УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авлаа. Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг намайг тагнаж чагнасан гэж буруутгаж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлаар мэдээлэл сонсоё гэсэн санал гаргаж байна” гэсэн юм. Харин …
Tag Archives: улс төр
September, 2017
-
6 September
Д.Хаянхярваа:Ерөнхий сайд, Шадар сайд нарын нэр холбогдоод буй асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй
Монгол Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2017.09.06/ нээлтээ хийлээ. УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын нэр бүхий 30 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлснийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж буйг онцолсон юм. Тэрбээр “2016 оны УИХ-ын …
-
6 September
Х.Баттулга: Тавантолгойн нүүрсийг төмөр замаар дамжуулж дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг харлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ. Уг арга хэмжээ ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж байгаа юм. Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …
-
4 September
С.Бямбацогт концессын гэрээгээ тэврээд Ерөнхий сайд болох уу?
Хэрвээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон тохиолдолд 60 тэрбумын бүлэглэлээс дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлэх хүнээр С.Бямбацогт нэрлэгдээд буй. Өөрөө ч Ерөнхий сайд болох маш их сонирхолтой, нэг ёсондоо одооноос өөрийгөө сойж, бэлтгэж эхэлсэн байна. Гэвч С.Бямбацогтын хувьд энэ сэрүүн зүүднээсээ сэрэх ёстой. Түүнд Засгийн газар тэргүүлэх улс төрийн туршлага байлаа ч улс орны засаглалыг хэрэгжүүлэх ёс зүй, сэтгэл, этик байхгүй гэдгээ …
-
4 September
Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны гадаад айлчлал ОХУ-ын Владивосток хотод эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүс Владивостокийн нисэх онгоцны буудалд …
August, 2017
-
31 August
Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Ерөнхий сайд В.Орбан бараалхлаа
Унгар Улсын Будапешт хотноо энэ 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхаж үдийн зоог барив. Тус уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй …
-
30 August
60 тэрбумынхны дараагийн зоог ХАРМАГТАЙН ОРД
Монголын улс төрд салхи савир оруулахгүй л бол эрх мэдэлтнүүдийн шуналын тулам дүүрэхгүй нь тодорхой болов. Тэд гудсан доогуур Монголын хамаг баялгийг гулгуулсаар дуусгахаар шунаж байна. Тэдний тулман дахь мөнгөний тоо, хэмжээ улам л өсч, харин ард түмний халаас урвуу хамаарлаар дундран шавхагдсаар байгаа нь гашуун хэдий ч үнэн. Тэдний халаас эхлээд 60 тэрбумаар хэмжигдэж байв. 2016 оны УИХ-ын сонгуульд …
-
29 August
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн даргаар Г.Баасанг томилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томиллоо. АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг …
-
29 August
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтай Жүдогийн ДАШТ-ий үеэр анх удаа уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нарын хамт тэмцээний нээлт үзсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах энэ чухал тэмцээний үеэр тантай …
-
28 August
Засгаа унагаж буй долоон концесс
Энэ Засгийн газрын нөхөд “мэргэжлийн” гэж өөрсдийгөө зөв тодорхойлсон нь, дуулиан шуугиан тариад байгаа долоон “Концессийн гэрээ”-ээс харагдана. Тэд үнэхээр “мэргэжлийн” луйврын Засгийн газрыг байгуулж чаджээ. Тэдний балгаар ард түмэн ирэх онуудад эдийн Засгийн хувьд хүнд ачаа үүрэхээр болоод байна. Засгийн газар шинээр байгуулагдахад МАН-ын УИХ дахь бүлгээс өмнөх Засгийн газруудын Концесстой холбоотой асуудлыг давтахгүй байхыг анхааруулж, төсөвт ачаалал нэмэхгүй …
-
28 August
Ерөнхийлөгч Шадар сайдыг огцруулах асуудлаар зөвшилцөх хүсэлтийг хүлээн авсангүй
Шадар сайд У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 17-нд гаргасан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүний хүсэлтийг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичиг илгээсэн аж. Харин Ерөнхийлөгч зөвшилцөх нөхцөл бүрдээгүй гэсэн албан хариуг Ерөнхий сайдад хүргүүллээ. Ерөнхийлөгчийн албан бичигт “Таны 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ-1/115 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа. Тус албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд …
-
27 August
60 тэрбумынхан сүүлчийн сумаа тавилаа
60 тэрбумынхан Монголын төрд авлигын сүлжээ бодитой нүүрлэж, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн шатлан зарах тухай Сандуй нарын яриаг та бид сонсоод жил гаруй хугацааг үдлээ. Олон нийтийн шахалт шаардлагын хүчинд Авлигатай тэмцэх газраас энэ хэргийг шалгаж эхэлсэн. Сонгуулиас сонгуулийн хооронд “60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг” гэж гөрдөж байсан авторууд нь “Эвлүүлэг байгаагүй” гэдгийг МАН-ын удирдах зөвлөлийн хурал дээр …
-
25 August
Удтал хүлээгдсэн төмөр замын шинэчлэлийн асуудлаар ярилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяр, ЗТХЯ-ны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийх бэлтгэл …
-
25 August
Л.Пүрэвсүрэн: Орос, Хятадтай сайн хөршийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ
Монгол улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. -Шинэ Ерөнхийлөгч гадаад айлчлалынхаа товыг тогтсон уу. Албан ёсны айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ гэж байсан? -Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сарын 5-7-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар оролцоно. Ерөнхийлөгч зөвхөн энэ хуралд оролцох бус бас ОХУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Монгол-Оросын харилцааны …
-
24 August
Бас нэгэн “Топор”
Шадар сайд асан У.Хүрэлсүхийн буянаар Топор гэж шинэ үг моодонд орж урвагч, бусдын гар хөл бологсдыг ийн нэрийдэх болсон. Ямартай ч Монголд ард түмний эрх ашгийн төлөө өөрийгөө умартсан “тэмцэгч” цөөнгүй бий. Тэд мэдэгдэл гаргана, суулт зарлана, жагсаал хийнэ, аймшиггүй зоригт лоозонгууд дэвшүүлнэ. Тэгээд ч гуравхан сая хүнд танигдах шиг хялбар зүйл үгүй тул төр рүү дайралтаа хийж, хэвлэлийнхнээр бүчүүлсээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл