Tag Archives: улс төр

August, 2017

  • 24 August

    Бас нэгэн “Топор”

    Шадар сайд асан У.Хүрэлсүхийн буянаар Топор гэж шинэ үг моодонд орж  урвагч, бусдын гар хөл бологсдыг ийн нэрийдэх болсон. Ямартай ч Монголд ард түмний эрх ашгийн төлөө өөрийгөө умартсан “тэмцэгч” цөөнгүй бий. Тэд мэдэгдэл гаргана, суулт зарлана, жагсаал хийнэ, аймшиггүй зоригт лоозонгууд дэвшүүлнэ. Тэгээд ч гуравхан сая хүнд танигдах шиг хялбар зүйл үгүй тул төр рүү дайралтаа хийж, хэвлэлийнхнээр бүчүүлсээр …

  • 24 August

    Явж буйг бүү саатуул, ирж буйг бүү хөө!

    Нэгэнт л явах нь тодорхой, байр, байрандаа буцаж очих хүмүүсийг хоргоож, чаргууцалдаж, цаг барж яах нь вэ дээ. Намынхаа нэрийг уландаа гишгэж төрийн нүүр “улайлгасан” М.Энхболдтонгуудыг илүү гай чирээгүй дээр нь буулгах нь зөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харсан ч тэр ард иргэдийн үзэл бодлыг сонссон ч тэр яах аргагүй тэд өндрөөс буух ёстой. Ер нь М.Энхболд уур уцаараа төмбийтөл …

  • 24 August

    У.Хүрэлсүхээс ял асуух уу?

    Одоогоос арваад жилийн өмнө миний бие ийм нэртэй нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд тавьж байсан. МАН дотор үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харахаар мөн л У.Хүрэлсүхээс гэм бурууг хайх гэсэн түүнээс ял асуух гэсэн муйхарлал энэ намд, зарим эрх баригчдын дунд сүүмэлзээд эхэллээ. Хорь гаруйхан жилийн өмнө цус нь өтгөрч, зүс нь өтөлж, зүрх нь ачаалсан тухайн үеийн МАХНамыг залуу шингэн …

  • 23 August

    Х.Баттулга: Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Владимирович Моргулов өнөөдөр бараалхав. Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов ирэх 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийх айлчлалын бэлтгэл ажлын явц байдлын талаар танилцуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргах бодолтой …

  • 23 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтэй уулзаж санал солилцоно

     Гадаад харилцааны яам ээлжит “Мэдээллийн цаг”-аа  өнөөдөр хийж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийхээр болсон талаар мэдээлэв.  Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг тус эдийн засгийн гуравдугаар чуулга уулзалтын нэгдсэн …

  • 23 August

    Лу Дунлян: “Чайналко” компани Тавантолгой, Оюутолгойн төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сүүлийн өдрүүдэд Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ урьд өмнөхөөс илт багассан нь ямар учиртайг Ерөнхий сайд  уулзалтад оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас тодруулж, экспортын хэмжээг урьдын хэмжээнд хүргэх талаар санал солилцов. Хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ багассан шалтгааныг холбогдох албанаасаа …

  • 23 August

    Бид “Хүрэлсүхийн бууны ноход”

    Аль ч нам нь ялгаагүй олигтой нэгнээрээ туг тахих гээд байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, олиггүй нь олон байдагтай холбоотой. Олуулаа нийлээд олигтой нэгнийхээ хүчийг сулруулж боорлоно. Улмаар суудлаас нь түлхэж унагана. Дунд сургуулийн сахилгагүй хөвгүүд, багшийнхаа асуултанд хариулахаар боссон нэгнийхээ сандлыг сэм холдуулчихаад суух эгзэгтэй мөчийг нь хүлээгээд жуумалзацгаан суудаг даа. Яг тийм үйл явдал Монголын улс …

  • 23 August

    МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцохгүй байхыг үүрэгджээ

    МАН-ын өнөөгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох хэлбэрээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байхыг УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт, Бүх шатны намын байгууллагуудад чиглэл болгожээ. Дотоод зөрчил тэмцэл нь тэр бүр ил гарч олны хүртээл болж байгаагүй МАН хэмээх улс төрийн хүчин өнөөдөр тэсрэлт дэлбэрэлтийн өмнөх байдалд байна. Намын дарга нь гаднаа төлөв түвшин, хэлбэрэлтгүй …

  • 23 August

    “60 тэрбумын тойрон бүжиг” эрчээ авч байна

    Улс төрийн салхи шуурга намжих нь бүү хэл ойрын өдрүүдэд ширүүсэх төлөвтэй болж эхлэв. Үүнийг дагаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын тогтнох эс тогтнох нь асуудлын цөм болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгэнт уначихаад, намын даргын суудлаасаа зуурч, улмаар УИХ-ын даргаараа үлдэхээр зүтгээд байгаа М.Энхболд энэ шуургыг эхлүүлсэн гэж үзэх хүмүүс байна. Дээрх хоёрын санаа нэг гэдэг нь ч аль …

  • 23 August

    ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Владимирович Моргуловыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд, манай улсад энэ жил зуншлага тааруу, ихэнх нутагт гантай байгаагаас ургац алдах эрсдэлтэй байна. Иймд ОХУ-аас өвс, тэжээл худалдан авахаар ярилцаж тохирч байгаа. Мөн боловсруулсан мах болон үржлийн мал экспортлох талаар ярилцаж байна. Эдгээр шийдвэрийг болон Петербургийн …

  • 22 August

    “Гадаадын зөвлөх, мэргэжилтнийг өндөр үнээр авалгүй хилийн чанадад мэргэжил эзэмшсэн иргэнээ ажиллуулах нь зүйтэй”

    Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь уншиж сонордууллаа. Мэндчилгээнд, Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байгаа болон эх орондоо суралцаж буй оюутан залуус, хилийн чанадад боловсрол эзэмшсэн салбар салбартаа тэргүүлэгч үе …

  • 22 August

    Ж.Мөнхбат: Бизнесийн идэвхжил нэмэгдсэн, компаниуд ашигтай ажиллаж эхэлсэн

    Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг дэмжих,  бодит мэдээлэл хүргэх зорилгоор, Монгол Улсад байнга оршин суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдах …

  • 21 August

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар санал тавьж байсныхаа дагуу зарим аймаг орон нутагт ажиллалаа. Өрхийн үйлдвэрлэл байгуулах, ийм хөтөлбөр хэрэгжихийг хүлээсэн иргэд олон байна. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж, бололцоо бүрэн байна. Өрх чадамжтай, иргэн баян байвал улс орон хөгжиж байдаг. Монгол Ардын …

  • 21 August

    НИТХ-ыг дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг 31-ний өдөр хэлэлцэнэ

    НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр 60 тэрбум төгрөгийн асуудалтай нэр холбогдоод байгаа Ц.Сандуйг огцруулах талаар мэдэгдэл хийлээ. НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү “Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодит болохыг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд жирийн гишүүд нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Энэхүү 60 тэрбумын гэх үйлдэл нь төрийн албаны чадавхийг …

  • 19 August

    ЕТГ-ын дарга З.Энхболд Монголчуудын өрийг хэрхэн тэглэх талаар тайлбарлалаа

    Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад “Монголчуудын өр болохоо байлаа. Малчны, тэтгэврийн, цалингийн зээлийг тэглэх хэрэгтэй байна” гэсэн захиасыг өгч байв. Энэ хүрээнд АН-ын бүлгийн зүгээс хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Нэр дурдсан гурван зээлийг чөлөөлөхөд 2.9 их наяд төгрөгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг хувилбараа …