УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан /2016.11.01/ 15.25 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг байнгын хорооны хуралдааны дараа үргэжлүүлэн хуралдах байсан Тогтвортой хөгжлийн дэд хорооны хуралдааныг хойшлуулж өгөх горимын санал гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Т.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа нарын өргөн мэдүүлсэн …
Tag Archives: улс төр
November, 2016
-
1 November
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах төслийн талаар хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2016.11.01/ Төрийн ордноо зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа удирдан явуулсан …
-
1 November
Ц.Цолмон ОУПХ-ны Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд оролцлоо
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 29-ний өдрүүдэд зохиогдсон Олон Улсын Парламентын Холбооны 135 дугаар Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд оролцлоо. Хурлын үеэр Ц.Цолмон БНСУ, ОХУ, Кувейт, Чех Улсын парламентын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга нартай тусгайлан уулзаж, парламентын Тамгын газар …
-
1 November
Төвдийн төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Төвдийн Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Төвдийн Өөртөө Засах Орны дэд дарга Бямбадаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Олон зууны түүх, соёлын хэлхээ холбоотой Төвдийн төлөөлөгчид парламентын шугамаар Монголд анх удаа айлчилж буйд УИХ-ын дарга М.Энхболд баяр хүргээд хоёр орны харилцаа төр, нийгэм, соёл, иргэд хоорондын гээд …
-
1 November
М.Энхболд “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолын арга хэмжээнд оролцлоо
Эзэн богд Чингис хааны мэндэлсний 854 жилийн ойн баяр, “Монгол бахархлын өдөр” /2016.10.31/ буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тохиосон билээ. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн …
October, 2016
-
29 October
Хатагтай Нэнси Постер, ноён Марк Коэнинг нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад улсын Элчин сайдын үүргийг түр хамаарагч Нэнси Постер, Азийн сангийн хөтөлбөр хариуцсан дэд захирал Марк Коэнинг нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Нэнси Постерт Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг шийдвэрлэх болон УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн …
-
28 October
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тогтоолын төслийг хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.55 цагт эхэлж, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, …
-
28 October
Л.Энх-Амгалан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нар өнөөдөр /2016.10.28/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенциудад нэгдэн орох зэрэг асуудлаар байр …
-
28 October
Хууль, тогтоолын төслүүд өргөн мэдүүллээ
ИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод /2016.10.27/ дараах хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ. 1.“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, …
-
28 October
Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрлээ. 28938 хүүхэд энэ зуу хоногийн хугацаанд мэндэлсэн байна. Монголын үрс маш олон болох болтугай гэснээр Ерөнхий сайд мэдээллээ эхэллээ. Монгол Улсын Засгийн …
-
28 October
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулганы /2016.10.27/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар танилцуулсан юм. Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн …
-
27 October
Зарим салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн …
-
27 October
Ж.Энхбаяр ХБНГУ-ын Холбооны Аюулгүй байдлын бодлогын академийн ерөнхийлөгчтэй уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооын дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар өнөөдөр /2016.10.27/ ХБНГУ-ын Холбооны Аюулгүй байдлын бодлогын академийн ерөнхийлөгч Карл-Хайнц Камп тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооын дарга Ж.Энхбаяр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт эрчимжиж байгааг онцлоод тэр дундаа зэвсэгт хүчний салбарт …
-
27 October
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.10.27/ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Г.Мөнхцэцэг нар өргөн мэдүүллээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны бодит байдал, хүндрэл бэрхшээл, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчдийн оролцоотой зохион байгуулагдсан олон удаагийн хэлэлцүүлэг, түүнчлэн Европын …
-
27 October
Сонгуулийн санал хураалтанд “будлиант” БИЛЛ ашиглахаас татгалзъя
Сонгуулийн эрх бүхий иргэн ТА: Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй. Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй. Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна гэж сонгуулийн тухай хуулинд заасан байдаг. Мөн сонгуулийн …