Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” хийх мэдээлэл
Tag Archives: улс төр
September, 2018
-
28 September
УИХ-ын намрын чуулган Даваа гарагт эхэлнэ
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган Даваа гарагт буюу аравдугаар сарын 1-нд эхлэх тов гарчээ. УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны есдүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон. Үүнд: 1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл; 2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл; 3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн …
-
28 September
“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын зэрэг гишүүд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны 2-р сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж …
-
28 September
“Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг …
-
25 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав
Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн өргөө болох Зугульба ордонд ажил хэрэгч, найрсаг дотно уур амьсгалтай болов. Уулзалтын эхэнд Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь тухлан саатахыг уриад, ажлын айлчлал …
-
25 September
МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэв
МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр хэлэлцлээ. МАХН-ын 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзсан байна. Харин дүрмийн бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд …
-
25 September
Ерөнхий сайд “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д Монгол Улс нэгдэж байгааг илэрхийллээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнө буюу есдүгээр сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” (Global call to action on the World Drug Problem) сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, энэхүү уриалгад Монгол Улс нэгдэж …
-
22 September
Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазар сонгогдлоо
Нийслэлийн Монгол Ардын намын даргаар УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сонгогдлоо. Тэрбээр гишүүдээс 167 санал авсан бол Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд 164 санал хүртсэн байна. Нийт саналаас 18-ыг нь хүчингүйд тооцжээ. Өчигдөр өглөө эхэлсэн Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал өглөөний 05:00 цагт өндөрлөлөө. Хуралд оролцсон төлөөлөгчдийн насны бүтцийг авч үзвэл 84 нь 18-35 насны гишүүдийн …
-
21 September
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар 25 асуудал хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2018 оны 69 …
-
21 September
М.Энхболд: Яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилсон байна
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм. Тус зөвлөгөөн төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн …
-
20 September
Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт амжилттай болсонд Засгийн газар баяр хүргэв
Хоёр Солонгосын удирдагчийн уулзалтын талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргасан байна. МЭДЭГДЭЛ: БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний гурав дахь уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 18-19-нд Пёньян хотод амжилттай зохион байгуулагдсанд Монгол Улсын Засгийн газар баяр хүргэж байна. Уулзалтын дүнд гаргасан Пёньяны тунхаглал нь Өмнөд, Умард Солонгосын хооронд итгэлцлийг бэхжүүлж …
-
20 September
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ дахь албан ёсны айлчлал эхэллээ
Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Америк хоёр нь ардчилал, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх …
-
19 September
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн өөрсдийн санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсч ирсэн ба гэмт хэргийн улмаас 2014 онд 148.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол 2017 онд 198.1 тэрбум төгрөг болж өссөн, …
-
18 September
Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар 2018 оны 9 дүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын …
-
13 September
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Балигийн чуулга уулзалтын Гүйцэтгэх хорооны хуралд оролцож байна
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо зохиогдож буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр болсон Гүйцэтгэх хорооны хуралд оролцов. Улс орноо төлөөлөн ирсэн парламентын 4 дарга, 10 дэд дарга цуглан, энэ удаагийн чуулганаар батлах “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт төгсгөлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж, ирэх онд болох ээлжит чуулганы сэдэв, агуулгыг ярилцлаа. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл