Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр У. Хүрэлсүх байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Төрийн ажил эмх цэгтэй зохион байгуулалттай хэвийн үргэлжлэх ёстой.Яамдуудыг нэмж хассанаараа амжилт олвол олохоор л боллоо. Харамсалтай нь үгүй байна. Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй.Нэг ёсондоо аль нэг яам агентлагыг татан буулгахгүй. Давхар дээлний тухай асуудлыг …
Tag Archives: улс төр
September, 2017
-
27 September
Х.Баттулга: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв. Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм. Уг хариу албан бичигт “Монгол Улсын Их Хуралд Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны …
-
27 September
У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барилаа
Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор …
-
25 September
Ерөнхий сайдад горилогсдын хэн нь хэн бэ
Монгол Улсын 30 дахь буюу шинэ Ерөнхий сайд өнөөдөр МАН-ын Бага хурлаас албан ёсоор нэрлэгдэнэ. У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар Ерөнхий сайдад өрсөлдөж байна. Ө.Энхтүвшин МАХН-ын сэргэн мандалтын эхэн үе гэж тодорхойлж болох 1996-2000 онд Н.Энхбаярын дэргэд Ө.Энхтүвшин байсан. Ө.Энхтүвшин тэр үед улс төрийн ажлын мэдлэг, туршлага, намын гишүүдтэй ажиллах арга барилын хувьд Н.Энхбаяраас хавьгүй илүүгийн хувьд түүнд заах, зөвлөх, түшиж …
-
25 September
Д.Амарбаясгалан:Одоогийн байдлаар заалнаас нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн хүн алга
Монгол Ардын намын IX бага хурлын үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хурлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”МАН-ын IX Бага хурлаар МАН-ын 28-р их хурлыг 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийхээр болсон. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал болгоод байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гурван нэр дэвшигчийг хэлэлцэж эцсийн …
-
25 September
МАН-ын хөзөр буюу У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын хэн хожих вэ?
Улстөрчдийн гарт ямар хөзөр байгаагаар нь хожил хаашаа эргэхийг тааж мэдэж болдог. Тэгвэл өдгөө эрх баригч МАН-ын дотоодод нэгнийхээ хөзрийг нөгөөгөөр дарахын тулд хэнд ямар хөзөр байгаа гэдгээ дэлгэж эхлээд байна. Тоглолтын дүр зураг, ерөнхий төлөв байдлыг хөндлөнгөөс нэг харцгаая. Ажиглавал, хөзөр атгасан хоёр хүн байх шиг. Өөрөөр хэлбэл, МАН-ын хөшигний ард хоёр хүн л гол хөзрийг атгачихсан хоорондоо үзэж …
-
25 September
МАН-ын Бага хурал эхэллээ
Монгол Ардын намын бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Тус хурлаар Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болжээ. Үүний дараа шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм.
-
25 September
Өнөөдөр улс төрөөс МАНАН туугдана
Өнөөдөр Монголын улс төр тэр дундаа МАН-ын хувьд онцгой өдөр. МАН-ын нөхөд бага хурлаараа шинэ Засгийн газрын Ерөнхий сайдын нэр олонд ил болгох юм. Монгол улсын 30 дахь ерөнхий сайд хэн байвал зохилтой талаар олон түмэн ч дор дороо санаа бодлоо уралдуулсаар. У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар Ерөнхий сайдад нэр дэвших тухай өмнөх өдрүүдэд яригдаж байв. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин …
-
25 September
Х.Баттулга: Хүнс, хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэж аюулгүй байдлын бодлоготой уялдах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ 9 дүгээр сарын 12-ны өдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Мишээл экспо төвд “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд зочилж, үндэсний хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, нийслэлчүүддээ дотоодынхоо хүнс, …
-
22 September
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэгтэй байна
Засгийн газар огцорсноос хойшх хагас сарын хугацаанд хэчнээн ч горилогч тодров. Горилох горилохдоо бүр том бүлэглэлийн өөдөөс нүүр тулж сөрсөн нөгөө У.Хүрэлсүхийгээ хүртэл тойргийн гадна үлдээж горилов. Шинэчлэгчдийг урвагчид гэж цоллох мөртөө өөрсдөө сандалны төлөө улайран улангасан горилох аж. Одоо бүр намын Их хурал, Бага хурал өнгөртөл У.Хүрэлсүхийг баривчлан саатуулж, шинэчлэгчдийн хүчийг сааруулна гэнэ. Яасан ичгүүртэй юм бэ. Яагаад ийм …
-
22 September
Ө.Энхтүвшингээс өөр хүн алга уу?
Ийм асуулт МАН-ын гишүүдийн дунд тарж байна. Ерөнхий сайдын суудалд суухаар зүтгэж байгаа горилогчдын тэргүүн эгнээнд нэрээ дэвшүүлээд явж Ө.Энхтүвшингийн хувьд тийм ч нэр хүндтэй лидер биш. Гаалийн Баатараас байр хахуульд авсан хэргээр шалгагдаж, багагүй дуулиан тарьж байсан Ө.Энхтүвшин Ардын намын “Гомдогсодын бүлэг”-ийг байнга тэргүүлдэг. Түүнд албан тушаал л өгөхгүй бол тэрээр гомдож бухимдаж эхэлдэг нэгэн. Уг нь МАН-д томилгоо, …
-
22 September
Махны үнэ мэддэггүй Ерөнхий сайдтай болох гэж үү?
МАХН-ын Ц.Шаравдоржтой ураг төрлийн холбоотой гэгддэг Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болох хүсэлтэй гэнэ. Улстөрчийн хүүхэд л улстөрч болох ёстой юм уу гэж шүүмжилж бичсэн өдөр тутмын сонины ерөнхий эрхлэгчид эвгүй аяглаж явсан улстөрч шүү дээ. Ц.Шаравдорж ч МАН, МАХН-ыг “эвлэрүүлнэ” гэж уртаас урт захидал бичиж байсан удаатай. Н.Энхбаярыг дагаж гүйснийхээ буянд эхнэрээ УИХ-д намаас нь нэр дэвшүүлсэн ч удаатай. Нэгэн цагт …
-
21 September
М.Энхболд Ө.Энхтүвшин намын даргын суудлаа “өвлүүлэхээр” болжээ
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн өдрөөсөө эхлэн бужигнаж, хөнжил дотроо хөлөө жийлцэж эхэлсэн. Одоогийн МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн учир тэрбээр хариуцлагаа хүлээж, намын даргын суудлаа өгөхөө мэдэгдээд буй. Тэгвэл намын дарга болоод Ерөнхий сайдын төлөөх тэмцэл МАН дотор газар авч, тогооноосоо хүртэл халиад байгаа билээ. Тусгаар тогтнолын ордонд албан тушаалын тохироо хэдийнэ яригдаж түүний чимээ ч гадагшлах …
-
21 September
Гуравдах “Хувьсгал”-ын өмнө…
Монголчууд бид түүхэндээ хоёр том хувьсгал хийсэн гэж ярьдаг. Эхнийх нь тэртээх 100 орчим жилийн өмнөх “Ардын хувьсгал”, хоёрдох нь 20 гаруй жилийн өмнөх “Ардчилсан хувьсгал”. 1966 онд хэвлэгдсэн Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д “хувьсгал” гэдэг үгийг тайлбарлахдаа “эсрэг тэсрэг ангит нийгэмд болох нийгэм улс төрийн харьцааны үндсэн эргэлт бөгөөд үйлдвэрлэх хүчин үйлдвэрлэлийн харьцаа хоёрын хоорондын зөрчлийг хүчирхийллийн замаар шийдвэрлэж, …
-
21 September
Гурван Энхийн зодоон ба Ө.Энхтүвшингийн шунал хүсэл
МАН-ын дарга хэн болох вэ? Хэн Ерөнхий сайдын суудалд залрах вэ гэсэн асуулт олны анхаарлыг татаж байна. Эрх мэдэл, сандал суудал юу байгаагаа хамтад нь алдах гээд байгаа М.Энхболд харин энэ удаа Н.Энхболдыг өөрийнхөө өв залгамжлагчаар тодруулах нууц тохироогоо аль эрт хийжээ. Н.Энхболд улс төрд орох замаа угаасаа М.Энхболдоор заалгасан. Хаана ч явсан М.Энхболдыг байнга дагаж явдаг чимээгүй албатуудынх нь …