Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.04.07) өргөн барилаа. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий …
Tag Archives: улс төр
April, 2020
-
7 April
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр (2020.04.07) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын 3 дугаар зүйлд нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж …
-
7 April
Иргэд Чех Улсад ажилласан хугацаандаа төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох боломжтой болно
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өнгөрөгч оны судалгаагаар Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн ажиллаж, сурч байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр нийт …
-
7 April
УИХ-ын дэгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.07) цахим хуралдаан 10 цаг 20 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг …
-
7 April
Үр тариа, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэлийн гаалийн татварыг “0” болгох тогтоолын төслийг өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, С.Бямбацогт нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг тогтоолын төсөлд үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь хэмжээг “0” …
-
7 April
УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган өчигдөр /2020.04.06/ нээлтэй хийсэн билээ. Харин өнөөдөр /2020.06.07/ хуваарь ёсоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдана. 1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн …
-
7 April
Дөрвөн эвсэл, найм нь намын мөрийн хөтөлбөрт зөрчлийг арилгах дүгнэлт хүргүүлжээ
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт нийт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн …
-
6 April
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж эхэллээ
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх …
-
6 April
УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын зургаан орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны …
-
3 April
“Алсын хараа-2050”-ийг Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийг төлөөлж Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар өнөөдөр гардуулан өглөө. “Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд танилцуулсан бөгөөд Монгол Улсын хувьд өнгөрсөн 30 жилд алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо дараагийн 30 жилд бататгах нь …
-
1 April
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан өнөөдөр (2020.04.01) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Дэлхий нийтийг хамарсан Соvid-19 хэмээх халдварт цар тахлыг зогсоохын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, …
March, 2020
-
30 March
Г.Занданшатар: Сорилтын үед банкууд стандарт бус шийдвэр гаргах хэрэгтэй
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын Байнгын хороодын зарим дарга нарын хамт холбогдох яам, газар, банкны салбарын төлөөллийг (2020.03.27) хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга Х.Нямбаатар, Б.Чойжилсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудын удирдлага, албан тушаалтнууд оролцов. Уулзалтын эхэнд …
-
30 March
НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллаж ирсэнийг сайшаан тэмдэглээд НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гадаад …
-
27 March
БНХАУ-аас 500,000 маск, түргэн оношилгооны 3,000 аппаратыг манай улсад тусламжаар өгөхөөр болжээ
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500,000 маск, мөн 3,000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцуулав. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй …
-
27 March
НДШ-ийг Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл бүрэн тэглэх шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж …