Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Нууц”-аас гаргах шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Их урт бичлэг байгаа. Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон болно гээд прокурор хориглочихоод байгаа. Харин мөрдөн байцаалтад ороогүй, бичлэгийн багаахан хэсэг байгаа. Сэргээсэн бичлэг гэсэн үг. …
Tag Archives: улс төр
March, 2019
-
27 March
Х.Баттулга:Монгол Улсын аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон хэргийг хуулийн байгууллага илрүүлж, чадахгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар …
-
27 March
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2019.03.26/ цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Үндэсний аюулгүй …
-
26 March
УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргалаа
“УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” 2019 оны 54 дүгээр захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргалаа. Захирамжаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэмсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй …
-
26 March
Г.Занданшатар: БНСУ-ын “Иргэн та эрх баригч” хөтөлбөр сонирхол татаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэмсэг ноён Ли Наг Ён тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсад тавтай морилохыг хүсэв. Мөн 1990 оны гуравдугаар сарын 26-ны энэ өдөр Монгол Улс, БНСУ-ын хооронд …
-
26 March
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав
Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр уулзсанаас хойш ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа …
-
26 March
БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 10 аймагт дулааны цахилгаан станц барина
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын …
-
25 March
МАН: АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлыг хойшлууллаа
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.03.25/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцөхөөр санал оруулсан Улсын Ерөнхий прокурорын орлогч болон АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Улсын Ерөнхий прокурорын орлогчийн томилгооны тухайд Ерөнхийлөгчийн зүгээс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокурор А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлээд байсан юм. Харин АТГ-ын дарга, дэд даргын …
-
25 March
МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгожээ
Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль болсон. Сонгуулийн санал хураалт ирцийн талаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгууль хуулийн дагуу явагдаж дууссан. Тойргуудад ирц 50 хувиас дээш, хүчин төгөлдөр явагдсан байна. Баянзүрх дүүргийн …
-
25 March
У.Хүрэлсүх: Саарал усны үйлдвэр ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны засаглалыг сайжруулах чиглэлээр хурал зохион байгуулсан. Тус хурлаас усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд танд хүргүүлж байна гэж “Монголын …
-
25 March
“Эрдэнэт”-ийн Хуулийн хэлтсийн дарга асан А.Цэрэнсодномыг УЕП-ын орлогчоор санал болголоо
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Александрийн Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Александрын Цэрэнсодном нь Улаанбаатар …
-
25 March
БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал эхэлнэ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн дараа айлчлах гэж байна. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд Ли …
-
25 March
Баянзүрх дүүргийн сонгуульд МАН ялалт байгууллаа
Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороодод энэ сарын 23-ны өдрүүдэд дахин сонгууль боллоо. 10 дугаар хорооны сонгуульд МАН-55.2, Консерватив нам-0.72, БНН-0.91, Ногоо. Нам-0.76, бие даагч Н.Алтантуяа-37.4, бие даагч Г.Жаргал-4.31 хувийн тус тус санал авсан байна. Харин 19 дүгээр хорооны сонгуулийн дүнгээр МАН-55.2, Консерватив нам-0.35, БНН-0.64, Ногоон нам-1.21, бие даагч Н.Уламбаяр-11.25, бие даагч Т.Туул-35.94 хувин саналыг тус тус авсан ажээ. Сонгуулийн хэсгийн …
-
23 March
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганы даргаар Д.Цогтбаатар сонгогджээ
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогджээ. Бангкок хотноо тавдугаар сарын 27-31-нд болох энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах нь; оролцоо, тэгш байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болно. Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын бүтэц бөгөөд энэ удаагийн чуулганаар ахлах …
-
23 March
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн 8 чиглэлийн дагуу хэлэлцүүлэг хийж, доорх асуудлаар санал хураалт явуулсан хэмээн тэрбээр мэдээллээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл