Өөрөө огцрох “хоншоортой” улс төрч Монголд бий юу?

32_3d534cf9af2539cb156ceb51400faf5a56ec89f4Хийж байгаа хүн нь ажилдаа эзэн болж, мэдлэг чадвар, хувийн зан чанар, туршлага бүх талаараа тэнцэж байвал алба  амины ямарч ажил урагштай байх нь мэдээж.  Хувийн том жижиг компаниудад ажиллагсад нь дээрх шаардлагуудыг хангахгүй бол ажил олгогч нь тэр ажлын байранд нь байлгаад байхгүй, хална эсвэл өөр жилд шилжүүлнэ (ховорхон тохиолдолд). Харин төрийн албанд, тэр тусмаа хариуцлагатай гэж ярьдаг өндөр албан тушаалтнууд яадаг вэ? гэхээр нэгд энэ албан тушаалд очихын тулд хамаатан садан, эсвэл танил талын нүүрээр тодорхой хэмжээний мөнгө гаргаж очсон байдаг, хоёрт энэ албан тушаалд очихдоо мөнгө хийж  болох тодорхой зорилго тавьж, арга замуудыг төлөвлөсөн байдаг, гуравт орчин тойрондоо эрх мэдлийнхээ хүрээ, хэмжээнд өөрийн хүмүүсийг ажилд оруулж (таарч тохирох орон тоо байхгүй бол шинээр бий болгоно) хамгаалалтын хүрээ үүсгэнэ.

Газрын даргаас дээшхи албан тушаалтнууд ер нь энэ схемээр явна. Үүнээс дээш шатны албан  тушаалтан  ажилдаа тэнцээгүй учраас ажлаас нь чөлөөлсөн, эсвэл өөрөө огцорчээ, гэх мэдээг бид яагаад сонсдоггүй юм бэ? эсвэл манай төрд ажиллаж байгаа бүхэн бүгд сайн ажиллад байхад нь буруу шүүмжлээд байна уу? Тэгвэл бид яагаад ядуу амьдраад, хямраад, өрөнд ороод байгаа юм бол? Төрийн албан хаагчдын дунд атестатчилал гээч юм явдаг боловч үүн дээрээ бол   жинхэнэ “формальдана”. Ерөнхийдөө өрсөлдөгч тал, бүлэг, намын хараанд орчихгүй л бол дараагийн сонгууль хүртэл “ширэн нүүрлээд” гүрийж болно.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу?

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …