Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Төмөр замын тээврийн салбар дахь гурван талын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүний дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээврийг …
Tag Archives: улс төр
April, 2015
-
15 April
Ц.Элбэгдорж: Унгартай хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсролын салбарт хамтран ажиллах сайхан боломжууд нээгдэж байна
Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчдэд зориулан хамтарсан мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн мэдээлэлдээ: “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер миний урилгыг хүлээн авч, гэргий Анита Херцегийн хамт манай оронд 2015 оны 4 дүгээр сарын …
-
15 April
Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн даргаар Г.Манлайжавыг томилов
Ерөнхий сайдын захирамжаар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга бөгөөд комиссын нарийн бичгийн даргаар Г.Манлайжавыг томиллоо. Г.Манлайжав нь МУИС-ийг цөмийн физикч мэргэжлээр төгсч, Улсын эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газрын Цацрагийн хяналтын төв лабораторид инженер, улсын байцаагч, эрхлэгч, Цөмийн энергийн комиссын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн эрхлэгч, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Цацрагийн хяналтын албаны дарга, цацрагийн хяналтын Улсын …
-
15 April
Сонгуулийн тогтолцоог ард түмнээсээ асууя
Ардчиллыг үүсгэн байгуулаад бид ирэх жил долоо дахь удаагаа УИХ-аа сонгоно. Харин ямар арга замаар сонгох вэ гэдэг дээр өнөөгийн УИХ-д суудалтай намууд эсрэг байр суурьтай байгаа билээ. Ардчилсан намын зүгээс 2012 оны сонгуулийг явуулсан аргаараа буюу 28:48 гэсэн холимог системээр явуулахыг дэмжиж буй. Энэ нь 28 хүн намын жагсаалтаар буюу нэг ч иргэнтэй уулзалгүй, ямар нэгэн мөрийн хөтөлбөр боловсруулалгүй …
-
15 April
Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгов
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуулага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд олголоо. Нэмэлт зээлийн хэмжээг тогтоох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг 2014 оны 6 болон 12 дугаар саруудад Монгол Улсад ирж …
-
15 April
Д.Сумъяабазар гишүүн гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцтай танилцлаа
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцтай холбогдуулан УИХ-ын гишүүдэд олон иргэдээс өргөдөл гомдол иржээ. Иргэдийн санал хүсэлттэй газар дээр нь танилцах зорилгоор энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар дүүргүүдэд ажиллаж байна. Тэрээр даваа гаригт Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон бол өчигдөр Сүхбаатар дүүргийн 9, 11, 15 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Дөлгөөн нуур, Шинэ зам орчим буюу нийслэлийн …
-
15 April
Хар жагсаалт гэх “мангас”
Нэгэн үед Монголын улс төрд “популист” гэдэг үг моод болж байсан бол одоо “хар жагсаалт” болж солигдов. Сонгууль болох дөхөж байгаа болоод ч тэр үү, улстөрчид “хар жагсаалт”-аас битүүхэн айж байх шиг. Харин үүний нөгөө талд зарим хүмүүс “Хар жагсаалт гаргана” гэх үгээр улстөрчдийг “айлгаж” эхэлсэн бололтой. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Хар жагсаалт нэрээр жинхэнэ хар жагсаалтад орох хүмүүсээс гэм бурууг холдуулдаг жишиг …
-
15 April
Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирлээ. Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс угтан авсан юм. Монгол Улсын …
-
14 April
Засгийн газар хэд хэдэн томилгоо хийлээ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнг чөлөөлж, түүний оронд Ц.Эрдэнэбилэгийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын дэд даргаар өмнө нь тус газрын Боомтын нэгдсэн захиргааны дэд даргаар ажиллаж байсан Д.Бэхбатыг томилсон байна. Мөн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оронд ямар нэгэн томилгоо хийсэнгүй. …
-
14 April
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНТУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу манай улсад албан ёсны айлчлал хийж байна.Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа. Олон зууны тэртээ хаяа зэрэгцэн оршин сууж байсан, түүхийн гүн хэлхээ холбоотой, хэл, ахуй, соёлын ижил төстэй, нийтлэг өв уламжлалтай Монгол, Туркийн ард түмний харилцаа сүүлийн 20-иод жил улам идэвхжин хөгжиж, Туркийн хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаад …
-
14 April
Н.Энхбаярыг цагаатгахыг шаардана гэв
2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж байжээ. Гурван жилийн өмнө болсон тэрхүү баривчилгаа бол шинэ цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэнтэй холбоотой хэмээн үзэж МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/-ноос өнөөдөр “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба хар өдөр” онол практикийн бага хурал зохион байгууллаа. Уг хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, З.Батбаяр, Г.Дугаржав, Г.Бямбасүрэн, …
-
13 April
Л.Пүрэвсүрэн, Мевлүт Чавушолу нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад 2015 оны 4 дүгээр сарын 11-13-нд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Турк …
-
13 April
Унгар улсын Ерөнхийлөгч Янош манай улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад 2015 оны 4 дүгээр сарын 14-16-нд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзана. Энэхүү айлчлал нь …
-
11 April
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлынхаа тайланг танилцуулав
Монгол Улсын Ерөнхихйлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Төрийн тэргүүний хувьд 2009 оноос хойш хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Тэрээр ажлынхаа тайланг Иргэдийн оролцоо, орон нутгийн эрхийг нэмэгдүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох, Монгол монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлого, Хүрээлэн байгаа орчин, байгальд ээлтэй хөгжлийн чиглэл, монгол …
-
11 April
УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-ААС 17-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 13-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл