Tag Archives: улс төр

July, 2017

  • 7 July

    Ж.Эрдэнэбат:Иргэн бүр хувь хишиг хүртдэг боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллах болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр  цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна. Тэрээр, “Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдран суугаа элэг нэгт Монгол түмнийхээ оройн амар амгаланг эрэн мэндчилье. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод нэг жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд ард түмнийхээ аж амьдралыг сайжруулах, эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх бодлогын хүрээнд тодорхой …

  • 6 July

    Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй мэдэгдэл хийлээ

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Ардчилсан намын даргын ахлах зөвлөх, УИХ-ын дарга асан З.Энхболдыг цагдаа, шүүхийн байгууллагад өгч байгаагаа мэдэгдлээ. З.Энхболд нь 2017.07.05-ны өдөр ТВ9 телевизийн ярилцлагад орохдоо “Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын “Ти Би Эф Интернэшнл групп”-тэй хамтран …

  • 6 July

    Ардчилсан намын халуурал арай хэтэрлээ

    Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар цөөнхийн суудал авсан Ардчилсан намынхны сонгуулийн халуурал эргээсээ хальж, улс орон бүү хэл дэлхийн хэмжээнд шившгээ хутгаж байна. Өрсөлдөгчдөө гүтгэх доромжлох, бичлэг эвлүүлэг хийх бол захын асуудал боллоо. Хууль тогтоох дээд байгууллагын даргаар ажиллаж байсан З.Энхболд хүртэл Монгол Улсын Засгийн газрын албан бланк, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэрээ танилцуулж байхад хэнд итгэх вэ. Өрсөлдөөн байж болох ч …

  • 6 July

    Эрдэнэ мэт “Эрдэнэт” хувьцаа өр тэглэх амлалтаас бодитой сонсогдож байна

    Эрдэнэтийн хувьцаатай, эвтэй найртай сайхан наадъя гэсэн уриалга цахим ертөнцөд давалгаалж байна. Төрт ёсны баяр наадмаа монголчууд бид өөрсдийн гараар босгосон “Эрдэнэт” үйлдвэрээс хувьцаа эзэмших эрхтэй өнгөлөг мэдээгээр угтаж байна. Дөрвөн сарын өмнө УИХ-ын шийдвэрээр ард түмний өмчлөлд эргэн ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн …

  • 6 July

    М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн

    УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдод хандаж УИХ-ын даргын индэр дээрээс бууж хаврын чуулганы хаалтын хурлыг удирдахгүй байхыг санал болголоо. Сөрөг хүчний зүгээс УИХ-ын дарга Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь түүний сурталчилгаа болж байна гэж үзсэн байна.  Айсан бүхэнд аргал хөдөлдгийн адилаар Ардчилсан намынхан УИХ-ын даргыг хуулиар хүлээсэн УИХ-ын чуулган удирдах …

  • 6 July

    Ноён Во Чонг Вьет :Улс төр тогтвортой, эдийн засаг хөгжиж, аюулгүй байдал баталгаатай байх нь манай хоёр орны нийтлэг зорилго юм

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Байнгын хорооны гишүүн, Аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны дарга, Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны гишүүн, хурандаа генерал Во Чонг Вьет тэргүүтэй БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдөд хандан Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, “Вьетнам Улс бол …

  • 6 July

    Хүний амьдралаар тоглох сайхан байна уу, “Женко”

    “Монголын нэгэн сайхан залуу улс төрийн золиос боллоо”, “Хүний амьдралаар тоглох сайхан байна уу, Женко” гэсэн үгс нийгмийн цахим сүлжээнд өчигдрөөс хойш өвсөнд тавьсан түймэр адил тархаж байна. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст зураглаачаар ажилладаг Д.Ууганбаатар гэдэг залуу УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдыг тагнаж, чагнасан хэргээр цагдаад шалгагдаж байв. Гэтэл өчигдөр өглөөний 10.00 …

  • 6 July

    Ж.Мөнхбат: БНХАУ-аас оруулж ирэх ажиллах хүчний тоог 3-4 дахин бууруулсан

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ, Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газар гадаадаас тэр дундаа урд хөршөөс олон тооны ажиллах хүч оруулж ирж байна гэх сөрөг мэдээлэл гарч байна. Бодит мэдээлэл өгье. Монгол Улсад өнөөдрийн байдлаар гадаадын 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Он гарсаар манай улсад 9835 гадаадын иргэн ажиллаж …

  • 5 July

    Ардчилсан нам “Хүүхдийн мөнгө”-ийг эсэргүүцэв

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар /2017.07.05/ “Хүүхдийн мөнгө”-ийг 100 хувь өгөхөөр болсноос гадна өмнө нь авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгохоор болсныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийх үеэрээ дуулгасан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд төрийн ордонд хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх болсноо ОУВС-тай …

  • 5 July

    УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мэдэгдэл гаргалаа. Эх сурвалж: Монгол Ардын нам 

  • 5 July

    Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн  хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар АН, тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын амлаж буй ард түмний өрийг тэглэнэ гэх амлалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Өчигдрөөс  эхлэн АН-ынхан иргэдийн өрийг цайруулна гэсэн зүйл яриад эхэллээ. …

  • 5 July

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө. Мөн “Эрдэнэт үйлдвэр”ийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. -“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны …

  • 4 July

    Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудас нээгдлээ

    Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт, “Ардын үг” аяны хаалтын ажиллагаа өнөөдөр “BLUE SKY” зочид буудалд болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн удирдлагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны найман жилийн төгсгөлд “Ардын үг” …

  • 4 July

    Х.Баттулга “Луйвар”-аа нуухаар улайрч байна

    Эдийн засгийн хямралын бодит үнэлгээ гэж байна уу, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан гэх шалтгаанаар үүнийг саармагжуулан орхих хэрэггүй гэдгийг олон талын жишээ хэлж өгнө. 2012-2016 онд олон улсын зах зээл дээрээс босгож ирсэн “Чингис” бонд, “Самурай” бонд болон бусад өр зээл нь манай жижигхэн эдийн засгийг тэтгээд, эгзэгтэй цагийг саадгүй давах хэмжээний мөнгө гэдгийг шинжээчид хэлдэг. Тэр ч …

  • 3 July

    АН: Эрдэнэс-Тавантолгойн экспортоос олох орлогоос иргэдийн хэрэглээний зээлийг төлөх бүрэн боломжтой

    УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, үндсэн дөрвөн асуудал хэлэлцжээ. Хурлаар хэлэлцсэн асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Ж.Батзандан нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Хаврын чуулган завсарлахтай холбогдуулан өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг тоон үзүүлэлтээр мэдээлэх хэрэгтэй гэж АН үзсэн байна. Ингээд жилийн хугацаанд нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг УИХ …