Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад өчигдөр орой хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Чингис хаан Олон улсын нисэх буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав. …
Tag Archives: улс төр
April, 2018
-
25 April
Банкны зээлийн хүүг жилийн 18 хувиар тогтоосон хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн 4 төрлөөр ялгавартай тогтоох нь …
-
24 April
Х. Баттулга: Бөхийн өргөөг улсын өмчид авч, ёс зүйгүй бөхчүүдэд хариуцлага тооцох болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа. Албан бичгийн хувийг Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил …
-
24 April
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан “Цахим бодлогын түр хороо” ямар ажил хийх вэ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ нь чухам ямар учиртай хороо гэдгийг иргэд, олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан “Цахим бодлогын түр хороо” нь ямар ажил хийх талаарх мэдээллийг хүргэе. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж авлигал, хүнд суртлыг арилгана. Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийг IT буюу …
-
24 April
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд айлчлан ирнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж 2018 оны 4 дүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай Стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах, …
-
23 April
БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжиж байна
БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд: “БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжин баяр хүргэж байна. Энэ нь Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад шаардлагатай харилцан итгэлцлийг төрүүлэн бэхжүүлэхэд дэм болохуйц чухал алхам боллоо” гэжээ.
-
23 April
БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд манай улсад айлчилна
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ сарын 17-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжүнтэй Бээжин хотноо уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын харилцаанд хүлээгдэж буй асуудлуудыг түргэвчлэх, хоёр орны Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэхээр тохиролцсон, төлөвлөж буй үйл ажиллагаанд улс төрийн дэмжлэг үзүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Мөн талууд асуудал бүр дээр …
-
20 April
У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэж, үр дүн гаргах хариуцлагатай жил
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлэх, үлдэгдэл 46,1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов. Нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн найм нь стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг тасралтгүй үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна. …
-
20 April
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр …
-
19 April
Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Прокуророос УИХ-д хандан тавьсан. Уг санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн учир хуульд өөрчлөлт оруулж байж саналыг хэлэлцэх шаардлага үүсээд байгаа. Тэгвэл өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг …
-
19 April
Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улсын Ерөнхийлөгчид захидал илгээжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Израиль улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Рүвин Ривлинд захидал илгээж, мэндчилгээ дэвшүүллээ. ЗАХИДАЛД: Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Таны амар амгаланг эрж мэндчилэх ялдамд Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Танд болон израильчуудад чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Монгол, Израиль нь эртний түүх, соёлтой …
-
18 April
Өмнөговь аймгийн Ханбогд сумд “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдлээ. Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст “Авто зогсоолын цогцолбор” …
-
18 April
Л. Энхболд: “Эрдэнэс Тавантолгой”-гоос 268 мянган тонн нүүрс алга болсон баттай мэдээлэл байна
УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр Төрийн ордонд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга босон талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар баттай мэдээлэл байна. Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд нүүрс алга болсныг тогтоочихсон. Энэ нь 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс юм. Уг асуудлыг гуравдугаар сарын 26-нд Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар хандсан. 268 мянган …
-
18 April
Ө.Энхтүвшин: Ярьж тохирсноо яв цав хэрэгжүүлэх нь чухал
Бүс хоорондын Стандартчиллын холбооны (MAC)27 дугаар ерөнхий чуулган Бүгд найрамдах Турк улсын Стандартын байгууллагын санаачилгаар энэ сарын 18-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд Турк, Монгол, Азербайжан, Гүрж, Киргыз, Узбекстан, Молдав, Казахстан, Тажикстан, Украин, Беларусь зэрэг улсын 40 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Бүс хоорондын Стандартчиллын холбооны27 дугаар ерөнхий чуулганы хүрээнд Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр, Туркийн …
-
17 April
Ц.Нямдорж: Улс төрийн зорилгоор ард түмнээ басамжлахаа боль
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж :УИХ-ын гишүүд, төрд алба хашиж байгаа хүмүүс улс төрийн зорилгоор худлаа ярьдагаа болчихмоор байгаа …