Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр /2018.08.17/ Монгол Улсад айлчилсан Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Фернандо Кабрал, Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис, Уругвайн Хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих “Uruguay XXI” агентлагийн захирал Антонио Карамбула нарыг хүлээн авч уулзав. Д.Даваасүрэн 2018 оны дөрөвдүгээр …
Tag Archives: улс төр
August, 2018
-
17 August
Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргалд ИЖБ гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргалд өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг гардуулаа. Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Боловсрол: 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон Улсын Васедагийн их …
-
17 August
Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага хүлээлгэж, ажлаас нь чөлөөлөх саналаа хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ. Албан бичигт дурдсанаар: Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас …
-
17 August
ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна
Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг шалгаж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар энэ сарын 14-ний өдрөөс эхлэн яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан шалгалтын ажлын хэсэг ажиллаж байна. Энэ нь Засгийн газрын 2017 оны 10 дугаар сард гаргасан албан даалгаврын биелэлтийг шалгах ээлжит шалгалтаас гадна төрийн албан …
-
16 August
ЗТХ-ийн сайдад Д.Хаянхярваа, Л. Энх-Амгалан нарын нэр яригдаж байна
Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хэрэгтэй холбогдуулан энэ сарын 12-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилоод байгаа юм. Харин дараагийн Зам тээврийн хөгжлийн сайдад хэн томилогдох бол гэсэн хүлээлт олны …
-
16 August
УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 20-нд ард түмнээсээ уучлалт гуйна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж УИХ-ын дарга М.Энхболдод хугацаатай шаардлагыг өгсөн. Тодруулбал, энэ сарын 20-ны дотор 60 тэрбумын ярианд оролцсон гэдэг асуудлаар ард түмнээс уучлалт гуйх, өөрийн санаачлагаар 60 тэрбумын хэргийг сэргээлгэх, ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах гэсэн гурван шаардлагыг тавьсан юм. Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хугацаа ирэх долоо хоногийн даваа гаригт …
-
15 August
Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо
Засгийн газар 8:00 цагаас хойш хуралдаж байна. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг Засгийн газрын хурлаар томилж, үүрэгт ажилд нь орууллаа. Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг түүнд хэллээ. Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус …
-
14 August
ЗТХЯ-ны дэд сайдаар Л. Халтарыг дэмжжээ
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралджээ. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад хэнийг томилох талаар хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбоотой асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр“МАН-ын сахилга хариуцлагыг чангатгах тухай, хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолыг өнөөдөр бид Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн ярилцлаа. МАН удирдах зөвлөлийн тогтоол: -Сахилга хариуцлагыг чангатгах -Улс төрийн …
-
14 August
Польш улсад ажиллаж, амьдарч буй иргэд тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой болно
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгуулан, хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2018.08.14) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их …
-
14 August
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улсад ажиллах хугацаанд Элчин сайд таны ажилд Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллах болно” гэлээ. Мөн “Өмнөх Элчин сайдууд хоёр улсын …
-
13 August
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Мэргэнийг томиллоо
Засгийн газрын 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиараа Засгийн газарт хадгалагддаг. Зам, тээврийн хөгжлийн яам нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй болж, …
-
13 August
Б.Цогтгэрэл: Ёс зүйн хариуцлага хүлээн огцорч байна
Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Тэрбээр хуралдааны дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Улс төрийн соёлд жишиг болж, ёс зүйн хариуцлага хүлээн Зам тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалаас огцрох өргөдөлөө Ерөнхий сайдад гарган ийнхүү огцорч байна. Намайг дэмжиж байдаг гэр бүл, журмын нөхөд, хамт олон, шүүмжлэгчдэд бүгдэд нь талархаж …
-
10 August
Нөхөн сонгуульд оролцох 13 намд батламж гардууллаа
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох 13 намд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо батламж гардууллаа. Хэнтий аймагт болох уг сонгуульд оролцохоор нийт 14 нам хүсэлт ирүүлснээс 2016 оны УИХ-ын сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан юм. Ийнхүү өнөөдөр доорх нэр бүхий 13 нам батламж гардууллаа. Үүнд: 1. Монгол Ардын Хувьсгалт Нам 2. Хөдөлмөрийн Үндэсний Нам 3. …
-
10 August
ГХ-ны сайд Д.Цогтбаатар Кувейтийн элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Яатим Альфадлиг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Элчин сайдын хичээл зүтгэлийн дүнд Кувейтийн Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгох Түлэнхийн төв …
-
8 August
14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ. Хүсэлт хүлээн авах хугацаа 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрөөр дуусгавар болсон юм. Өчигдөр Монгол Ардын Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл