Tag Archives: улс төр

February, 2020

  • 28 February

    Тапан Мишра: Монгол Улс дэлхийд үлгэр жишээ болж байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Уулзалтын эхэнд, дэлхий нийтийг түгшээж  буй шинэ коронавирусын халдвар Монгол Улсад орж ирэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй …

  • 28 February

    БНТУ-ын Засгийн газар Монгол Улсын иргэд тус улсын хилээр нэвтрэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй

    Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгэмийн дарга Т.Аюурсайханд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас мэдээлэл ирүүлсэн байна. Тус мэдээлэлд:      Бид коронавирусын (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын авч буй шуурхай арга хэмжээг мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк …

  • 27 February

    Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг айлчлалаас ирсний дараа 14 хоног тусгаарлана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.27/ БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорьсон талаар Гадаад харилцааны яам мэдээлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг …

  • 21 February

    И Ёо Хун:Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад  суугаа Элчин сайд И Ёо Хуныг хүлээн авч уулзав.  Манай оронд өөрийн улсыг төлөөлөн суухаар томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт ерөөн Монгол Улсад удахгүй идээшин дасна гэдэгт итгэлтэй байна гэв. Манай хоёр орны  харилцаа хамтын ажиллагааны түүхийг баяжуулан үргэлжүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн …

  • 21 February

    “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан билээ. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төрд …

  • 21 February

    Элчин сайд Т.Жанабазар Шведийн Цог Жавхлант Хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  мэндчилгээг Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт уламжилж, Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль …

  • 21 February

    Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, дараах шийдвэрийг гаргав.  Улс даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэл болгожээ. Энэ дагуу  2020 онд нэмэлтээр импортлох …

  • 20 February

    Д.Цогтбаатар: Экспорт 7.6 тэрбум ам.доллар болж өссөн нь түүхэн дээд амжилт боллоо

      Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны үеэр Гадаад харилцааны яамны 2019 оны тайланг сонссон бөгөөд энэ талаар салбарын сайд Д.Цогтбаатар танилцуулав.  Гадаад харилцааны яам 2019 онд улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн байдлыг сэргээн сайжруулахад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хилийн чанадад Монгол Улсын иргэд, …

  • 20 February

    АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээхийг зөвшилцөхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөх талаар хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан. АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй Монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал 8000 орчим монгол иргэн оршин суудаг Чикаго хотод консулын үйлчилгээг ойртуулах …

  • 19 February

    Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх хууль амжилттай хэрэгжиж, иргэд тэтгэврээ хугацаанд нь бүрэн авчээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.02.18) Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын ХЭГ, холбогдох яам, төрийн өмчит компани, банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга М.Баярмагнай, “Эрдэнэс Монгол” компанийн …

  • 18 February

    УИХ-ын дарга Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн хамт энэ жил Монгол Улсын аварга малчин, аварга саальчин цолоор шагнагдсан Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Заг, Өлзийт, Хүрээмарал сумын малчин, саальчидтай албан өрөөнөөсөө онлайнаар холбогдож, баяр хүргэлээ. Онлайн уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон дээрх сумдын удирдлагууд, аварга малчдынхаа хамт оролцлоо. Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт …

  • 14 February

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Өлзийхүүгийн Шижирийг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа. Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ. http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

  • 14 February

    Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд шууд нислэгтэй болно

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсад 2020 оны 02 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Султан Бин Саид Аль-Мансуритай уулзлаа.    Уулзалтын үеэр ноён Султан Бин Саид Аль-Мансури 2016 онд АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг …

  • 14 February

    “Алсын хараа-2050”-ийг улс төрийн намуудын дарга нарт гардуулан өглөө

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Шинэ нам, БНН зэрэг улс төрийн 10 гаруй намын дарга, удирдлагуудад гардуулан өглөө. “Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улстөрийн намуудын дарга нарт дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хамгийн гол нь өнгөрсөн 30 жилийн алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо …

  • 13 February

    БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Бүгд Найрамдах Хятад Ард улс (БНХАУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд ноён Чай Вэньруйг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг Элчин сайд томилогдон …