Tag Archives: улс төр

September, 2015

  • 30 September

    УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган маргааш /2015.10.01/ 09.00 цагт нээлтээ хийнэ. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гарган, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан …

  • 30 September

    УИХ-ын дарга З.Энхболд АмЧам-ын хуралд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.30/ Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-ын сарын ээлжит хуралд оролцов. Гадаад, дотоодын 50 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон тус хуралд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд, эрх зүйн шинэчлэл болон улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Үүний дараа хуралд оролцогчид Монгол …

  • 30 September

    Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг

    2015 оны есдүгээр сарын 29-ний өдөр, Нью-Йорк хот Ноён Дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай ноёд оо, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар сонгогдон ажиллаж буй Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Тэгш ойн энэхүү чуулган үргэлжлэх хугацаанд манай төлөөлөгчид Таны эл хариуцлагатай ажлыг бүрэн дэмжиж ажиллах болно Ноён Дарга аа, Энэ өдрүүдэд бид бүгд …

  • 30 September

    Монголын төр Н.Энхбаярын “өшөө” авах талбар болох нь

    Н.Энхбаяр Монголын төрд “өшөөтэй”. Өөрийг нь “эзгүй цөлд усгүй хаясан” энэ төрд өш санахаас ч аргагүй. Тиймээс л МАХН-ын нэрийг сэргээж, улс төрийн нам байгуулан төрийн эсрэг тэмцэж эхэлсэн гэж ойлгогддог. Харин энэ тэмцэлдээ төрд гологдсон хүмүүсийг маш ихээр татан оролцуулж байна. Намдаа гологдсон, төрийн байгууллагаас халагдсан, төр ажиллаж байхдаа төсвийн мөнгийг шамшигдуулж, яллагдаж байсан, улс төрийн нэр хүндээ алдсан …

  • 30 September

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. Хатагтай Биата Транкман Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчөөр өнгөрсөн наймдугаар сараас ажиллаж эхэлсэн юм. Шинэ албанд томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргэж, амжилт хүслээ. Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт …

  • 30 September

    Л.Гүндалай бол бидний нийгмийн бодит “тусгал”

    Өчигдөр Eagle  телевизийн шууд нэвтрүүлэгт хамтдаа  орсон Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нарын хамт оролцсон ярилцлага өнөөдөр олон нийтийн амны бай болж байна. Үнэндээ тэд 30 минутын  зайтайгаар тус тусдаа эфирт орох байсан ч БНН-ын дарга Б.Жаргалсайхан эфирт хоцорч ирснээс болж тэднийг хамтад нь оруулахаас өөр аргагүй болжээ. Учир нь Б.Жаргалсайхан дарга өмнө нь …

  • 29 September

    Энэ намрын улс төрийн хамгийн том судалгаа явагдаж байна

    Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо, www.ulsturch.mn сайт  хамтран энэ намрын хамгийн том судалгааг олон нийтэд зарлаад байна. Уг судалгаа нь  Монгол улсын шилдэг 99 улс төрчдийн чанар, чансааг зөвхөн  олон нийтийн санал асуулгаар тодруулан мэдээлэхэд орших юм. Санал асуулга  2015 оны 09-р сарын 05-наас эхлэн улс орон даяар бүтэн хоёр сарын турш үргэлжлэх бөгөөд 21 аймаг, 9 дүүргийг хамарч байгаа …

  • 29 September

    УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны тухай захирамж гаргав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гаргав. Уг захирамжид: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы …

  • 28 September

    Японы “Сока Гаккай” байгууллагын дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Японы “Сока Гаккай” байгууллагын дэд ерөнхийлөгч Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.09.28/ хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Японы “Сока Гаккай” байгууллагын Монгол Улсын соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг Монголчууд сайн мэднэ. Олон жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэнд сэтгэл өндөр байдаг гэлээ. …

  • 28 September

    АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгчидтэй шашны асуудлаар ярилцав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд өнөөдөр АНУ-ын Төрийн департаментийн Шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн ажилтан Том Ниблок тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс дахь шашин шүтлэгийн байдал, төр, сүм хийдийн харилцааны асуудлыг хөндөж ярилцлаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Монгол орон ардчиллын замд шилжсэн сүүлийн 25 жилийн хугацаанд олсон нэг томоохон амжилт бол иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг …

  • 28 September

    УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хотын усны цогц менежмент” хуралдаанд оролцов

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр /2015.09.28/ Төрийн ордонд болсон “Хотын усны цогц менежмент” хуралдаанд оролцов. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хуралдааныг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Мянганы дээд хэмжээний чуулга уулзалтаар баталсан “Мянганы тунхаглал” баримт бичиг 2015 он хүртэлх хугацаанд шийдвэрлэвэл зохих ядуурал, эрүүл …

  • 25 September

    УИХ-ын дарга З.Энхболд Уралын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

    УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.25/ Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Уралын Турбины үйлдвэр 1938 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад орсон. 2000 гаруй ажилтантай. Дэлхийн 26 оронтой хамтран ажилладагийн нэг нь Монгол Улс юм. Уралын Турбины үйлдвэр нь олон жилийн эдэлгээ даах чанар, стандарт бүхий олон төрлийн турбин түүний эд ангийг үйлдвэрлэн дотоодын болон олон улсын зах зээлд …

  • 25 September

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накаог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх замаар Монгол Улсыг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна. Эдийн засгийг тогтворжуулах, инфляцыг зохистой удирдах, хөрөнгө оруулалтын …

  • 25 September

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг КАРЕК-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцлоо

    Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжлийг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК Азийн хөгжлийн банктай хамтарч Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр КАРЕК-ийн “Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Чуулганд 26 улсын 350 орчим төлөөлөгч оролцож “Зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх” туршлагаа хуваалцаж,  КАРЕК-ийн гишүүн орнууд өөрийн улс орны бизнест …

  • 25 September

    УИХ-ын дарга З.Энхболд Уралын холбооны их удирдлагуудтай уулзалт хийв

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд тэрээр энэ сарын 24-25-ны өдрүүдэд албан ёсны айлчлалаа Свердловск мужид үргэлжлүүлж байна. Свердловск мужид хийж буй айлчлалын үеэр,  Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.24/ ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн захирал В.А.Кокшаров болон тус их сургуулийн удирдлагууд эрдэмтэдтэй …