Tag Archives: улс төр

April, 2019

  • 1 April

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньд бараалхав

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2019 онд тохиож буй хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг …

March, 2019

  • 29 March

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог байна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын …

  • 29 March

    Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар томилуулах саналаа эгүүлэн татлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх болон томилуулах саналаа өчигдөр /2019.03.28/ эгүүлэн татлаа. Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, …

  • 28 March

    Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа

     Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргалаа. ЗАРЛИГТ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас …

  • 28 March

    Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн бодлогыг 25 жилээр төлөвлөж, босоо биш хэвтээ загвараар хэрэгжүүлнэ

    “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Засгийн газраас боловсруулж байгаа урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг цаашид хэрхэн уялдуулах талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.  Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт хугацаанд буюу 2045 он хүртэл 25 жилээр, богино хугацаанд буюу тав …

  • 28 March

    О.Баасанхүү: Бичлэгийг олон нийтэд үзүүлэхдээ жүжигчилсэн байдлаар үзүүлэх ёстой

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг “Эрүүдэн шүүсэн” 26 минутын бичлэгийн талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Өчигдөр /2019.03.27/ эрүүдэн шүүсэн бичлэгийн үзсэн УИХ-ын гишүүд “үнэхээр эвгүй бичлэг байна”, “хүнийг хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэснийг гишүүд бодитой дуу дүрстэйгээр харлаа”, “Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд орж шөнөжингөө дарамталсан бичлэг байна” “эмэгтэй хүний тусгаарласан өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүнийг оруулж, …

  • 28 March

    Г.Занданшатар: Бизнесийн орчныг сайжруулсан хуулиуд иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашигт нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна

    Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал ээлжит …

  • 28 March

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг баталлаа

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар анхны өргөн барьсан хэлбэрээр нь баталлаа.  Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн …

  • 28 March

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн 2019.03.27 нэгдсэн хуралдаан 20.00 цагт үргэлжилж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх …

  • 27 March

    Ирэх сард гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр боллоо.  Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг нийслэлийн хэмжээнд ирэх сарын 24-26-ны өдрүүдэд хийхээр боллоо. Сургуулилтад нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагууд, бүх яам, агентлаг, төрийн цэргийн байгууллага, дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болбол иргэдийн …

  • 27 March

    НББСШУБХ-ны даргаар Д.Оюунхоролыг сонгохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, …

  • 27 March

    Эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдэд үзүүлнэ

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр өглөө 09:00 цагт эхэлж дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүж буй бичлэгийг УИХ-ын чуулганаас өмнө байнгын хороон дээр гишүүдэд үзүүлье гэдэг горимын саналаар санал хураалт явуулахад 83.3 хувь татгалзав. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг байнгын хороон дээр бус УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдэд үзүүлэхээр болов. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж” …

  • 27 March

    Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар томилов

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.03.27/ боллоо. Хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг үргэлжлүүлэн ажиллуулахаар томилов. Х.Бадамсүрэн нь 2016 оны арванхоёрдугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. Г.Нараа 

  • 27 March

    АН: Ардчиллыг устгах үйл явцыг хуулийн өөрчлөлтөөр хийж болохгүй

    ҮАБЗ-ийн гурван гишүүн шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг томилох тухай хуулийн төсөл  санаачилсныг УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэж  хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн хуулийн төсөлд өчигдөр өөрсдийн байр сууриа тодорхой илэрхийлж  мөн мэдэгдэл гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр  үүсээд буй үйл явц нь Үндсэн хуулийн халдашгүй байдал руу шууд хуулийн өөрчлөлт хийх …

  • 27 March

    Ардчилсан намын онц их хурал ирэх сарын 4-нд болно

    Ардчилсан намын удирдлагууд өчигдөр 23.30 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ирэх сарын 4-нд тус намын онц их хурлыг орон даяар зарлаж байгаагаа мэдэгдсэн. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархаж байна. Тиймээс АН улс төрийн дараагийн шатны тэмцэлд шилжиж байгаагаа албан ёсоор мэдэгдье. МАН 2016 оны сонгуулиар 60 тэрбумын гэх схемээр …