Эрхэм төрийн түшээд юм л бол “Ард түмнээсээ асууна аа” гэдэг болж. Энэ үг, үйлдэл нь сүүлийн үед моод болоод байх шиг. “Толгойгүй” сайд Ч.Сайханбилэг 2015-2016 оны Монгол Улсын Хөгжлийн гарцыг ард түмнээсээ асууж байна нэртэй хэдэн өдрийн туршид үүрэн холбооны операторуудыг ашиглан “баахан сүржигнэв”. Ердөө хоёрхон сонголттой хөгжлийн гарц нэртэй уг асуулгыг эсэргүүцсэн олон хүн байсан. Тухайлбал УИХ-н гишүүн С.Ганбаатар …
Tag Archives: улс төр
February, 2015
-
3 February
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2015.02.03/ хуралдаанаар Засгийн газраас 2014.06.12-ны өдөр Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай …
-
3 February
Эрчим хүчний сайд Д.Зоригт АХБ-ны Зүүн Азийн газрын даргатай уулзлаа
Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюми Кониши тэргүүнтэй багийг хүлээн авч уулзав. Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банк Монгол Улсад 1993 оноос хамтын ажиллагааг эхлүүлэн тус хугацаанд нийт 18 төсөл дээр хамтран ажиллаж буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн бөгөөд эрчим хүчний салбарт хууль эрх зүй, дамжуулах түгээх сүлжээ, сэргээгдэх эрчим хүч, эрчим …
-
3 February
Б.Бат-Эрдэнэ: Гол мөрний урсац бүрэлдэх газарт 200 метрийн дотор ашигт малтмал олборлож болохгүй
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах үеэр УИХ-ын Б.Бат-Эрдэнийн хэлсэн үг
-
2 February
Г.Занданшатар ажилдаа орлоо
УИХ-ын гишүүн ГХ сайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатар ажилдаа эргэн орж Стэнфордын их сургуулийн оюутан, судлаачдад зориулан “Монголын ардчилал: Геостратегийн байдал ба тогтолцооны зөрүү”сэдэвт лекцийг уншиж эхэлсэн байна. Г.Занданшатар нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа олон улсын гэрээ эрх зүй, гадаад орнуудтай харилцах үзэл баримтлалын бичиг баримт, гуравдагч хөршийн бодлого зэрэг томоохон ажлуудыг гардан хариуцаж амжилттай зохион …
-
1 February
Монгол Улсын Ерөнхийлөгч Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзав
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнөөдөр Төрийн ордонд, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд эхэлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Тэрээр ИТХ-ын дарга, Засаг дарга нартай хийсэн уулзалтаа ажил хэрэгч болгох үүднээс 2014 онд олсон ололт амжилт, бусад аймгуудад дуулгамаар туршлага, 2015 онд хийх гол ажлаас нь яриулж, өөрийн байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч семинарыг нээж …
-
1 February
Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинар эхэллээ
Жил бүр болдог энэхүү семинараар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох …
-
1 February
160.527 иргэн саналаа өгчээ
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригаас авч эхэлсэн юм. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр 2015 оны хоёрдугаар сарын 1-ний 23:59 цагийн байдлаар 3,206.145 иргэн рүү санал асуулгын мессеж илгээснээс 160.527 иргэн саналаа ирүүлээд байгаа …
-
1 February
Хөгжлийн замаа сонгох санал асуулга үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан авч буй юм. Санал асуулга эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний 15:00 цагийн байдлаар 1,669,756 хэрэглэгч рүү санал асуулгын мессеж илгээснээс 36,967 санал ирүүлээд байна. Санал асуулгын мессеж иргэдэд хэсэгчлэн очиж байгаа. Мессеж очихоос урьдчилж саналаа илгээсэн иргэдийн …
January, 2015
-
30 January
Энэ үнэн үү
Эдийн засгийн хямрал хүндэрч буй цагт Ч.Сайханбилэг фракц нэгт Н.Алтанхуягаа араас нь цохиж, Ерөнхий сайд болж, засгаа байгуулаад авав. Тиймээс нийгмийн байдал саарал, эдийн засаг хүндэрсэн үед нэгэн танхим болон ажиллаж байгаа сайдуудын хэтэвч рүү нь өнгийсөн хэрэг. Гэхдээ бид далд эдийн засгийнх нь талаар төдийлөн бодит мэдээлэл байхгүй. Яахав, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын жил бүр мэдүүлдэг Хөрөнгө орлогын …
-
30 January
Л.Наранбаатар: З.Энхболд огцрох ёстой
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АН-ЫН ДОТООД ЭВ НЭГДЭЛД ЦАВ СУУЖ, ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖЛЭН УЖГИРЧ БАЙНА. ТЭД УДИРДЛАГУУДАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ӨӨР ХООРОНДОО ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ, ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ЗЭРГЭЭР ТЭМЦЭЛДЭЖ БАЙГАА. НАМЫН ДОТООД АСУУДАЛ НЬ ДАРХАНААС ХАЛЬЖ ХЭДЭН ЗУУН ГИШҮҮД ХОТОД ИРЖ НАМЫН БАЙРНЫХАА ГАДАА ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ХИЙЖ, НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХАА МЭДЭГДЭЭД БАЙГАА. ИНГЭЭД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АН-Д ЯГ ЮУ БОЛООД БАЙГАА ТАЛААР Л.НАРАНБААТАР …
-
30 January
Мессежээр санал авч эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс албан ёсоор эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 3-ны өдөр дуусаж, 4-ний өдөр дүн мэдээллийг багцлан ЗГХЭГ-т хүргэх юм. Үүрэн холбооны сүлжээ эрхлэгч иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын …
-
29 January
“Борвины баас нь арилаагүй бяцхан Г.Дэнзэн”-гээс салмаар байна
Г.Дэнзэн гэгч дэрчийсэн нөхөр гэнэтхэн л Монголын төрд цойлж гарч ирээд хэсэг бужигнуулаад намжсан. Хэнд ч танигдаагүй тэрбээр гэнэтхэн л сонгуулийн дараа ЗГ-ын гал тогоог ахалж яваад авлигын хэрэг сэдрэнгүүт өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Хэрэглээний математикч мэргэжилтэй тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, МУИС, Математик компьютерийн сургуульд багш, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд референт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тэргүүн шадар …
-
29 January
Бурмаа бужигнуулаад эхэллээ
Р.Бурмаа ХААҮ-ийн сайдаар томилогдоод бүтэн хоёр сар болоогүй ч тус салбарт будилаан үүсгэж, буруу зөвгүй зандарч, бужигнуулаад эхэллээ. “Хэдэн зууны туршид өвөг дээдсээсээ өвлөн ирсэн ХАА үйлдвэрлэл, нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бидний хувьд өнөөдөр энэ салбарын үйлдвэрлэлийг орчин үетэй хөл нийлүүлэн, шинжлэх ухааны дэвшилтэт ололт нэвтрүүлэх замаар нэгжээс авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг чанаржуулах явдал туйлын чухал …
-
29 January
Эдийн засгийн зөвлөл байгууллаа
Ерөнхий сайдын захирамжаар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгуулж, өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ Эдийн засгийн зөвлөлийн үйл ажиллагаа нь макро эдийн засгийг тогтворжуулах, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мега болон дэд бүтцийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл