Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх …
Tag Archives: улс төр
April, 2020
-
6 April
УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын зургаан орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны …
-
3 April
“Алсын хараа-2050”-ийг Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийг төлөөлж Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар өнөөдөр гардуулан өглөө. “Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд танилцуулсан бөгөөд Монгол Улсын хувьд өнгөрсөн 30 жилд алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо дараагийн 30 жилд бататгах нь …
-
1 April
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан өнөөдөр (2020.04.01) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Дэлхий нийтийг хамарсан Соvid-19 хэмээх халдварт цар тахлыг зогсоохын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, …
March, 2020
-
30 March
Г.Занданшатар: Сорилтын үед банкууд стандарт бус шийдвэр гаргах хэрэгтэй
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын Байнгын хороодын зарим дарга нарын хамт холбогдох яам, газар, банкны салбарын төлөөллийг (2020.03.27) хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга Х.Нямбаатар, Б.Чойжилсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудын удирдлага, албан тушаалтнууд оролцов. Уулзалтын эхэнд …
-
30 March
НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллаж ирсэнийг сайшаан тэмдэглээд НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гадаад …
-
27 March
БНХАУ-аас 500,000 маск, түргэн оношилгооны 3,000 аппаратыг манай улсад тусламжаар өгөхөөр болжээ
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500,000 маск, мөн 3,000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцуулав. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй …
-
27 March
НДШ-ийг Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл бүрэн тэглэх шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж …
-
26 March
Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ. Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон …
-
25 March
Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ
Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллараар тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад …
-
25 March
COVID-19 –аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ОУ-ын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авна
Манай улс “COVID-19- аас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрүүд хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Шинэ коронавируст /COVID-19/халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад 14.0 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Монгол …
-
23 March
Л.Оюун-Эрдэнэ: Мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэнэ
Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаан улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны …
-
23 March
МАН-ын Бага хурал цахимаар хуралдана
Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд 2020 оны гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө батлан, аудитын байгууллагад хүргүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс улс төрийн намууд цахим хэлбэрээр хуралдан, гишүүдээсээ санал авч, мөрийн хөтөлбөрөө баталж байгаа. Энэ зарчмаар МАН-ын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлах гэж байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг …
-
19 March
Г.Занданшатар: Эдийн засгаа тогтвортой байлгаж, цаашид идэвхжүүлэх нь нэн чухал зорилт боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалт, цаашид анхаарах асуудал, эдийн засагт үүсэж буй хүндрэлийг даван туулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эдгээр салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, …
-
19 March
БНХАУ-ын ЭСЯ болон Монголд байнга оршин суудаг Хятад иргэдээс хандив гардуулав
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл