Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэн, Эстоны Засгийн газрын хамтын санаачилгын, олон улсын ашгийн бус “И-засаглал академи” хамтран өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл, цахим засаглалын асуудлаарх хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …
Tag Archives: улс төр
December, 2019
-
4 December
Орос, Монголын засгийн газар эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулав
Монгол Улсын Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний Сайд А.В.Новак нар ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Москва хотноо байгуулав. Тус хэлэлцээрийг байгуулснаар эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмаар үр ашигтай, эдийн засаг, шинжлэх ухаан – техникийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. ОХУ, Монгол Улсын …
-
4 December
Ерөнхийлөгчийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиудын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан өчигдөр (2019.12.03) Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 1993.02.15-ны өдөр батлагдаж, мөн онд анх …
-
4 December
Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хуульд хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж, энэ тухайгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ. ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ТҮҮНИЙГ ДАГАЛДАН БАТЛАГДСАН ЗАРИМ ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2019 …
-
3 December
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 12 дугаар сарын 03-ны өдөр Москва хотын “Внуково” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Внуково” олон улсын нисэх буудалд Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа …
-
3 December
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын …
-
3 December
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зэрэг нэр бүхий 10 гишүүн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр (2019.12.02) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв. …
November, 2019
-
30 November
“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2019.11.29) нэгдсэн хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа. Одоогоос 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан …
-
30 November
ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлөв. ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск …
-
15 November
Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилгоор 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх тодорхой төслүүд, тухайлбал Улаанбаатар-Дархан чиглэлд хоёр эгнээ хатуу …
-
14 November
Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбат үүрэгт ажилдаа орлоо
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбатад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр экзекватурыг нь гардуулж өглөө. Мөн үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Уулзалтын үеэр Монгол, Украин хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өргөмжит консулын үүрэг, оролцооны талаар санал солилцлоо гэж …
-
14 November
Улсын Их Хурлын дарга Монголын үндэсний фронтын шаардлагад хариу өглөө
2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Улсын Их Хурлын даргад хандан ирүүлсэн шаардлагад албан ёсны хариу өглөө. “Хариу өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын албан бичигт: Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Ерөнхий сайдыг …
-
14 November
Иргэний нийгмийн залуучуудын байгууллагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өнөөдөр (2019.11.14) иргэний нийгмийн залуучуудын байгууллагын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Тэд “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяны хүрээнд шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэхэд иргэдээс ирүүлсэн санал, цахим гарын үсэг бүхий нэрсийн жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод гардуулан өгсөн юм. Иргэний нийгмийн 50 гаруй …
-
14 November
2020 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудыг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хийсэн талаар УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 …
-
14 November
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох санал дэмжигдлээ
УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулллаа. Төсвийн байнгын хороо 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хууль санаачлагчдын зүгээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, цаашид жил бүрийн төсөвт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл