээ олигтой эд биш дэг хэмээн толгой сэгсэрч суусан нь өчигдөр мэт. Ингэхдээ зохиомол хээлтүүлэгч нөхрийг …

  • 8 April

    Л.Гүндалай: Би 10 жилийн өмнөхөөс өөр хүн болсон

    Парламентэд 2000 оноос хойш дараалан 3 удаа сонгогдож байсан Л.Гүндалай сүүлийн үед “хэвлэлийн бай” болоод байгаа билээ. Тэрбээр өмнө нь төрөлх Хөвсгөл аймгаасаа УИХ-д сонгогдож байсан бол энэ удаад Эрдэнэт хот буюу Орхон аймгаас сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй. 2005 онд “Ард түмний нам” байгуулж явсан эл эрхэм өнөөдөр “Ард түмнээ хайрлая нам”-ыг шинээр байгуулахаар болсноо олон нийтэд зарлан тунхаглав. …

  • 8 April

    УИХ-ын тамгын газар чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.04.08/ 10 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын …

  • 6 April

    Ч.Сайханбилэг: Гаднаа түлээтэй мөртлөө цай чанахдаа ч бусдаас гал гуйж байгаа айлыг арчаатай гэх үү?

    МУ-ын Ерөнхий сайд өнгөрсөн ням гаригт ард түмэндээ хандан үг хэллээ. Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтуудын талаар мэдээлж, эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлыг  долдугаар сарын  1-нээс эхлүүлнэ хэмээн зарлалаа. …Засгийн газрын хийх том ажил бол үнэ чөлөөлөх асуудал юм. 24 жилийн өмнө Бямбасүрэн гуайн Засгийн газар Монгол Улсын хөгжилд нэг буянтай зүйл хийсэн нь үнэ тариф, …

  • 6 April

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шинэчилсэн бүрэлдэхүүнээр анхны хурлаа хийлээ

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 79 тогтоолоор шинэчлэн баталсан. 32 гишүүнтэй Үндэсний энэ хороог Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, орлогч даргаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана. Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны даргаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, …

  • 6 April

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн олон нийтэд хандаж хэлсэн үг

    Монгол ахан дүүс ээ Монгол эх оронд маань өнтэй сайхан өвөл болж, өнгө нэмж өдөр уртассан, урин хавар айлчлан ирлээ. Эд баялаг хуримтлуулан, өөдлөн дэвжиж, өсч арвижихын билэгдэл хонин жил гарлаа. Ичигсэд хөдөлж амьд байгаль сэргэх ээлтэй сайхан эрхэм сайн энэ өдрийн  мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Тарган сайхан тавтай хаваржиж байна уу!  Монголын шинэхэн түүхэнд бид анх удаа, парламентад суудалтай  …

  • 4 April

    Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно

    Монгол Улсын Засгийн газрын XIX ээлжит хуралдаан ирэх даваа гарагт буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 06-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.  Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Улсын Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай Л.ПҮРЭВСҮРЭН 2. Турк Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай Л.ПҮРЭВСҮРЭН 3. Улсын Их Хурлын гишүүн Д.Номтойбаяр нарын …

  • 4 April

    Ц.Элбэгдорж: Монголын үндэсний эрх ашиг хөгжлөөр хэмжигдэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг нээж үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Бидэнд салхины чиг гаргаж өгч байгаагаараа энэ чуулган чухал Энэ жилийн Эдийн засгийн чуулган үр дүнтэй, сайн зохион байгуулалттай болж байна гэж би харж байна. Хэлэлцэж байгаа асуудал, оролцогчдын хүрээг харахад урьд урьд жилүүдийнхээс ахисан …

  • 3 April

    Шилдэг эмэгтэйчүүдийг Д.Оюунхорол тэргүүллээ

    Сонгуулийн менежментийн төвөөс Монгол Улсын шилдэг 50 эмэгтэй улстөрчийг олон нийтийн санал асуулгаар нэрлэх шалгаруулалтыг дөрөв дэх удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн санал асуулгад оролцсон хүмүүсийн олонхийн саналыг  Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол авсан байна. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд Монголын шилдэг эмэгтэй улстөрчдийг тэргүүлжээ. Тэрбээр УИХ-д дөрвөн удаа сонгогдсон, Монголын хамгийн туршлагатай …

  • 3 April

    Эмэгтэй улс төрчид “Эмэгтэйчүүд эв нэгдлийг эрхэмлэнэ” уриан дор нэгдлээ

    “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай Монгол Улсын Шилдэг эмэгтэй улс төрчдийг нэрлэх олон нийтийн санал асуулгын дүн гарлаа. Сонгуулийн Менежментийн Төвөөс дөрөв дэх удаагаа зохион байгуулсан энэхүү төслийн үр дүнд улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих жилийн хугацаатай сурталчилгааны кампанит ажил өрнөх юм. Санал асуулгын үр дүнд үүрэгт ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн, нийгмийн хөгжилд тустай хөтөлбөр санаачилсан, салбартаа манлайлагч улс төрч …

  • 3 April

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шинэчилсэн бүрэлдэхүүнээр анхны хурлаа хийлээ

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 79 тогтоолоор шинэчлэн баталсан. 32 гишүүнтэй Үндэсний энэ хороог Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, орлогч даргаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана. Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны даргаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, …