Швейцарийн Давос хотноо болох Давосын 47 дахь удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор мордлоо. Тус форум энэ сарын 17-20-ны өдөр болох бөгөөд энэ удаа “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдвийн хүрээнд болох юм байна.
Tag Archives: улс төр
January, 2017
-
14 January
Ж.Эрдэнэбат: Орлогын хуримтлал бий болгохоос биш татвар нэмж, бизнесийнхэнд дарамт үүсгэхгүй
Хөрөнгө оруулалт буурч, бизнесийн үйл ажиллагаа хумигдан, ажилгүйдлийн түвшин 28 хувьд хүрсэн гээд Монголын эдийн засаг бараан байгаа ч хямралыг хамтдаа туулах боломжтой хэмээн Засгийн газрын тэргүүн өнөөдөр бизнесийнхэнд итгэл нэмлээ. МҮХАҮТ Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Business Breakfast” өглөөний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирсэн юм. Тэгвэл шинэ оны эхний …
-
13 January
Ерөнхий сайд УИХ, ЗГ-ын гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хөшөөнд цэцэг өргөх үед хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. zasag.mn
-
13 January
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт боллоо
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордны Их танхимд боллоо. Үндсэн хуулийн батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд өнөөдрийн хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэх ирсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй …
-
13 January
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүллээ
Бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн тэгш дүүрэн, хүндэтгэлт баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 25 жилийн тэртээ Монголын төрт ёсны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл хэргийг монголчууд бүтээсэн билээ. Энэ бол монголчууд шинэ Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, …
-
13 January
Ц.Элбэгдорж: Утаан дээр улстөржихгүй, бүгдээрээ ойлголцоод үндэсний зориг бий болгоод ажиллая
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй уулзан үг хэлж, тэдний асуултад хариулав. Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийж зөвлөмж гаргасан билээ. Зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр сэтгүүлчид, төрийн болон ТББ, иргэд, олон нийт хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ийнхүү уулзалт хийсэн юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, БОАЖ-ын …
-
13 January
Г.Уянга: “Үзэн яд, гүтгэ, доромжил, гутаа, дэвсэл, гишгэл…!”
УИХ-ын гишүүн С.Жавхлан ТТЭНН-аас УИХ-ын гишүүдэд албан бичгээр тавьсан хүсэлтийг хүлээн авч Ерөнхийлөгчийг огцруулах ажиллагааг УИХ дээр эхлүүлж амилуулсныг олон нийт дэмжиж байгаад талархаж байна. Уг асуудал одоо С.Жавхлан гишүүний гардан авч явах үйл хэрэг боллоо. Гишүүндээ амжилт хүсэхийн сацуу боломжит бүхий л хэлбэрээр дэмжиж хамтран ажиллах үүрэг та бидэнд үлдлээ. Үндсэн хуульд заасанчлан үнэхээр ЗАСГИЙН БҮХ ЭРХ ГАГЦХҮҮ АРД …
-
12 January
УИХ-ын Тамгын газраас хоёр гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын Тамгын газар үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын гавьяат цол хүртсэн Р.Хатанбаатар, Ш.Ринчин нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтан Равдангийн Хатанбаатар Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Шарын Ринчин Монгол Улсын гавьяат эдийн засагч цолыг …
-
12 January
Казахстан Улсын элчин сайд Баян-Өлгий аймагт Консулын газар нээх хүсэлтийг УИХ-ын даргад тавьлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод, “Өнгөрсөн хугацааны хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг, төлөвийг …
-
12 January
Куба Улс манай улсын спорт, аялал жуулчлалын салбарын шинэ хамтын ажиллагаанд анхаарал хандуулна гэв
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Газар нутгийн хувьд алс зайдуу оршдог ч гэлээ Монгол, Куба улс харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй гэдгийг УИХ-ын дарга үгийнхээ эхэнд онцлоод өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсын …
-
12 January
Ж.Эрдэнэбат: Авлигын эрсдэлийн үзүүлэлтийг эрс сайжруулаагүй нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал дорвитой нэмэгдэхгүй
Монгол Улсад Авлигатай тэмцэх тухай хуулийг батлан гаргаж, Авилгатай тэмцэх бие даасан байгууллагыг байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Нийгмийн хорт хавдар гэж үздэг энэхүү үзэгдэлтэй тууштай тэмцэх өндөр хариуцлагатай үүргийг хүлээсэн Авлигатай тэмцэх байгууллагын нийт хамт олон, ажилтан албан хаагчид Та бүхэнд 10 жилийн ойн баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Дэлхийн улс орнуудын хувьд …
-
11 January
УИХ-ын дарга М.Энхболд Авлигын эсрэг үндэсний чуулганд оролцлоо
Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Авлигын эсрэг үндэсний чуулган” өнөөдөр /2017.01.11/ Төрийн ордонд болж байна. “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал 2016 оны 10-р сард ирэх 6 жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх …
-
11 January
УИХ-ын дарга М.Энхболд: Tөрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч хорт үзэгдэл бол авлига
АВЛИГЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Зочид төлөөлөгчид өө, Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж, Авлигын эсрэг үндэсний чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Сайн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох зэрэг дэлхий нийтийн хүсэл зорилгод …
-
11 January
УИХ-ын гишүүн Д.Гантулга 2016 онд хийсэн ажлуудаа тайлагнав
УИХ-ын хамгийн залуу гишүүн болох Д.Гантулга шинэ жишиг тогтоон, өөрөөсөө эхлүүлж байна. Тодруулбал УИХ-ын гишүүд сонгуулийн жил л гэнэт ажлаа тайлагнадаг байдлыг болиулж жил бүр тайлан тавьж байхаар болжээ. Тэрбээр энэ санаачлагаа өөрөөсөө эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн жилд хийсэн ажлуудаасаа 15-ыг нь онцолсон байна. 1. 26 жилийн дараа Монгол улс залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай боллоо: 2016 оны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл