Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлага, Евразийн эдийн засгийн холбооны сайд нартай хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын …
Tag Archives: улс төр
February, 2017
-
10 February
Ж.Ганбаатар: Компанийн хөгжлийг дэгээдсэн энэ заалтаа хуулийн төслөөс авч хая
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2017.02.09/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Аж ахуй эрхлэх нь гэмт хэрэг биш. Аж ахуй эрхлэснээрээ яагаад гэмт хэрэгтэн болох гэж. Уг хуулийн төслөөр бол аж ахуйн нэгж, …
-
10 February
Ж.Эрдэнэбат: Ахмадын зөвлөх үйлчилгээ бий болгож, тэдний мэдлэг, туршлагыг залууст өвлүүлэх боломж бүрдүүлнэ
Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын 270 мянга гаруй ахмадын төлөөлөл болсон 500 ахмад оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үндэсний чуулганыг нээж, үг хэллээ. Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын нэг …
-
10 February
М.Энхболд:Ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан шинэ хууль, тогтоомж батлахад онцгой анхаарлаа хандуулж ажиллалаа
“Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” сэдэвт үндэсний чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг 2017.02.10 Улаанбаатар хот. Эрхэм хүндэт ахмадууд аа, Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид оо, Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Үндэсний чуулганд Монгол орныхоо өнцөг булан бүрээс өтгөс буурлуудаа төлөөлөн ирж оролцож байгаа Та …
-
10 February
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг …
-
10 February
ЗГ болон БНЭУ -ын нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2017.02.09/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр …
-
9 February
Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны хуваарь батлагдлаа
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталсан байна. Сонгуулийн тухай хуульд цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ гэж заасан байдаг юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарьт: Санал авах өдөр тогтоох, Сонгууль товлон зарлахаас аваад сонгуулийн хэсэг, хороод байгуулах, …
-
9 February
Улстөрчдийн хоорондын тэмцлийн золиос нь сэтгүүлчид болох уу
УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүн өнгөрөгч мягмар гарагт болсон Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан дээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр сэтгүүлчдэд оноох ялыг чангаруулахыг “шаардав”. Түүнийхээр бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улстөрчдийг нэр хүнд, алдар нэрийг санаатайгаар гутаан доромжилж, тэр үйлдэлдээ шан харамж авдаг гэнэ. Түүнчлэн сошиал орчинд оногдуулах ялыг чангаруулахыг үүрэгдэв. Олон улсад …
-
8 February
Д.Оюунхорол: “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулан ажиллаж байна
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаан (2017.02.08) 12 цаг 28 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 03-03 тоот зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 12/5391 албан тоотын 6, 7, 8 дахь заалтын биелэлтийн явц, үр …
-
8 February
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод 2017. 2-р сарын 7-ны өдөр Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ. Аль ч улсын төрт ёсны шударга байдлын шалгуурт эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг шийдвэрлэх тогтолцооны шударга байдал чухал байр суурь эзэлдэг. Эрүүгийн хэрэг …
-
8 February
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах хөрсөө бордож байна
Өнгөрсөн дөрвөн жилд АН-ынхан Оюутолгой, Тавантолгой, төмөр зам тойрсон хэрүүл тэмцэл, идсэн завшсан, буруу шийдвэрүүдээсээ болж сонгуулиар ялагдал хүлээсэн бол МАН эхний жилдээ л Эрдэнэтийг ээрч, мордохын хазгай болж явна. Эдийн засгийн хямралтай, валютын нөөц багассан энэ хүнд үед олон улсын түвшинд хийсэн гэрээ хэлцэлийг УИХ дангаараа дур мэдэн хүчингүй болгохоор улайрч байна. Бондын зээлд 580 сая долларыг сарын дараа …
-
8 February
Мөрийтэй тоглоомчдоор удирдуулсаар байх уу … ?!
Манай нэгэн сайд, хэсэг орон нутгийн удирдлагын хамт Инчоны буудал дээр бууж байна гэнэ. Солонгосын талын урилгаар айлчилж буй. Онгоцноос буусан оройгоо бөөнөөрөө казинод тоглож өнжсөн аж. Дараагийн өдрүүдэд, албаны арга хэмжээ дуусмагц багаараа казино руу гүйлдэн очиж мөнгө хожих хожигдохыг сөөлжүүлэх ажлыг хийжээ. Мэдээж, хожихоосоо алдах нь их байсан байж таараа. Гэхдээ алдаж байгаа мөнгөний хэмжээ нь Солонгосын баячууд …
-
7 February
49 хувийг төрд авах асуудлаар МАН дотроо хуваагдаж эхэллээ
Эрдэнэтийн 49 хувийг төрд авах санал оруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсгийн үр дүн гарахгүй нь бололтой. Учир нь МАН-ын бүлэг тэр чигээрээ Тэрэлжид ч, ордонд ч хуралдаад олонхийн зангарагаа үзүүлж чадахгүй байна. Бүлгийн зарим гишүүд хувийн өмчийг төр булааж авахыг эсэргүүцэж, санал зөрөлдсөний улмаас өнөөдөр байнгын хорооны хуралдаа ирц бүрдүүлэхгүй бойкотолж сууна. Ийнхүү АН, МАН-аараа эсрэг байр …
-
7 February
“Цэцэн түшээ” тэмцээний аваргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Б.Саранчимэг нар шалгарлаа
Улсын Их Хурлын гишүүдийн дунд болсон “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өндөрлөж, дүнгээ гаргалаа. Тэмцээний “Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртэв.Тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар хүртсэн. Тэмцээний гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгарч, тэргүүн байрыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар эзэллээ. Шагналыг УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби …
-
6 February
УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна
Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өнөөдөр /2017.02.06/ Төрийн ордонд болж байна. Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл