Tag Archives: улс төр

February, 2015

  • 12 February

    Дэд сайд Б.Батзориг ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

    Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч Б.Батзориг Баян-зүрх дүүргийн ахмадуудыг өчигдөр хүлээн авч сар шинийн баярын хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн төлөөлөл болсон 800 ахмад хүрэлцэн ирсэн юм. Б.Батзориг сайдын хувьд 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа сар шинийн баярын өмнө ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг байсан бөгөөд энэхүү үйл ажиллагааг жил …

  • 12 February

    ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга С.Е.Нарышкин манай улсад айлчилна

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей ЕвгеньевичНарышкин 2015 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинайлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын …

  • 12 February

    Улсын ерөнхий прокуророор Энх-Амгаланг томилох саналыг Ерөнхийлөгч өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай  асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр  УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр оруулсан байна. М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын …

  • 12 February

    Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-нд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус хэлэлцээрт гарын үсэг зурсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам …

  • 12 February

    Гишүүдийг эргүүлэн татахыг Г.Баярсайхан, С.Ганбаатар нар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах, хариуцлага тооцох асуудлыг эртнээс тавьж буй ч гишүүд ил далд эсэргүүцэж ирсэн. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар нар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх нь өндөр ач холбогдолтой, дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Эрхэм гишүүд ETV телевийн “Тод сэдэв” хэлэлцүүлэгт оролцохдоо энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хариуцлага алдсан УИХ-ын …

  • 11 February

    Шадар сайд Стандартчилал, хэмжил зүйн газарт ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо. Стандартчилал, хэмжил зүйн газар төрийн захиргааны байгууллагуудаас анх удаа Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Чанарын удирдлагын тогтолцоо”-г  нэвтрүүлж байгаа, Авлигатай тэмцэх газрын “Төрийн байгууллагын шударга байдлын түвшингийн үнэлгээ”- ээр Засгийн газрын 27 агентлагаас хоёр дугаар байрт шалгарсанд Шадар сайдын зүгээс талархал илэрхийлж баяр хүргэлээ. Олон …

  • 9 February

    С.Бямбацогт: Хямралыг даван туулах хөтөлбөрийг чуулган завсарлахаас өмнө батлах ёстой

    МАН эдийн засаг хямралтай үед ард түмнээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулахын тулд засагт хамтарсан. Энэ ч үүднээс дөрвөн багц асуудлын хүрээнд эдийн засгийн хямралыг даван туулах 50 орчим саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар эдгээр саналыг хүлээн зөвшөөрч 70 орчим хувийг нь тусгасан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ хөтөлбөрийг УИХ намрын …

  • 9 February

    Дэд сайд А.Баттөр Австрали улсад албан ёсны айлчлал хийж байна

    Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй Батлан хамгаалах яамны төлөөлөгчид энэ сарын 09-11-ний өдрүүдэд Австрали Улсад албан ёсны айлчлал хийж байна. Дэд сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчдийг Австрали Улсын Батлан хамгаалахын сайд Кевин Эндрьюс Парламентын ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Кевин Эндрьюс Монгол-Австрали Улс нь бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалах нэгдмэл сонирхолоо хоёр улсын батлан …

  • 9 February

    Ш.Раднаасэд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ш.Раднаасэд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, өнөөдөр ажлаа хүлээж авлаа. Тэрээр 1998-2000 онд Хууль зүйн яамны Стратеги төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2007 онд ЗГХЭГ-т шинжээч, референт, 2007-2008 онд Авлигатай тэмцэх газарт хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2010-2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, МАН-ын …

  • 9 February

    Эрхэм гишүүдийн эх захгүй “тэнэглэлүүд” /фальетон/

    Хүн л юм болсон хойно хааяадаа “тэнэг” гэмээр үйлдлүүд гаргах нь зүйн хэрэг.  Гэхдээ олны өмнө итгэл хүлээсэн хүний хувьд ийм тэнэглэлээ “нууж” явах нь өөрт нь өлзийтэй баймаар. Улс орны эдийн засаг хямраж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ цаг үед тэд  сонсож итгэл хүлээлгэсэн засаг төрдөө найдах. Гэтэл  сонгогч түмэн  итгэлээ хүлээлгэж,  улс орноо хөгжүүлүүлэхээр “илгээсэн”  …

  • 8 February

    ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахтай холбогдуулан Засгийн газраас мэдэгдэл гаргалаа

    Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нараас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас огцруулах санал гаргасантай холбогдуулан энэхүү тайлбар, мэдэгдлийг гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн хуульчлан тунхагласан бөгөөд хууль тогтоогч, Улсын Их Хурлын гишүүн нь …

  • 5 February

    Төрийн нарийн бичгийн даргууд тодорчээ

    Засгийн газраас өгсөн саналын дагуу Төрийн албаны зөвлөл долоон яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг тодруулах санал ирүүлсэн. Хуулийн дагуу өчигдөр ТНБД нарыг тодруулжээ. Гэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яаманд сонгон шалгаруулалтыг явуулсангүй. Учир нь дээрх хоёр яамны ТНБД дээр сонгон шалгаруулалт явуулахгүй байхыг шүүхээс захирамж гаргасан юм. Аж үйлдвэрийн яам- Төрийн нарийн бичгийн …

  • 5 February

    Д.Арвин гишүүн бөө нартай нийлж Дондогдулам хатны сүнсийг дууддаг

    Хүн амьд явахад үзэхгүй, харахгүй, сонсохгүй зүйл ч гэж байхгүй бололтой юм. Бөө мөргөл, шашин шүтлэг, хий ертөнц, сүнс, сүүдрийн тухай ам дамжсан олон мянган яриа яригддаг ч УИХ-ын гишүүний тангаргийг дөрвөнтөө өргөж, олны итгэл, хүндэтгэл хүлээсэн эрхэм гишүүд хүртэл сүүлийн үед хачирхалтай зүйлс ярьж, олны гайхширлыгтөрүүлдэг болоод байна. Саяхан чуулганы танхимд Малайзын онгоцны ослын талаар солиотой ч гэмээр мэдэгдэо хийж …

  • 5 February

    Шадар сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын Элчин сайдтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Тийдэманныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх Герман Улсын анхны ерөнхийлөгч Рихард Карл таалал төгссөнд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Шадар сайд У.Хүрэлсүх ХБНГУ бол Монгол Улсын Европын Холбоон дахь гол түнш бөгөөд Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар …

  • 4 February

    Төрийн ажлыг авсан шигээ өгч сурах хэрэгтэй, “нисдэг” дарга аа

    Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарыг тойрсон дуулиан шуугиан одоог хүртэл намжаагүй үргэлжилсээр. Нийслэл Улаанбаатарын дагуул хот болохоор шийдвэрлэгдсэн Налайх дүүргийн Засаг дарга  асан Х.Болдбаатартай холбоотой хэдхэн баримтыг уншигч танд дэлгэн харуулья. Дүүргийн ИТХ-аас  түүнийг огцруулах шийдвэр гаргасан ч төрийн ажлаа “эр хүн шиг” хүлээлгээд өгч чадахгүй, тас гүрийж суугаа “нисдэг” Х.Болдбаатар даргын болчимгүй явдлын баримттай танилцана уу? Баримт 1: Өнгөрсөн …