Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо. Засгийн газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болгон зохион байгуулж, УБЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томилсон. Тэгвэл өнөөдөр Эрдэнэбатын Эрдэнэсүрэнг Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Э.Эрдэнэсүрэн өмнө нь УИХ-ын …
Tag Archives: улс төр
June, 2018
-
27 June
Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Сонгино-говь усан хангамжийн төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр концесс зарлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төсөл нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсийн хэрэглэгчдийг үйлдвэр, техникийн ус /хоногт 200 мянган м.куб/-аар хангаж, 50 мянган м.куб-ыг станцад нийлүүлэх зорилготой юм. Ингэснээр бүс нутгийн газрын доорх усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, усны нөөцөө хэмнэх, үйлдвэрлэлийн …
-
27 June
Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу?
Миний бие 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандаж, “60 тэрбум”-ын гэх олон нийтийн анхаарлын төвд орсон асуудлаар тодруулга хүссэн юм. Авлигатай тэмцэх газраас ирсэн 01/5283 дугаартай хариу бичигт : Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу авианы адилтгал хийх боломжгүй. Цахим орчинд тавигдаж ил болсон хэсэг нь дууны бичлэгийг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж …
-
26 June
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийг дээрх 3 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран санаачилжээ. “Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж …
-
25 June
Г.Занданшатар: Эдийн засагт тодорхой ахиц, өөрчлөлт гарсаар байна
“Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форум Төрийн ордонд болж байна. Форумыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, төлөөлөгчдөө, Хатагтай, ноёд оо, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форумд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн …
-
25 June
Д.Лүндээжанцан: ОХУ-ын сонгуулийн төв байгууллагатай хамтын ажиллагаатай байх нь чухал
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр(2018.06.25) ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Шапиев Сиябшах Мигамедовичийг хүлээн авч уулзав. Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын ахлах зөвлөх Перевозчиков Всеволод Николаевич нар байлцлаа. ОХУ-ын Сонгуулийн төв комисс, Сонгуулийн ерөнхий хорооны хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчид удахгүй болох аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ажиглахаар манай …
-
25 June
Оюутолгойн гэрээг дахин хянах шаардлагыг УИХ-ын даргад гардуулж өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн А.Эрдэнэбаяр тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр А.Эрдэнэбаяр хүсэлтийг хүлээн авч, уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 10,000 орчим хүний гарын үсэг, Шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа. Шаардах бичигт: …
-
22 June
Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүллээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратыг гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй учир “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэхийг дэмжлээ.
-
22 June
Д.Хаянхярваа: Энержи Ресурсын нүүрс угаах үйлдвэрийг ашиглавал төсөвт 600 тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдэнэ
Улсын Их хурал дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Таван толгойг төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Энэ асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа“Хаврын чуулганыг завсарлахаас өмнө Тавантолгойн төслийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол намрын чуулган хүртэл хүлээж хугацаа алдах гээд байна. Мэдээж энэ том төслийг хөдөлгөхөд олон улсын зэх зээлд IPO гаргах шаардлага бий. Гадаад, …
-
22 June
“Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай” хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн нар өөрсдийн санаачилсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжсэн бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, зорилтот …
-
21 June
Ө.Энхтүвшин: “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна
Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт, салбар хуралдаанууд өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин“Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны санаачилга сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэг”-ийг нээж үг хэлэв. Тус хэлэлцүүлэгт дөрвөн улсын Засгийн газрын дээд хэмжээний төөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монголын үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах …
-
21 June
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах томилолт өнөөдөр эхэллээ. Тэрбээр танхимын гишүүн Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүсийн хамтаар энэ сарын 20-нээс 23-нд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Алтанширээ сумдад ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайдыг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтав. Ерөнхий …
-
21 June
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, …
-
21 June
Ц. Нямдорж: Монголын хувь заяа сонин байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар зөрчлийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж өнөөдөр өглөө яам руу санал авахаар явууллаа. Намайг Хуульзүйн яаманд очоод С.Зориг агсны хэрэг, Эрдэнэтийн 49 хувийг ярихаас өөр ажилгүй мэт зарим хүн ярьсан байна лээ. Зөндөө ажил надад байна. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр хэрэгжээд нэг жил ч бараг хүрээгүй байна. Нэг жилийн …
-
20 June
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Д.Гантулга нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй болохыг Байнгын хороон дарга Ш.Раднаасэд тайлбарлав. Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн хуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл