Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өчигдөр үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас урилга илгээсэн зочдоос Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, Сангийн сайд асан Д.Даваасамбуу, Я.Очирсүх, Ч.Улаан, П.Цагаан, Б.Батбаяр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Моломжамц, Ж.Үнэнбат, Л.Пүрэвдорж нар …
Tag Archives: улс төр
August, 2016
-
10 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандианыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандиан тус банкны хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар танилцуулаад, Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Монгол Улс нь АДБХОБ-ийг байгуулах санаачилгыг анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд тус банкны анхны үүсгэн байгуулагч, бүсийн орнуудын …
-
9 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хайминтай уулзав
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Син Хаймин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг уламжлаад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д айлчлахыг урьсныг тэмдэглэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд Син Хайминийг Монгол, Хятадын иж …
-
5 August
Д.Ганхуяг, Ц.Цэнгэл, Ж.Бат-Эрдэнэ нарыг Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо
Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг баталсантай холбоотойгоор, Засгийн газрын хуралдаанаар зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуяг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томиллоо.
-
4 August
Яамны Төрийн нарын бичгийн дарга, Ерөнхий консул нарыг томилов
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо. Мөн томилолтын хугацаа нь дууссан гаднын улс оронд Монгол улсаа төлөөлөн суух зарим Ерөнхий консулыг чөлөөлж, томилгоо хийлээ. Эрхүү хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Л.Амарсанааг, Киргиз улсын Бишкек хотод суух Монгол Улсын Ерөнхий консулаар Т.Ганболдыг …
-
4 August
Г.Отгонбаяр:Томилогдоогүй үлдсэн гурван сайдын материалыг АТГ-аас ирүүлээгүй
Энэ удаагийн хуралдаанаар яамдын дэд сайд нарыг томилсон билээ. 13 дэд сайд нэр дэвшсэн ч Засгийн газрын хуралдаанаас 10-ыг томилсон. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр “Өчигдрийн хуралдаанаар буюу ажлын цаг дуусах үед АТГ-аас 10 хүний ашиг сонирхлын зөрчилтэй эсэх лавлагааг ирүүлсэн байсныг хэлэлцсэн. Үлдсэн гурван сайдын лавлагааг АТГ-аас ирүүлэх үү, ирүүлж амжаагүй юу гэдгийг Засгийн газар …
-
4 August
Зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан дараахь албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөллөө. – Ц.Цэнгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын – Ж.Баярцэцэгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын – Д.Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын …
-
3 August
УИХ-ын дарга М.Энхболд Анхдугаар чуулганыг хааж үг хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд бид тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын ажлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, Анхдугаар чуулганаа өндөрлөх гэж байна. Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд дарга сонгогдож, Байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо. …
-
3 August
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалууд
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 11.00 цагаас: Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай /үргэлжилнэ/; Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хаалт. ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийн тухай; Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай. 2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан …
-
3 August
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилно
Шинэ засгийн газар Лхагва гариг бүр хуралддаг болсон. Өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нараа томилно . Дэд сайд нарт нэр дэвшигчид 1. Батлан хамгаалах яам Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/ 2. Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр /архитектор/ 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/ 4. Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/ 5. Уул уурхайн яам Х.Бадамсүрэн …
July, 2016
-
30 July
Дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа
Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар харьяа дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаархи байнгын хороодын санал, дүгнэлтийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож танилцаад энэ тухай Улсын Их Хурлын тогтоол батлав. Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын байнгын хороодын бүрэлдэхүүнд 10 дэд хороо ажиллах бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг харгалзан бүрдүүлсэн …
-
30 July
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг
Улсын Их Хурлын эрхэм дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Юуны өмнө манай Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлье. Засгийн газар энэ мөчөөс эхлэн ард түмэндээ баттай үнэн, бодит тоо баримтыг хэлж, сонгогчдынхоо хүлээлгэсэн өндөр итгэлийг зүтгэлээр хариулж, улс орныхоо тогтвортой хөгжлийн төлөө чин шударгаар ажиллах болно. Засгийн газрын зүгээс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн хүртээмжтэй …
-
30 July
Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А. Цогцэцэгийг 96.4 хувийн саналаар дэмжлээ
Өчигдөрийн улсын их хурлын анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг хэлэлцсэн юм. Эрүүл мэндийн сайдад Аюушийн Цогцэцэгийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Нэр дэвшигч А.Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд …
-
29 July
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч П.Ганхүүг 100 хувь дэмжжээ
МАН-ын бүлэг хуралдаж, Эрчим хүчний сайдад Т.Энхтайваныг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн учраас нэрийг нь эргүүлэн татсан. Улмаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Пүрэвжав овогтой Ганхүүг дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 100 дэмжсэн байна. П.Ганхүү нь дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, …
-
29 July
Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын …