Tag Archives: улс төр

November, 2017

  • 21 November

    Д.Хаянхярваа бол М.Энхболдын үргэлжлэл…

    Монгол улсын үндсэн хуулиар хүнийг нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдгийг мэдэх ч  Ц.Сандуй, М.Энхболд дарга тэргүүтэй төрийн албыг зарж наймаалцан 60 тэрбум төгрөг босгохоор  төлөвлөж байсан МАН дэх олигархижсан бүлэглэлийн нэрийн өмнөөс  энэ жил эхийн насаар 60 нас хүрч байгаа Д.Хаянхярваа  МАН-ын даргыг авахаар зүтгэж байгааг харад толгой холбоод ингээд бичихлээ. Зүтгэж байна ч гэж дээ  …

  • 21 November

    У.Хүрэлсүхэд эрх мэдлийг нь бүтэн өгчих

    У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үүрэгт ажлыг хүлээж аваад сар гаруйн хугацааг ардаа орхижээ. Өнгөрсөн аравдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганаар түүнийг Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдаар тохоон томилсон. Гэвч тэрбээр энэ ахархан хугацаанд өмнөх ямар ч Ерөнхий сайдын даваагүй даваа, туулаагүй замыг туулав. Мэргэжлийн засгийн газрын Шадар сайдын албанаас татгалзах өргөдлөө наймдугаар сард өгсөн тэрбээр шударга, зарчимч нөхдөөр хүрээлүүлсэн шинэ …

  • 21 November

    Түүхэн сонголт: МАН өнөөдөр “60 тэрбум”-ын авлигачдаасаа салж чадах уу

    МАН-ын 28 дугаар их хурал өнөөдөр үргэлжилнэ. Удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх МАН түүхэн сонголтын өмнө ирээд байна. Намын дарга, удирдлагыг хэн авах нь намын ирээдүйн хувь заяа хамаарах учиртай. Гол өрсөлдөөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын дунд өрнөнө. Зуун жилийн түүхийг бүтээж буй МАН-д шинэчлэл өөрчлөлтийн салхи сэвэлзүүлэх цаг хэдийнээ ирсэн гэдгийг өнгөрсөн нэг жилийн хугацаа хангалттай харууллаа. Төрийн албыг наймаалдаг, авлига авдаг, албан тушаалаа …

  • 21 November

    Байр суурь: Нам, төр нэгдмэл бодлоготой байж эв эеийг эрхэмлэнэ

    Улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын Намын XXVIII Их хурал хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Монгол Ардын Намын 211.000 мянган гишүүнийг төлөөлж намын XXVIII Их хуралд 1283 төлөөлөгч сонгогджээ. Тэдгээрийн 696 нь буюу 53.2 хувь нь Их хуралд анх удаагаа сонгогдсон хүмүүс байна. Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд, 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 39.3 хувь …

  • 21 November

    1309-д урагшлах ба ухрах гэсэн хоёр л сонголт бий

    Монгол Ардын намын 28 дугаар Их хурал үргэлжилж байна. 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс сонгогдсон 1309 төлөөлөгч, Их хурлын индэр дээр тавьсан итгэлд талархалтай бас шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ энэ чухал биш. 1309 төлөөлөгчийн гол үүрэг ирэх онуудад 100 жилийн түүхээ бичих гэж буй Монгол Ардын намыг удирдах хүнийг сонгох явдал юм. Улс төрийн ууган намыг удирдахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, …

  • 21 November

    Ард түмэн МАН-ыг, МАН У.Хүрэлсүхийг сонгохын учир

    Монголчууд хос морьтой ард түмэн. Тэднийгээ сэлгэж унасаар хөгжлийн чамгүй урт замыг туулан гаталлаа. Ажвал, замдаа алжааж саатахаас илүү хоёр морины явдал таарахгүйгээс болж хурд саарах, буцах ухрах тохиолдол гарав. Хоёр морины нэг нь хол замд улдахгүй маягийн, 70 жил тасралтгүй давхисан туршлагатай. Нөгөө нь харин ойр ойрхон тар хийчихдэг, хол зайд цуцдаг, ам булаадаг, хадуурч давхидаг бололтой юм. Тэр …

  • 20 November

    Нам засгаа нэг гарт атгуулъя, дараа нь…

    МАН-ын их хурал эхэллээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн М.Энхболд хариуцлагаа хүлээн даргын суудлаа өгөхөөр болсон тул энэ удаагийн их хурал олны анхаарлын төвд зүй ёсоор ороод буй. Харин дарга сонгох эл хурлаараа жил гаруйхны өмнө хийсэн алдаагаа давтахгүй байхыг 1300 гаруй төлөөлөгчид сануулах гэсэн юм. МАН-ын хувьд 2020 оны сонгуулиар хэрхэхээ энэ хоёр өдөрт шийдэх түүхэн хурлаа хийж байна. …

  • 20 November

    МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн онцлох 10 ишлэл

    Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын намын дарга М.Энхболдын тавьсан улс төрийн илтгэлээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна. -Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм. -Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм.  Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны …

  • 20 November

    Д.Амарбаясгалан: МАН 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой

       Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын ХХVII Их хурлаас сонгогдсон намын Бага хурал, Удирдах зөвлөл, тэдгээрийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд, үр дүнг онцолсон юм. Тухайлбал, тайлангийн хугацаанд намын удирдлагууд орон нутагт очиж ажиллахын зэрэгцээ Удирдах ажилтны улсын болон бүсийн, аймаг, нийслэлийн зөвлөгөөн хийж, “Иргэдийн цаг” уулзалт, …

  • 20 November

    Монгол Ардын Намын XXVIII Их хурал М. Энхболдын илтгэлээр үргэлжилж байна

    Монгол Ардын Намын XXVIII Их хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж байна. Мөн хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан зэрэг есөн тэргүүлэгч хурлыг удирдан зохион байгуулахаар санал хурааж дэмжигдлээ. МАН-ын дарга М.Энхболд “Нэгэн зууны түүхтэй …

  • 20 November

    МАН ба дархлааны систем

    Хүний бие организмд өвчний нян вирус орж ирэхэд дархлааны систем ажиллаж эхэлдэг нь жам ёсны үзэгдэл. Үүний цаана амьд үлдэх гэсэн, өөрийн зөв голдиролыг эрүүл саруулаар нь хамгаалж авч үлдэхийг эрмэлзсэн процесс явагдаж байдаг. Энэ бол байгалийн хууль. Үүнтэй яг адилхан нийгмийн аливаа байгууламж, тогтолцоо бүр өөр өөрийн гэсэн дархлааны системтэй байдаг. Юм яаж ч муудлаа гээд дандаа сайжрах талруугаа …

  • 20 November

    Засгийн газар итгэл, зүтгэл, хариуцлагыг эрхэмлэнэ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Итгэл-Зүтгэл-Хариуцлага” сэдэвт зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөн нь үндэсний хөгжлийн бодлого, үзэл баримтлал, 2018 оны улсын төсвийн талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын Албан даалгаврыг орон нутагт хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах талаар үүрэг, чиглэл өгөх зорилготой юм. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Ирэх онд төсвийн …

  • 17 November

    Шударга ёсыг тогтоож,төрийг мафиас салгах чин зорилгыг нь дэмжиж МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонгоё

    МАН-ын ээлжит Их хурал ирэх даваа гаригт эхэлж, даргаа тодруулна. Мэдээж бусад олон асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ улс орны, улстөрийн хувьд нэн эгзэгтэй цаг үед болж буй эрх баригч намын Их хурлын 1300 гаруй төлөөлөгч хэнийг даргаараа сонгох вэ гэдэг нийгмийн анхаарлыг хамгийн их татаж байна. МАН-ын дарга хэн болохоос  эрх баригчдын хагарал намжих, эсэх, МАН ард түмний итгэж өгсөн 65 …

  • 17 November

    МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчдийн сонголт улс орны ирээдүйг “тодорхойлно”

    МАН-ын  XXVIII Их хурал  энэ  сарын 20-ны өдөр болно. Эрх баригч намын хувьд МАН-ын энэ удаагийн их хурал иргэд олон нийтийн анхаарлыг татаж байгаа.  Учир нь энэ хурлаар МАН-ын шинэ даргыг сонгоно.  Бараг 100 жилийн түүхтэй МАН-ын өмнөх их хурлууд энэ удаагийн хурал шиг нам доторхи фракцийн ширүүн өрсөлдөөнтэй болж байсан түүх байхгүй. Мөн 60 тэрбум, Концессийн гэрээтэй холбоотой том …

  • 17 November

    С. Бямбацогт: Монгол Ардын намын 28-р их хурлаар намын мөрийн хөтөлбөрөө шинэчлэн батална

    Монгол Ардын намын удирдлагууд 28-р их хуралтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан” Монгол Ардын намын ээлжит 28-р Их хурал ирэх долоо хоногийн 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон. 28-р Их хуралд 1309 төлөөлөгчид хуралд оролцохоор сонгогдсон байгаа юм. Эдгээр төлөөлөгчдийн 1074 буюу 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөгчид, …