Монгол Улсаас Бүгд Найрамдах Монтенегро Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Мило Джукановичид Итгэмжлэх жуух бичгээ барив. Ерөнхийлөгч Мило Джуканович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Монтенегрогийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Тусгаар тогтнолоо шинээр сэргээгээд 10 гаруй жил …
Tag Archives: улс төр
July, 2018
-
24 July
Үндсэн Хуулийн цэц нөхөн сонгуультой холбоотой асуудлаар СЕХ-нд ханджээ
Хэнтий аймагт явагдах Улсын Их Хурлын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий хуульчид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.Энэ дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Уг хуралдаан болохын өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар авах шаардлагатай байгаа тул …
-
24 July
АТГ Л.Оюун-Эрдэнэ гишүүнд гомдол гаргалаа
Авлигатай тэмцэх газраас Л.Оюун-Эрдэнэ гишүүнд гомдол гаргаж гомдлыг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлжээ. АТГ-аас гаргасан гомдлыг бүрэн эхээр хүргэж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан гомдол хүргүүллээ. Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа …
-
21 July
Их Британийн Ази Номхон Далайн Бүс Нутгийг хариуцсан сайд Монголд айлчилна
Их Британийн Гадаад Харилцааны Яамны Ази Номхон Далайн Бүс Нутгийг хариуцсан сайд Марк Фийлд Монголд 7-р сарын 19-22 ны хооронд Монгол Улсад айлчилна. Ноён Фийлд Монгол Улсын ГХЯ-ны сайд болон БОАЖУЯ, УУХҮЯ-ны сайд нартай уулзан худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаа, боловсрол, спорт болон олон улсад тулгараад буй бусад асуудлуудын талаар ярилцана. Айлчлалын үеэр тэрээр …
-
20 July
“Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх” хэлэлцээрт гарын үсэг зурав
Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг …
-
17 July
Ө.Энхтүвшин: Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсуудын нэг
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна. Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд өчигдөр оролцож үг хэлэв. Тэрбээр “Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсуудын нэг” хэмээгээд, 2016 оны хоёрдугаар сард “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт …
-
17 July
Засгийн Газар Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г хүлээн авч уулзан, Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Сайд Д.Цогтбаатар “Гамшгийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний хохирол учирсанд монголчууд бид ихээхэн сэтгэл …
-
16 July
Засгийн газар Лхагва гаригт хуралдана
Монгол түмний ёс заншил, ахуй амьдралыг харуулсан наадмын нээлт, хаалт, наадмын хүрээнд зохион байгуулсан соёл, урлагийн бусад арга хэмжээ олны талархлыг хүлээж, бөх, морь, сур, шагайн харваа элдэв будлиан, маргаангүй болж өндөрлөлөө. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороод хариуцсан ажил, хүлээсэн үүргээ дор бүрнээ сайн биелүүллээ. Наадмын дараах амралт, зугаалгын үе эхэлсэн ч Засгийн газрын ажил …
-
10 July
Энэ далбаа үеийн үед хөх тэнгэртээ ихэмсэгээр намирч байх болно
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ. Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа …
-
10 July
“Мянганы суут хүн Их Эзэн Чингис Хааны аялал жуулчлалын цогцолбор”-ын загварыг Засгийн газраас баталлаа
Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэний санаачлагаар Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн Их Эзэн Чингис Хааны аялал жуулчлалын цогцолбор”-ыг бүтээн байгуулахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн Газрын гишүүдэд “Мянганы суут хүн Их Эзэн Чингис Хааны аялал жуулчлалын цогцолбор”-ын загварыг танилцуулж Засгийн газраас тус цогцолборын загварыг баталсан байна. Уг төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас баталсан аж. Төслийн хүрээнд …
-
9 July
Н.Энхбаяр: Дарга ангийг доош нь суулгаж, ард түмнээ дээш нь суулгая
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын МАХН-ын ээлжит бус их чуулганы төлөөлөгчдөд тавьсан “Монгол улс бол Монголын ард түмэн” улстөрийн илтгэлийг бүрэн эрхээр нь хүргэж байна. Илтгэлийн өмнө өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуулыг дурсахгүй өнгөрч болохгүй нь. 2018 оны хоёрдугаар сарын 09,10-ны өдрүүдэд та бид намынхаа түүхэн Их чуулганыг хийсэн. Өнөөдрийн ээлжит бус Их чуулганд хүрэлцэн ирсэн та …
-
6 July
Л.Элдэв-Очир: Хүнсний өргөн хэрэглээний ногооны импортыг бууруулна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өчигдөр (2018.07.05) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар захирал, Ази, Номхон далайн бүсийн Суурин төлөөлөгч хатагтай Кундави Кадиресан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд мал аж ахуй, газар, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны …
-
5 July
Орон нутгийн нөхөн болон дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигчид олонхийн санал авчээ
2018 оны 6 дугаар сарын 24-нд Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болсон билээ. Нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын 2 мандатын төлөө МАН-аас 2 нэр дэвшигч, АН-аас 2 нэр дэвшигч буюу нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшигчид олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна. Харин сумын ИТХ-ын 30 мандатын төлөө МАН-аас 27, АН-аас 19, АН-МАХН-ын …
-
5 July
Л.Энх-Амгалан: Гишүүд хурууны хээгээр санал өгч, ирцээ бүртгүүлнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулахаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар энэ сарын 3-ны өдөр мэдээлэл хийлээ. Ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг УИХ гаргажээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн …
-
4 July
Катараас Монгол Улс руу шууд нислэг үйлдэх боломжтой
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Катар улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Солтан Бин Саад Ал-Мурайхиг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Ноён Солтан Бин Саад Ал-Мурайхиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж буйд нь талархаад өөрийн улсын эзэн хаан Шейх Тамим бин Хамад Ал Танигийн халуун дотно мэндчилгээг дамжуулан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл