Tag Archives: улс төр

December, 2017

  • 18 December

    МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ

    Монгол Ардын Намын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Монгол Ардын Намын даргаар Ухнаагийн Хүрэлсүхийг сонгосныг, мөрийн хөтөлбөрийг болон дүрмийн өөрчлөлтийн зарим хэсгийг бүртгэв.  

  • 18 December

    Ө.Энхтүвшин: Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Энэ нь Шадар сайд Ө.Энхтүвшиний хувьд Стандарт, хэмжил зүйн газрын ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, ажил хэрэгтэй нь танилцав. Ийнхүү Шадар сайд өөрийн харьяа бүх агентлагийн ажил байдлыг сонсож салбар, салбарт зайлшгүй гүйцэтгэх үүрэг даалгавар өгч шинэ оны босгон дээр дараа жилийн ажлаа тодорхой төлөвлөх зорилтоо биелүүлэв. Стандарт, хэмжил зүйн газрын …

  • 16 December

    Х.Баттулга: Агаарын бохирдлыг бид олон жил ярьсан ч оновчтой шийдэлд хүрч чадаагүй байна

    Монгол Улсад Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж сонордууллаа. Уг илгээлтэд энэ салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, ахмадууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд Та бүхэнд чин сэтгэлийн …

  • 15 December

    Ц. Нямдорж:Б. Хурцын томилгоог эрс эсэргүүцэж байна

    Улсын Их хурлын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилох асуудлаар хаалттай хэлэлцэж, түүнийг томилохыг дэмжсэн. Б.Хурцтай холбоотой  асуудлаар нээлттэй сонсгол хийж байгаа энэ үед УИХ хаалттай хуралдаж БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжсэн явдалд Хууль зүйн сайд Ц. Нямдорж, Эрчим хүчний сайд …

  • 15 December

    Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Д.Сарангэрэл нар ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо

    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их …

  • 15 December

    Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар томилогдлоо

    Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилох асуудлыг УИХ дөнгөж сая хаалттай хэлэлцэж, түүнийг томилохыг дэмжлээ. Өглөө Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулсан. Энэ үеэр Дамирангийн Энхбатыг хулгайлж ирсэн асуудалтай холбоотой Б.Хурц хариулт өгсөн юм. Мөн түүний эхнэрийн Сарнайх салоны татварын асуудал, иргэдийг нууцаар тагнаж, чагнасан зэрэг асуудлууд энэ үеэр …

  • 14 December

    Ж.Батзандан:Б. Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийнэ

    БНСУ-д Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлээд байгаа Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол явуулах санал холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан” Б.Хурцын асуудал бол ганц хүний асуудал биш. Гэтэл нээлттэй сонсгол хийх хүсэлтийг Байнгын хорооноос Байнгын хороо руу шилжүүлээд, иргэдийн өргөдлийг хэлэлцэх бодол алга. Өргөдлийн байнгын хороо өргөдлийг нээлттэй хэлэлцэхийн тулд 900 хүний гарын үсэг аваад ир гээд …

  • 13 December

    Хамгийн их утаатай бүс дэх сургууль, цэцэрлэгүүдийг оноос өмнө агаар шүүгчээр хангана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд энэ онд хийсэн ажлаа хэлэлцэн, цаашид хийх ажлаа тодотгов. Хуралд бүх яамны дэд сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” болон “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн …

  • 13 December

    У.Хүрэлсүх:Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой Засгийн газар идэвхтэй хамтарч ажиллана

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын асуудал хариуцсан зөвлөхүүд, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны гишүүн Боловсрол шинжлэх ухаан, Төмөр зам, Барилга, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл болон Төв аймгийн үйлдвэрчний эвлэлийн удирдлага оролцлоо. Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монгол Улсын Засгийн газартай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн  …

  • 13 December

    Д. Цогтбаатар: Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргах ажлыг эхлүүллээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 7-8-ны өдөр болж өндөрлөсөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцлоо. Сайд Д.Цогтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд Монгол улсыг Европын Холбооны хар жагсаалтад багтаасан асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Европын аюулгүй байдал, …

  • 12 December

    У.Хүрэлсүх: Залуучуудынхаа хөгжил, дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг 2017 оны 12 дугаар 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болох юм. Үндэсний чуулганд төрийн …

  • 11 December

    АН:Улс төрийн хилс хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн төслийн дэмжинэ

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.11/ хуралдаж, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын санаачлан боловсруулсан Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүлийн хүмүүсийг сонсож, ярилцав. Хууль санаачлагч Я.Санжмятав гишүүний танилцуулснаар улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор …

  • 9 December

    Л.Энх-Амгалан:Нутгаа гэсэн иргэдийн бухимдлыг бохир улс төрийн хонжоо бүү болго

    Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгийг хөгжүүлэх стартеги төлөвлөлт бол гадна дотны жуулчдыг татах. Түүнээс бус энэ бүс нутагт алт ухах, ямар нэг уул уурхайн олборлолт явуулна гэсэн ойлголт үгүй гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан эртнээс хэлж байсныг түмэн олон сайн санах байх. Гэтэл тус аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийнхаа төсөв хэлэлцэх хурлын үеэр ирэх 2018 онд алтны …

  • 8 December

    Х.Баттулга:Авлигатай тэмцэх бодит хүсэл зориг улс төрийн дээд хүрээнд байхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр“Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт зөвлөгөөн болов. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, Нийслэлийн Прокурорын газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл зэрэг байгууллагын албан тушаалтнууд, авлигын хэргийн гэрч, иргэдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр хэлсэн үгэндээ “Та …

  • 8 December

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тээврийн долоо хоног-2017 олон улсын арга хэмжээнд оролцож байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцож байна. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 5-ны өдөр Москва хотын “Зочны ордон”-д зохиогдож, ОХУ-ын Тээврийн …