Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив. Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Ахмет Язалд баяр хүргээд хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш …
Tag Archives: улс төр
January, 2017
-
31 January
Ц.Нямдорж ”шахаа”-гаа хэнээр шийдүүлсэн бэ?
Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн тухайгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хүүгээ нэг юм хийе гэхэд нь дэмжээд өгөөрэй гэж хүн рүү ярьсан” гэж хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн рүү ярьсан бэ. Тухайн үеийн Хууль зүйн сайдын хамсаатан хэн байсан бэ. Тэд нийлж төрийн мөнгийг идсэнийхээ төлөө хариуцлага хүлээх үү. Энэ олон асуултын хариуг хэзээ хэн бидэнд өгөх вэ? Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Анлимитед” …
-
31 January
Өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэнэ
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/; Цагдаагийн албаны тухай хуулийн …
-
30 January
Үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн хэлэлцүүлэгт АБГББХ-ны дарга Ж.Энхбаяр оролцлоо
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр /2016.01.30/ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэл ба засаглал: иргэний байгууллагууд” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр, нийгмийн байгуулалт, эдийн засгийн салбарын шинэчлэл эхэлснээс хойших 26 жилд улс орны гадаад, дотоод орчинд гарсан эрс өөрчлөлт, …
-
30 January
УИХ-ын дарга М.Энхболд С.Эрдэнэд баяр хүргэв
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг хүлээн авч уулзаж, “УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ Та АН-ын даргын сонгуульд амжилттай оролцож, гишүүдийнхээ олонхийн саналыг авч, сонгогдсонд баяр хүргэе” гэлээ. С.Эрдэнэ “Эрхэм УИХ-ын дарга Танд баярлалаа. Энэ үйл явдлыг Монголын төрт ёсны соёлын нэгэн илэрхийлэл гэж хүлээж авч байна. АН, МАН …
-
30 January
Ж.Эрдэнэбат: Тооны хойноос биш малын чанар, ашиг шимийг харж малаа өсгөөсэй
Сүү, сүүн бүтээгдэхүүний импортод хязгаар тавих нь зүйтэй Манай улсад сүүний үхрийн 1472 фермер байгаагийн 30 гаруй нь Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрийн нэг “Монтаримал” ХХК-ийн үхрийн фермерийн ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч ням гаригт танилцлаа. Манай улс 5-6 жилийн өмнө дотоодын ялангуяа, хот суурин газрын сүүний хэрэгцээнийхээ 10 орчим хувийг л хангадаг байсан …
-
27 January
Монгол Ардын Намын дарга мэдэгдэл гаргалаа
Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь өчигдөр Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаад нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна. Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж …
-
27 January
Н.Алтанхуяг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулав
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг-с Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн. Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч …
-
26 January
Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар УИХ-тай зөвшилцөнө
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. 28 жилийн хугацаатай 50 сая еврогийн зээл нь жилийн 0,15 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх юм. Зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөж байна.
-
25 January
АН-ын гишүүд намын даргынхаа тушаалыг эсэргүүцэн УРИАЛГА гаргажээ
АН-ын дарга З.Энхболд өнөөдөр Бүртгэл хүчингүй болгох тухай тушаал гарган 2017 оны 1 сарын 06-ны өдөр АН-ын төв байранд бүртгүүлсэн АН-ын гишүүдийн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Түүний гаргасан энэ тушаалтай холбогдуулан АН-ын зарим гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн, түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн АН-ыг үзэл бодол, итгэл үнэмшлийг дэмжиж гишүүнээр элссэн 15.000 гишүүний эрхийг илтэд хөсөрдүүлсэн хүчин төгөлдөр бус шийдвэр гаргасан гэж …
-
25 January
Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат …
-
25 January
“Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт Шинжлэх ухааны салбарын хөгжлийн асуудлаар санал солилцох хэлэлцүүлгийг /2017.01.24/ Шинжлэх Ухаан Технологийн Сангийн төв байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, Б.Баттөмөр нар болон БСШУЯ, ШУА болон харьяа хүрээлэнгүүд, Их, дээд сургуулиудын харьяа хүрээлэнгүүд, бодлого судлалын хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов. …
-
25 January
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Засгийн газар өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар Насны хишиг олгох журам батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэнэ. Мөн Барилгын хийц …
-
24 January
Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И-тэй утсаар ярив
2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр буюу өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив. Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ, Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталж, Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн бөгөөд бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр …
-
24 January
Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар Сонгуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл